in ,

Мэргэжлийн эмчийн өгч буй чухал зөвлөгөө: Судасны бүдүүрэлтэй энэ аргаар тэмцэх бүрэн боломжтой!

Мария Федоровна 20 гаруй жилийн турш зуухны хажууд зогссон, тэрээр тогооч ажээ. Тэтгэвэрт гарахын алдад “мэргэжил”-ийн өвчин тусав – судас бүдүүрэх. Хөлийн судас бүдүүрч, ихээр өвдөнө. Тэрээр төрөл бүрийн түрхлэг, эм хэрэглэсэн боловч үр дүнгээ өгсөнгүй. Өвчнөөс аврах эмчилгээг олохын тулд тэрээр хичнээн ч цаг зав, мөнгө үрснийг тооцоолшгүй.

Ардын уламжлалт анагаах ухаан судас бүдүүрэх өвчнийг олон аргаар эмчилдэг байна. Энэ олон аргын дундаас хамгийн үр дүнтэйг хэрхэн сонгох вэ? Та азтай хүн юм, бид танд асуултын хариултыг бэлдлээ.

Ногоон лооль

Ногоон лоолиор эмчлэх арга маш энгийн: ногоог дундуур нь хувааж, нэг хэсгийг үрэвссэн судас дээрээ түлэгдэж байгаа мэт мэдрэмж мэдрэгдтэл байлгана. Ногоон лоолио хүйтэн усанд угааж хадгална. Одоо нөгөө зүсмийг тавина.

Энэ аргыг 4 удаа хэрэглэнэ. 3 долоо хоног байнга уг эмчилгээг хийгээд байхад таны бүдүүрсэн судас бүдгэрч, зөөлөрсөн байна.

Шавар

Хөх шавар тавих эмчилгээ 2 цаг үргэлжилнэ. Өтгөн зөөхий шиг зуурмаг байхаар шавраа усаар зуурна. Бүдүүрсэн судастай хэсэг дээр 2 см зузаантай шавраа түрхээд зөөлөн алчуураар хөлөө бэгнэж боогоорой. Шаврыг бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Эмчилгээг өдөр бүр 1,5 сарын хугацаанд хийнэ.

Зөгийн бал

Бидний эмээ нараар шалгарсан арга. Хөлийн ваннд орсны дараа хөлөндөө зөгийн бал түрхэнэ. 7 хоногийн дараа гэхэд жижиг хагарсан судаснууд арилж эхлэх болно.

Зөрөг цэцэг/хмель

Уг ургамал биеийн бодисын солилцоог дэмждэг. Эмийн сангуудад хатаасан эсвэл цай хэлбэрээр зарагддаг. Цайгаа хандлаад уух эсвэл судас бүдүүрсэн хэсгийг шавшиж болно.

Туулайн бөөр жимс/каштаны

Гэрийн нөхцөлд судас бүдүүрлийг анагаах шилдэг ургамал гэдгийг уламжлалт анагаах ухааны эмч нар баталж байна. Туулайн бөөр түүж аваад хальсыг нь арилгана. 200 мл архи хийж 2 долоо хоног харанхуй газар дарна. Хандыг хоолны дараа 1 сарын хугацаанд 30 дуслаар ууна.

Гаа

Гаа ч мөн өндөр үр дүнтэй. 1 ц.х гаан дээр 100 мл буцалсан ус хийж 20 минут хандална. Хөргөөд 100 мл шар сүү хийж сайтар хутгана. Эм бэлэн. Хоол идэхээс хагас цагийн өмнө өдөрт 3 удаа 2 долоо хоногийн турш ууна.

Зөгийн балны воск

Эмч нар санал нэгтэйгээр энэ түрхлэгийг санал болгож байна. Зөгийн балны воск, зөгийн жилий (прополис), оливын тосыг 2:1:1 харьцаагаар холино. Шилбэндээ өглөө, оройдоо түрхээрэй. Үр дүн нь тун удахгүй мэдрэгдэнэ.

Алдартай түрхлэг

Дараах орцоор гэртээ бэлдэнэ: зуун настын шүүс, өмхий тос (мазь Вишневский), сонгины шүүс, ихтилийн мазь, барааны саван шингэн байдлаар, зөгийн бал, давсгүй гахайн тос.

Орцуудыг адил хэмжээгээр хийж сайтар хутгаад бага зэрэг халаана. Хөрөнгүүт нь түрхэж болно. Өдөрт 3 удаа түрхэх заавартай.

Ид шидийн эм гарч ирнэ гэж хүлээж суух хэрэггүй, эмчилгээг өнөөдрөөс эхлүүл. Бидний санал болгож буй эдгээр арга нь эмчийн бичиж өгсөн эмчилгээтэй хосолсон тохиолдолд л үр дүнгээ өгнө гэдгийг анхаарна уу. Та бүхнийг мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0