in

Охид бүсгүйчүүд ээ, өөрт таалагдсан туфлийг сонгож өөрийнхөө талаарх нууцыг мэдэж аваарай. Эмэгтэй хүнийг өмссөн гутлаар нь таньж болно

Эмэгтэй хүнийг зөвхөн нүдний өнгө, уруулын будаг эсвэл түрхсэн үнэртэй усаар нь тодорхойлохгүй. Өмссөн гутал эмэгтэй хүний зан чанарыг мөн тодорхойлдог болохыг сэтгэл судлаачид тогтоожээ. Шалгаж үзмээр байна уу? Тэгвэл сэтгэл зүйн сонжоог танилцуулж байна.

Та дараах зурагнаас өөрт таалагдах туфлийг сонгож тайлбарыг уншина уу

 

Мөрөөдөгч

Та мөрөөдөлдөө байнга автдаг. Баяр наадамд дуртай, ид шидэд байнга итгэдэг учраас цагаан морьтой хунтайж ирнэ хэмээн хүлээнэ. Гэнэн, цайлган. Та хүн болгоныг хайрлах чадалтай. Таны мэдрэмж сайн хөгжсөн тул та зөв шийдвэр гаргаж чаддаг. Та зүрх сэтгэлээ сонсдог тийм л хүмүүсийн нэг ажээ.

Дээд зиндаа

Өдөр тутмын хувцаслалтаараа ч та гайхалтай харагдаж чаддаг. Ийм эмэгтэйчүүд бодол санаа, зүрх сэтгэлийг зүсэх шиг болно. Таныг эрчүүд магтаалын үг, бэлэг сэлтээр булж орхидог биз. Өөртөө итгэлтэй, их зантай, таны нуруу байнга тэгш шулуун байна. Өөрийнхөө чамин байдлыг хадгалах зүйлд л дурладаг нэгэн.

Төгс эхнэр

Ийм төрлийн эмэгтэйг эр хүн болгон мөрөөднө. Сонголт сайтай, цэвэрч нямбай, эмх цэгцтэй. Өөртөө итгэлтэй зан нь эргэн тойрны хүмүүсийн анхаарлыг татдаг. Эрч хүчтэй, сонирхолтой хувь хүн гэж хүмүүс хүлээн авна. Гэр бүлдээ анхаарал халамж тавьж, гэр орон нь тав тухтай.

Зүрх сэтгэл эзэмдэгч

Эрчүүдийн дунд та од л гэсэн үг, гэхдээ ганцхан эр хүнийг та хайрлана. Та бол хүчтэй эмэгтэй, цагийг зохистой өнгөрүүлэхийг эрхэмлэдэг нэгэн. Гоо сайхан, оюун ухааныг хослол гэж үзэх тул та багагүй атаархагчтай ажээ.

Гэрийн эзэгтэй

Тань шиг үнэнч хань, халамжит эх олно гэдэг бэрх. Хувиа хичээх үзэл гэж танд байхгүй. Та эр нөхөр, үр хүүхэд, хамаатан садан, ойр дотныхондоо хайр бэлэглэгч. Хааяа ч гэсэн өөрийгөө бодож байх хэрэгтэй болов уу. Бага залуу байхад таны зүрх сэтгэлийг шархлуулсан байж болох учраас та хүмүүсээс зөвхөн сайхан сэтгэлийг л харж байхаар шийдсэн юм.

Муза

Анхны харцаар л эрчүүдийг татах увдистай. Эсрэг хүйстнийхээ анхаарлыг татах нэгэн нууц бий. Уран бүтээлч, байгаль, урлагт дуртай. Амьдралд харц дээгүүр алхах бөгөөд танихгүй хүмүүстэй хөндий хүйтэн, болгоомжтой харьцана. Гэрийн ажил хийх дургүй ч гэсэн сайхан дарс, амттай хоолоор зочдоо дайлах дуртай.

Энэхүү бүсгүйчүүдийн сонжоо нь туфли эмэгтэй хүний зан чанарт нөлөөлж байгааг илтгэж байна. Гутлын тухай алдартнуудын хэлсэн дараах үгүүд үүнийг батлах мэт:

Туфлийн тухай алдартнууд хэлэхдээ:

  1. “Өндөр өсгийтийг хэн зохиосныг мэдэхгүй ч гэлээ энэ дэлхийн бүх эмэгтэйчүүд тэр хүнд маш их өртэй мэт санагддаг юм”, Мэрилин Монро
  2. “Бүх эмэгтэйчүүд “өндөр өсгийт” эсвэл “балет буюу хавтгай ултай” гэж хуваагддаг. Төлөвлөгөөгүй өмссөн гутал гэдэг нь өөртөө болон амьдралдаа хэрхэн хандаж байгааг л илтгэж буй хэрэг”, Марк Жейкобс
  3. “Та өөрийнхөө гутланд их анхаарал хандуулж чадахгүй. Олон эмэгтэйчүүд өмссөн туфли чухал гэж боддоггүй, гэхдээ орчин үеийн боловсон эмэгтэй – хөлөндөө ямар туфли өмсөхөө сайн мэдэж байх хэрэгтэй”, Кристиан Диор
  4. “Өмсөөд алхахад хэцүү ч гэсэн эрчүүдийн зүрхийг зүсэх өндөр өсгийтэй туфли эмэгтэй хүнд заавал байх ёстой. ”, Эвелина Хромченко
  5. “Эмэгтэй хүн хэдий доройтлоо ч гэсэн өсгий нь халцарсан туфлитэй гэрээсээ хэзээ ч, бүр хэзээ ч гарч болохгүй. Энгийн хямдхан даашинз – байж болно, үрчийж муудсан зах – за байг, хуучны малгай – тийм ээ, харин гутал бол өөр”, Татьяан Толстая
  6. “Гутал таны биеийн хэлийг өөрчилж чадна. Таныг бие махбодийн хувьд ч сэтгэл санааны хувьд ч өргөж өгнө”, Кристиан Лубутен.
  7. “Хямдхан гутал – муу хэмнэлт. Чухал зүйл дээр бүү хэмнэ: гутал – таны хувцасны үндсэн хэсэг”, Жоржио Армани

Найз бүсгүйчүүддээ уг сонжоог санал болгоорой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *