Амьдралын хүнд хэцүү үеийг даван гарахын тулд цааш хөдлөх хэрэгтэй.
Амьдрал байнга өөрчлөгдөж байдаг. Нэг байрандаа гацсан бол таны л сонголт.
Энэ бол сонголт болохоос бус таны асуудлыг шийдэх арга зам биш юм. Таны явах зам урт байж болно гэхдээ, хаалга байнга нээлттэй байна. Эртний хятадын гүн ухаантан Лао Зы хэлэхдээ: “Мянган бээрийн газар туулах ч бай хамаагүй анхны алхамаас л эхэлнэ” гэжээ.
Таны туулж байгаа зам таалагдахгүй байгаа бол өөрчлөх боломж танд бий. Өөрөө өөрийнхөө төлөө та туулах замаа өөрчлөх л ёстой. Ямартай ч анхны алхамаа хийх нь ойлгомжтой.
Өөрөөр хэлбэл, амьдралынхаа хүнд хэцүү үеийг давж гарахын тулд та дахин урагш алхаж сурах хэрэгтэй.
Хэрвээ та өнөөдөр нэг газраа гацсан байгааг та хөдлөхгүй байна гэж ойлгож болохгүй. Үүний гол буруутан нь магадгүй дараах зүйлтэй холбоотой …
Үүссэн нөхцөл байдлын хариуцлагыг та хүлээхгүй байна
Өөрийнхөө гаргасан алдаа, үүссэн нөхцөл байдалд зарим нэг хүмүүс хувь тавиланг буруутгадаг. Маш цөөн хэсэг нь өөрийнхөө сонголтоос болж ийм байдалд орсноо хүлээн зөвшөөрдөг ажээ. Буруугаа ухаарч чадвал цааш хөдлөх үндэс суурь болно. Нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч хариуцлагыг үүр, үүнээсээ туршлага суу, цааш хөдлөхөд тань шаардлагатай залруулга хийхэд тус болно.
Та айдаст автжээ
Таны тавьсан зорилго том бол та замдаа саад бэрхшээлтэй тулгарах нь мэдээж. Энэ бэрхшээл таныг айдаст автуулж болзошгүй. Энэ тохиолдолд хэрхэх вэ? Эрч хүчээ алдалгүйгээр цааш явна. Амьдралаа тэнцвэржүүлэхийн тулд биднээс гарах айдас зарим тохиолдолд үнэхээр хэрэггүй зүйл байдгийг мартаж болохгүй. Ялангуяа нэг чухал баримт байдаг: айдас гэдэг зөвхөн бидний хийсвэр бодол.
Өөрөө өөрийгөө үл тоох
Та өөрийнхөө хүссэн замаар явж байна уу? Та аливаа зүйлийг бусдын төлөө хийх албагүй. Өөрийнхөө итгэж, хүсэж байдаг зүйлийнхээ төлөө цааш хөдлөх ёстой. Үүнд бусдын үзэл бодол, хүсэл огт хамаагүй. Хүний тансаг амьдралаар амьдарсанд орвол өөрийнхөө хүссэнээр дур зоргоороо амьдарсан нь дээр.
Та сөрөг зүйлд дасжээ
Та эд зүйлийг хэрхэн харж байгаад бус та юу харж байгаад гол утга учир оршино. Таны даван гарах хамгийн том саад бэрхшээл таны толгой дотор л байгаа. Өөрийнхөө үзэл бодлыг хянаж байхгүй бол тэр таныг хянах болно. Сөрөг бодол яг л хогийн ургамал шиг. Үндсээр нь л авч хаяхгүй бол таны толгойд салаалан ургасаар л байна. Хувь тавилангаа гартаа атга. Өөртөө итгэ. Таны итгэлийг мохоож байгаа зүйлд бүү итгэ. Таны амьдралд сөргөөр нөлөөлж байгаа хүн, эд зүйл, нөхцөл байдлаас зугтаа. Тэдэнд бүү бууж өгөөрэй.
Байгаа зүйлээ үнэлдэггүй
Түр зогс доо. Аажим, гүнзгий амьсгаа аваад гаргаарай. Амьсгалын гоо сайхны мэдэрч байна уу? Тэгээд ”баярлалаа” гэж хэлээрэй. Өнөө өглөө таны толгой өвдөж боссон байж болно, гэхдээ л та сэрлээ. Өнөөдрөөс сайхан өдрүүд танд байсан, муу ч өдөр байсан нь эргэлзээгүй. Таны хүссэн болгон өнөөдөр танд байхгүй байж болно, гэхдээ цааш явахын тулд хэрэгтэй зүйл бүгд бий. Амьдрал төгс бус, гэхдээ сайхан зүйлээр дүүрэн.
Өнгөрсөн цаг хугацааг буцаах боломжгүйд та харамсдаг
Өчигдрийн өдрийн тухай бодож санаа зовсоор байгаа бол өнөөдөр сайхан амьдарч чадахгүй. Юу болох байсан болоод юу болж өнгөрсөн нь чухал биш. Та яг одоо өнөөдрөөр амьдарч байна. Бүх асуултын хариулт байхгүй байгаа нь хэвийн үзэгдэл. Үнэндээ, та хэзээ ч бүх хариултыг авч чадахгүй. Зүгээр л амьдралаа үргэлжлүүл, одоо болж байгаа зүйл дээр анхаарлаа хандуул, нөхцөл байдлыг сайнаар өөрчлөхийн тулд арга хэмжээ аваарай.
Аз жаргалыг өөрөөсөө хайхгүй байна
Гэгээрэл – мэдлэгийн хуримтлал бус өөрийгөө хэн болохыг ухаарах явдал юм. Өнөөгийн материаллаг баялагтай огтхон ч холбоогүй. Таны хайж байгаа зүйл хаа нэгтээ бус харин яг одоо таны дэргэд байгаа. Аз жаргалыг өөр газраас хайх тусам таны дотор улам л нуугдах болно. Тайвшраад өөрийнхөө хүсэл мөрөөдлийг бодоорой, аз жаргал таны дотроос гарч ирнэ.
Амархан арга зам хайсаар байна
Эргээд харахад таны хүрсэн амжилт, ололт амархан олдоогүй болохыг та мэдэрнэ. Бүгд л ийм замыг туулсан. Бүх тэмцэл танд сургамж болно. Аугаа зам хэзээ ч амар байхгүй.
Нөхцөл байдлыг хаяж цааш явах хэрэгтэй
Хүчтэй байж цааш хөдлөх хэрэгтэй – энэ бол танд байгаа цорын ганц сонголт. Амьдралд хэзээ ч дасан зохицохгүй зүйл гэж бий. Таны хийж чадах зүйл бол – үүнийг тайван даван туулах. Ирээдүйнхээ төлөө та тэмцэх ёстой. Таныг сайн сайхан зүйл хүлээж байгаа.