Хүнд мэдлэг илүүдэхгүй. Хүний биед байх өвчтэй цэгүүдийг мэдсэнээр тодорхой нөхцөл байдал үүсэхэд хүний амь насыг аврахад ч тус болж болно. Эсрэгээрээ эмзэг хэсгүүдэд хүчтэй нөлөөлбөл амь насанд нь аюул учруулах эрсдэлтэй гэдгийг мартаж болохгүй!
Зулай
Тархины дээд хэсэгт байрлана. Энэ хэсэгт хүчтэй, огцом цохивол хүн үхэж болно.
Чамархай
Детектив кинон дээр гардаг даа, хэн нэгнийг түлхсэн чинь унаж чамархай нь цоороод л – үхнэ. Энэ тохиолдол бодит ажээ, чамархайн доод хэсгээр тархины артерийн судас явдаг. Энэ хэсэгт цохиход тархи хөдлөх, ухаан алдах, бүр муу үр дагавар нь үхэлд хүргэнэ.
Хамар
Хамар руу цохих – зөвхөн хүчтэй өвдөлт мэдрээд зогсохгүй хүнийг орон зайн баримжаа алдахад ч хүргэж болно. Хамрын яс амархан хугарна, мөн цус алдана.
Нүдний уг
Нүдний мэдрэл байдаг гэж үздэг. Энэ хэсэгт хуруугаараа хатгахад харамсмаар үр дүнд хүргэж мэднэ.
Нүд
Нүд орчим цохиход зөвхөн хүчтэй өвчин мэдрэгдээд зогсохгүй хараагүй болох эрсдэлтэй. Хуруугаараа нүдийг хатгавал тархины гэмтэлд ч хүргэж болно.
Эрүү
“Нокаутын хэсэг” гэж ярьцгаадаг. Доод эрүүнд чиглэсэн хүчтэй цохилтын улмаас нуруу нугасанд гэмтэл учруулах, ухаан алдуулах зэргээр нөлөөлнө. Тийм ч учраас тулааны тэмцээнд оролцогчид өрсөлдөгчийнхөө доод эрүүг цохих гэж улайрдаг ажээ.
Төвөнх
Энэ хэсэгт зөөлхөн цохисон ч гэсэн хоолой боох, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ хүчтэй цохивол ухаан алдах, тэр бүү хэл үхэлд ч хүргэж болзошгүй.
Тохойн үе
Санаандгүй тохойгоо юманд цохиход маш их өвддөг дөө? Хүчтэй цохисон тохиолдолд гар мэдээгүй болох хүртэл үр дагавартай.
Олон ясны уулзвар
Энэ хэсэгт цохиулах, ялангуяа доороос дээш чиглэлд цохиход маш их өвчин мэдрэгддэгийг хүн болгон мэднэ. Тэнд зүрх, элэг, уушги бүгд бий. Үр дагавар нь аюултай байх ч тохиолдол бий.
Зүрх орчим
Хүчтэй цохиход үхэлд хүргэж болзошгүй. Хавирга хооронд хуруугаа чихэхэд өвдөхөөс бус онцгой аюул учруулахгүй.
Гэдэс
Гэдэс орчимд бидний ихэнх дотоод эрхтэн байрлаж байгаа. Гэдэсний дээд хэсгээр хүчтэй цохиход аминд аюултай. Доод хэсгээр цохиход шоконд оруулах, маш хүчтэй цохилт бол дотоод эрхтнийг гэмтээж болзошгүй.
Бөөр
Бөөр рүү цохиход хүчтэй өвдөхөөс гадна бөөрийг ажиллагаагүй болгож болно. Эрүүл хүнийг тахир дутуу болгох аюултай юм.
Давсаг
Эрэгтэй хүний давсаг руу цохиход маш их өвдөлт мэдрэгдэнэ. Хүчтэй цохилт нь үхэлд хүргэж болзошгүй.
Өвдөгний аяга
Зөвхөн өвдөөд зогсохгүй тахир дутуу ч болгож болно. Хүчтэй цохиход гэмтэл бэртэлд хүргэж өвдөгний үений хэвийн ажиллагааг алдагдуулна.
Өвчтэй цэгийн тухай цуурхал
Хүмүүсийн дунд тархсан түгээмэл цуурхалаас дурдвал: хаана цохихоо мэдэж байвал дайснаа удаан хугацаагаар жагсаалаас гаргаж болно. Хаана цохихоо мэдэж байхаас гадна ямар өнцгөөс ямар хүчтэй цохихоо ч мэдэж байх ёстой.
Хүзүүн дээр хүний үхүүлэхгүй юм аа гэхэд ямартай ч нэг хэсэгтээ ухаан алдуулдаг ид шидийн нэг цэг байдаг гэж ярьцгаадаг. Магадгүй дорнын тулааны урлагийн мастерууд ийм чадвартай байж болно. Жирийн хүний хувьд тэр цэгийг олж чадна гэдэг нь эргэлзээтэй. Мөн тусгай техник ашиглан нэг л түлхэлтээр хүнийг алж болно гэсэн цуу яриа ч бий. Үүнийг зөвхөн зодоонтой кинон дээрээс л харах болов уу даа.
Бас нэгэн аймшигтай цуурхал бол хүний хамрыг шархиртал нь хугалж чадвал тархийг ч гэсэн гэмтээж байгаа гэсэн ойлголт юм. Анатомийн талаас авч үзвэл энэ нь огт боломжгүй зүйл…
Өвдөлтийн цэг нь хүн болгонд харилцан адилгүй, тухайн хүний энергийн “эргэлт” харилцан адилгүй байдагтай холбоотой гэж ярьдаг. Хорон гартай хүмүүс өрсөлдөгчөө хүчгүй болгодог гэсэн яриа явдаг бөгөөд үүнийг баталж чадаагүй л байна …
Awesome page with genuinely good material for readers wanting to gain some useful insights on that topic! But if you want to learn more, check out Article World about SEO. Keep up the great work!