in

Түргэн хоолны газрын ажилтнуудын биднээс нууцалдаг 10 зүйл. Би үүнийг мэдсэнээс хойш нэг л зүйлийг маш сайн ойлгож авсан юм

Орчин үеийн хүн бүр түргэн хоолыг хэрэглэх болсон, галзуу хурдаар үргэлжлэх өнөө цагт энгийн бөгөөд хурдан болдог хоол улам үнэлэгдсээр байна. Бас тэр амтыг нь яана гээч.

Түргэн хоолны газруудын нууцыг мэдсэнээс хойш нэг зүйлийг сайн ойлгож авсан юм: дoнтох хэрэггүй!

Түргэн хоолны газрын “оргил” цаг гэж бий

Түргэн хоолны газрын хамгийн ачаалалтай цаг бол өдрийн 11.00-13.00 болон оройн 18.00-20.00 цаг хүртэл юм. Энэ үеэр хоосон ширээ тэр болгон олдохгүй ч гэлээ лангуун дээр удаан хэвтсэн эсвэл дахин халаасан хоол идэхгүй.

Шинэхэн шарсан төмс идмээр байна уу – тэгвэл давсгүйг захиал

Дөнгөж шарсан төмс идмээр байвал давсгүй төмс захиалаарай. Төмсийг шарангуутаа давсалдаг тул танд зориулж давсгүй шинэ төмс шарах болно.

Гал тогооноос гарах үнэр – маркетингийн нэг хэсэг

Түргэн хоолны газрын хажуугаар явахад идэх дур төрүүлмээр үнэр үнэртдэг. Зарим нэг ресторанууд гал тогооноос гарах үнэр хажуугаар яваа хүнд үнэртэхээр зориуд хаалгаа онгорхой орхих нь бий.

Кола цайнаас хямдхан, яагаад гэвэл идэх дур хүсэл төрүүлнэ

Түргэн хоолны газруудад хийжүүлсэн ундаа цайнаас хямдхан байдаг: амтат ундаагаар цангаагаа тайлж чадахгүй (дахиад л ундаа авна), мөн нүүрсхүчлийн хий нь хоолны дуршил нэмэгдүүлнэ.

Шарсан төмсөнд 19 төрлийн орц байдаг

Түргэн хоолны газрын амтат төмс 20 орчим орцтой. Суурь нь мэдээж төмс. Бусад 18 орцын хувьд – төрөл бүрийн тос, амт нэмэгч зэрэг өөр бусад хүнсний нэмэлтүүд орно. Тиймээс ямар ч гэм хоргүй гэж үзэж болохгүй.

Өглөө эрт ирэх нь шилдэг хувилбар биш

Бүхнээс түрүүнд – сайшаалтай хэрэг боловч түргэн хоолны хувьд зөв шийдвэр биш. Дөнгөж нээгдэнгүүт нь орохоос зайлсхийгээрэй: тоног төхөөрөмжийг хүчтэй химийн бодисоор ариутгаж цэвэрлэдэг тул эхний ээлжинд гарах хоолонд шингэх магадлалтай.

Өнөөдрийн “түргэн хоол” 30 жилийн өмнөхөөс илүү тослог

Бидний идэх дуртай хоолны хэмжээ нэмэгдсэн, өөрөөр хэлбэл калорийн хэмжээ нэмэгдсэн. Жишээ нь, чизбургер 80-аад оныхоос  75%-иар, шарсан төмс 20-30 жилийн тэртээх төмснөөс 2 дахин илүү калорилог болжээ. Харин пиццаны хувьд 70%-иар нэмэгдсэн байна.

Сүүн коктейлийн сахар нь өдрийн хэрэгцээний сахарын хэмжээг 2-3 дахин давсан

Түргэн хоолны газрын бас нэгэн эрэлт хэрэгцээтэй хоол бол сүүн коктейл, ялангуяа зуны халуун өдрүүдэд маш ихээр захиалдаг байна.

Хүний сахарын хэрэглээ нь өдөрт 25-50 грамм, харин сүүн коктейлийн сахарын хэмжээ 80 грамм байдаг ажээ.

Гараараа барьж идэхэд улам амттай

Түргэн хоолны газрууд яагаад хоолны хэрэгсэл санал болгодоггүй юм бол гэж та бодож байсан уу? Хариулт нь ийм байж болно: хүн хоолоо гараараа барьж идэхэд илүү их таашаал авдаг, ингээд л илүү ихийг идэхэд хүргэнэ.

Хийжүүлсэн ундааны автомат – аймшигтай бохир газар

Амттай хийжүүлсэн ундаа хийдэг автомат машиныг цэвэрлэхэд маш хэцүү. Тэнд хэдий хэр хэмжээний микроб, нян, мөөгөнцөр үржиж байгааг та төсөөлөөд үз дээ? Амттай орчин нь эдгээр “оршин суугчид”-д маш таатай орчин болдог байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *