in ,

Айл болгонд шахуу байдаг энэ л ургамлын ач тусаар би хэрэх өвчин буюу ревматизмаас салж чадсан – Гайхамшиг гэж энэ дээ!

Кактус – олон наст ургамлын төрөл. Төрлөөсөө шалтгаалан төрөл бүрийн хэлбэр дүрс, өргөстэй байна. Кактусын эх орон – Америк бөгөөд 16-р зуунд л Европод анх дэлгэрчээ.

Кактусыг залхуу хүн ч ургуулж чадах тийм л арчилгаа багатай ургамал. Өвлийн улиралд долоо хоногтоо хоёр удаа, харин зуны цагт тогтмол усалгаа шаардана. Хайлсан мөс эсвэл борооны усаар услахад тохиромжтой. Кактустай цэцгийн савыг тагтан дээр эсвэл цонхны тавцан дээр байрлуулна.

Гэрийн кактус

Ихэнх хүмүүс компьютерийн дэлгэц эсвэл зурагтын ойр орчим тавьдаг. Үүний тайлбарыг ч эрдэмтэд аль хэдийн тодорхойлсон. Кактус нь цахилгаан хэрэгслээс ялгарах цахилгаан соронзон орон зайн импульсийн хортой ялгарлыг саармагжуулж хүнд үзүүлэх хорыг багасгах ажээ.

Компьютер гэдэг зүйл бий болохоос өмнө хүмүүс кактусыг өргөнөөр хэрэглэдэг байсан түүхтэй. Эрт цагаасаа эхлэн эмчилгээний зориулалтаар ашиглахаас гадна хоол хүнс, орон байр барих, түлээ хийх, шашны ёс үйлдэх үед ч хэрэглэдэг байжээ. Өнөөдөр ч гэсэн кактусын тариан талбай эрхэлж, ургуулдаг хүмүүс их байна.

Кактусын ашиг тус үүгээр дуусахгүй ба та бүхэнд өөр бусад 7 ашиг тусыг танилцуулахаар бэлдлээ.

  1. Уг ургамалд агуулагдах алкалоид бодис нь нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ.
  2. Нян болон мөөгөнцрийн үржилд саад учруулна.
  3. Кактусын шүүсийг хэрэх өвчнийг анагаахад ашигладаг.
  4. Бэртэл гэмтлийн үед мөн шүүсийг нь хэрэглэнэ.
  5. Кактусын усан болон спиртийн хандыг зүрх, судасны өвчлөлийн үед хэрэглэдэг.
  6. Гэдэсний өвчлөлийн үед шүүсийг нь уух, дархлаа сэргээх, бодисын солилцоог идэвхжүүлнэ.
  7. Мөн шээс хөөх үйлчилгээтэй, шарталтын шинж тэмдгийг дарна, толгойн өвчин намдаана, шарх эдгэх хугацааг богиносгоно.

Мөн төрөл бүрийн өвчлөлийн үед ууж хэрэглэдэг.

Ханиалга, ханиад болон туберкулез

1 ц.х кактусын шүүс эсвэл алтейн шүүс дээр 1 хоолны халбага зөгийн бал нэмнэ. Өдөрт гурван удаа 1 ц.х-аар ууна.

Архаг бронхит

2 х.х жижиглэсэн кактусыг нэг литр сүүнд 12 цаг хандална. Өдөрт хагас стаканаар 3 удаа ууна.

Идээт шарх

Кактусын шүүс, хренийн шүүсийг 2:1 харьцаагаар холиод марлинд шингээнэ. Боолтыг 3 цаг тутамд солино.

Гэдэс ходоодны өвчлөл

Кактусын зөөлөн эдийг жижиглээд 3 хоолны халбагыг халуун саванд хийнэ, дээрээс нь мандарины хальс хийж 0,5 литр халуун сүүгээр 14 цаг хандална. Хоол идэхээсээ өмнө өдөрт 3 удаа хагас стаканаар ууна.

Үе мөч, радикулит

Өргөсийг түүж цэвэрлээд кактусаа жижиглэн хэрчинэ. Каш шиг зуурмаг бэлдэн өвдөж байгаа хэсэгтээ түрхэж боолт хийнэ. Хэдэн цаг тайван байх хэрэгтэй.

Ийм л ашиг тустай ургамал байх нь. Танд бидний нийтлэл таалагдсан хэмээн найдаж байгаа бөгөөд цаашид зүгээр нэг тасалгааны ургамал гэдэг үүднээс хандахгүй болсон гэж бодож байна. Найз нөхөдтэйгөө энэхүү хэрэгтэй нийтлэлийг хуваалцаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *