in ,

Харшил үнэхээр мөн эсэхийг ялгаж мэдэх 3 шинж тэмдэг. Эрт мэдэх тусам таны эрүүл мэндэд ач тустай болохыг анхаарна уу!

Харшил – маш их тархацтай өвчин. Уг өвчний шинж тэмдэг нь өөр бусад өвчний шинж тэмдгийг агуулдаг учраас шаардлагатай эмчилгээ эхлүүлэхэд бэрхшээл учруулдаг байна.

Цаг алдалгүйгээр харшлын шинж тэмдгийг таньж эмчилгээ эхлүүлэхэд тус болох зарим нэг зөвлөгөөг бэлдлээ.

Ханиадны шинж тэмдэгтэй адил шинж тэмдгүүд

Байнга ханиалгаад байвал харшлын шинж тэмдэг байж болно. Ханиадны үеийн ханиалга нь хоолойгоор өвдөх, үе мөчөөр өвдөх зэрэг таагүй мэдрэмж хавсардаг. Хэрвээ таны ханиалга дараах шинж тэмдэгтэй хавсраагүй бол харшлын шинж чанартай ханиалга гэж үзнэ.

Тууралт

Дулааны улиралд арьсан дээр гарах тууралтыг хортон шавьжинд хатгуулснаас болсон гэж үздэг. Гэхдээ шумуулын хазалт ч харшил үүсгэгч болж болохыг мартаж болохгүй. Ялангуяа хувцастай их хүрэлцдэг газруудыг анхаарах хэрэгтэй. Эдгээр газруудад тууралт их байгаа бол хувцасны материалд харшил байгааг илтгэнэ. Үүнд: цагаан хэрэгсэл, дотуур хувцас эсвэл угаалгын бодисонд харшилж байх магадлалтай.

Нүд загатнах, хавагнах

Харшлын түгээмэл реакц – нулимс гоожих, нүд загатнах. Ялангуяа тоос, тоосонцроос үүдсэн харшлын үед эдгээр шинж тэмдэг илэрнэ.

Нүүр болон биеийн бусад хэсгээр хавагнаж байгаа эсэхийг анхаарна. Хүнсний бүтээгдэхүүний харшил мөн ийн илэрдэг.

Анхаарах бусад зүйл

Эмч харшлын эх үүсвэрийг зөв тодорхойлоход туслахын тулд тэмдэглэл хөтлөөрэй: харшлын реакц ямар үед, яасны дараа үүссэнийг марталгүй тэмдэглэнэ.

Харшлын эсрэг эм гар дор бэлэн байлгана.

Харшлын эсрэг эм уусан ч долоо хоногтоо хэд хэдэн удаан харшлын реакц хөдөлбөл мэргэжлийн эмчид заавал хандана уу.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0