in ,

ХөөрхөнХөөрхөн ГайхмаарГайхмаар Юу вэЮу вэ ГоёГоё Яг зөвЯг зөв ГунигтайГунигтай ХахаХаха

Таны биеийн яг юу өвдөөд байгааг олж мэдэхийн тулд заавал эмч дээр очиж, шинжилгээ өгөх шаардлагагүй. Та үүнийг мэдэж байх л хангалттай!

Өвчин гэдэг бол бие организмд анхаарал тавих цаг болсны шинж юм. Зарим үед таны өвдөж байгаа газраас арай өөр эд эрхтэн өвдсөн гэж илтгэдэг гэдгийг та мэдэх үү? Үүнийг бид рефлект өвчин гэж нэрлэдэг.

Жишээ нь хүзүүгээр тань хөндүүрлэж байгаа бол таны уушги эсвэл амьсгалах замын эрхтэн өвчтэй байгаа гэсэн үг. Мэдээж дараах зөвлөгөө мэргэжлийн эмчийг орлож чадахгүй ч танд туслана гэж найдаж байна.

1. Зүрх

Хэрэв таны зүрхэнд асуудал байгаа бол цээжний зүүн тал өвддөг. Үүнээс гадна зүүн гар ч өвдөж болно. Зүрхтэй холбоотой ямар ч өвчин бусад эд эрхтэнд их нөлөөлдөг учир та эртхэн мэргэжлийн эмчид хандаарай.

 

2. Уушги ба Өрц

Мөрний дээд хэсэг эсвэл хүзүү өвдөж байгаа бол таны уушги асуудалтай байх магадлалтай юм. Амьсгалын замын эсвэл таны өрцөнд өвчин хурсан бол нуруу дагаж мөн өвддөг. Харин та эмнэлэг орж үзүүлэхээ хойш нь тавьж болохгүй шүү.

 

3. Элэг ба Цөс

Элэг болон цөсний өвчинтэй бол мөн хүзүүгээр, мөрний дээд хэсгээр эсвэл цээжний баруун хэсгээр хөндүүрлэж өвддөг. Бид бүгд өөрийн биеэ сайн мэдэх тул жирийн хүзүүний өвчнийг рефлект өвчнөөс ялгаж чадна. Тиймээс хэрэв та рефлект өвчинг мэдэрсэн бол элэг болон цөсөндөө анхаараарай.

 

4. Ходоод болон нойр булчирхай

Биеийн урд хэсэг хөндүүрлэх нь ходоод эсвэл цөс өвдсөнийг илтгэнэ. Ходоодны шархтай хүмүүс бас нуруундаа ходоодны харалдаа зовиур мэдрэх нь бий. Бас хэвлий болон хэвлийн дээд хэсэг их эмзэг болдог. Нуруу өвдөх нь олон өвчний шалтгаан байж болох тул яг аль эрхтэн өвдсөн гэдгийг тодорхойлоход хэцүү юм.

 

5. Нарийн гэдэс

Хүйс орчим өвдөж байвал таны нарийн гэдэс асуудалтай байж болзошгүй. Хоол боловсруулах системд асуудал гарсан бол хэвлийн төв орчим өвдөж эхэлдэг тул та тэр үед өөрийн хооллолтондоо анхаарч эрүүл зөв хооллохыг хичээгээрэй.

 

6. Бүдүүн гэдэс ба олгой

Таны бүдүүн гэдэс эсвэл олгой өвдсөн бол биеийн яг тэр хэсэг л өвдөнө. Хэвлийн баруун тал бас шууд хүчтэй өвдөлт өгөлгүй бага багаар өвдөж зовиурладаг. Олгой үрэвссэн тохиолдолд харин гэдэс орчим гэнэтийн таталт өгдөг. Энэ үед яаралтай эмчид хандаарай.

 

7. Бөөр

Аарцаг, гэдэс, нурууны доод талаар өвдөх нь бөөр муу байгааг илтгэнэ. Бөөр нь ялгаруулах эрхтэн тул та өвдсөн үед нь яаралтай эмчид хандах нь зүйтэй.

 

8. Давсаг

Аарцагны доод хэсгээр өвдөж байвал давсаг өвчтэй байгаа гэсэн үг. Давсаг нурууны доод талд байрладаг тул мөн нуруу өвдөх магадлалтай.

 

9. Өндгөвч

Гэдэсний урд бас хойд аль аль талд нь өвдөж байвал өндгөвч үрэвссэн байх магадлалтай. Өндгөвчний хавдартай хүний гэдэсний нэг хэсгээр хатгаж буй мэт өвдөх нь бий. Өндгөвчний хорт хавдар хамгийн аюултай өвчнүүдийн нэг тул та сэрэмжилж доороосоо дааралгүй яваарай.

Рефлект өвчнийг мэдрээд эрт эмнэлэгт очиж үзүүлэх нь өвчин хүндрэхээс урьдчилан сэргийлэх давуу талтай. Мэдээж ийм өвдөлтийг хүлээлгүйгээр та идэвхтэй хөдөлгөөн, эрүүл хооллолтоор өөрийгөө бүү дутаагаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *