in

Хүүхдийг зөв хүмүүжүүлэх үр дүнтэй аргууд: Хүүхэд рүү хэзээ ч бүү чанга дуугаар хашхир!

Эцэг эхчүүд хүүхэд хүмүүжүүлэх өөрийн гэсэн арга барилтай байдаг. Статистик мэдээнээс харахад хүмүүжүүлэх арга барил өвөг дээдсээс нь уламжлагдан ирэх ажээ.

Хүмүүжлийн салбарын шинэ нээлт амьдралд нэвтрэх нь удаашралтай байгаа хэдий ч сурган хүмүүжүүлэгчид, сэтгэл судлаачид танд туслах болно. Хэрвээ таны хүүхэд үгэнд тань ордоггүй, үймүүлдэг, бүдүүлэг зан авир гаргадаг бол энэ нөхцөл байдлыг өөрчлөх хэрэгтэй.

Хүүхэд ямар ч байж болно, хүүхэд гэдэг амьдралын гэрэл гэгээ, цэцэг л гэсэн үг. Цэцэг тааламжгүй орчинд гоё ургахгүйтэй л адил. Үүнийг бид материаллаг талаас нь авч үзсэнгүй.

Бидний хүүхдэд өгч чадах цорын ганц чухал зүйл бол ухамсар. Хүүхдээ зөв хүмүүжүүлэхэд тус болох зарим нэг хэрэгтэй зөвлөгөөг хүргэж байна.

Хүүхдийг хэрхэн зөв хүмүүжүүлэх вэ?

Хүүхэд рүү бүү хашхир

Хуучны үлгэр домог болсон зөвлөгөө л дөө, гэхдээ үнэхээр тустай зөвлөгөө. Хүүхэд рүүгээ хашхирч байхад таны энэ байдлыг хүүхэд порлон шиг л өөртөө шингээж авна. Нэг л өдөр шингээсэн зүйл ил гарах болно.

Тайвшрахын тулд гүнзгий амьсгаа ав, юу нь болохгүй байгааг анхааралтай бодоорой. Дотроо таагүй нөхцөл байдлыг төсөөлөөд хэрхэн байхаа ч төсөөл. Цаг нь болохоор хүүхдийнхээ муухай зан авирт сэтгэл дундуур байгаагаа тайван энгийн дуугаар хэлнэ. Хүмүүжлийг хамаагүй хөнгөвчлөх болно шүү.

Өөрийгөө барьж чадахгүй байна уу? Тийм ээ, хэцүү гэдгийг нь мэдэж байна. Өөрийгөө барьж сурахад туслах зөвлөгөөг өгөх гэж байна. Нэгдүгээрт, таны уурыг юу хүргээд байгаа шалтгааныг тодорхойл. Таагүй нөхцөл байдалд байнга бэлэн байж сураарай. Чанга хөгжим үү? Муу дүн үү? Та ч гэсэн энэ насыг дайраад л өнгөрсөн, тэгэхээр ямар байдгийг нь ойлгоно. Та хоёрын хэн нь том бэ гэвэл та шүү дээ.

10 хүртэл тоол. Дуустал нь тоолж чадвал одоо хашхирах оройтсон, өөрийгөө ичгэвтэр байдалд оруулах болно.

Ихийг бүү шаард

Шагнал медаль авахгүй ч гэсэн, сэлж сурахгүй ч гэсэн таны хувьд таны хүүхэд хамгаас эрхэм дээд хэвээрээ л байх болно.

Таны хүүхэд тань шиг мундаг байх албагүй, та ч өөрийнхөө хэрэгжүүлж чадаагүй мөрөөдлийг хүүхдийн нуруун дээр үүрүүлэх ёсгүй. Түүний хамгийн сайн хийж чаддаг зүйлийг нь илрүүлж цаашид хөгжүүлэхэд нь туслаарай.

Сайхан сэтгэгдэл төрүүл

Хүүхэд – эцэг эхийн толь, таны хийсэн болгоныг дуурайна.

Хүүхдэдээ эрдэм мэдлэг зааж сурга, өөрийнхөө мэддэгийг хэлж өг, зан ааш, эрч хүчээ бэлэглэ. Өөрийнхөө сайн сайхан болгоныг хүүхдэдээ өвлүүлэхийг хичээгээрэй.

Хэлэлц, тусал, ухааруул

Та хоёр бие биенээ бүрэн ойлгодог байх хэрэгтэй. Хүүхэдтэйгээ өдөр тутмын амьдралаа ярьж бай. Зөвхөн хүмүүжүүлэгч бус найз нь байхыг бас хичээгээрэй. Таниас ямар ч нөхцөл байдалд тусламж, зөвлөгөө авч болно гэдэгт хүүхэд тань итгэлтэй байх ёстой. Гэр бүл бол түүний хувьд цайз гэдгийг багаас нь ойлгуулаарай.

Түүнийг өөрийнхөө амьдралын эзэн нь гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Тэр алдаж эндэж болно, амжилтад ч хүрч чадна. Хайр халамж, харилцан ойлголцдог гэр бүлээс аугаа хүмүүс төрсөн байдаг.

Цугтаа олон цагийг өнгөрөө

Бага цаг гаргаж байгаа бол үр дүнтэйгээр өнгөрүүлэхийг бодоорой. Ном унших, театрт очих, агаарт гарах – хүүхдэд шинэ мэдлэг олгохоос гадна та хоёрын харилцаа улам дотносно.

Эцэг эхийн анхаарал дутсан хүүхэд бусдаас хайж эхэлдэг. Сайн хүнээс хайна гэдэг баталгаа байхгүй шүү дээ.

Асуултаас бүү зугтаа

Хариулахаас ичиж зовмоор асуулт асуусан ч хариулахыг хичээж байгаарай. Зарим нэг мэдээллийг хүүхэд ухаарах чадваргүй байдаг хэдий ч таны итгэлгүй байдлыг тэд шууд ойлгоно. Хэрвээ хариулах сэдэв таагүй бол хүүхдийнхээ насанд тохируулж зөвөөр хариулна шүү.

Бэрхшээлээс бүү хамгаал

Эцэг эхийн хувьд таны үүрэг бол – турьхан бяцхан үрээ томчуудын амьдралд бэлдэх. Тулгарах бэрхшээлээс түүнийг байнга хамгаална гэдэг боломжгүй зүйл.

Ойр дотны хүний үхэл, “хүссэн гоё тоглоом”-ыг нь авч өгөхгүй байх зэрэг нь хүүхдийг хаттай болгодог. Амьдралд хүссэн болгоноо авч болдоггүй юм байна гэдгийг багаасаа мэдэж байх хэрэгтэй.

Өөрийнхөө алдааг хүлээж бай

Эцэс сүүлд нь өөрийнхөө буруу байсныг мэдвэл буруугаа хүлээж бай, жишээ нь, хүүхэдтэйгээ мэтгэлцээн явуулаад таны буруу бол хүлээн зөвшөөр. Таны үнэлэмж унахгүй харин ч шударга үнэн гэж байдаг юм гэдгийг хүүхдэдээ ойлгуулна.

Жинхэнэ хүн болгон хүмүүжүүлэхэд өөр юу хэрэгтэй вэ? Зөвлөгөө таалагдсан уу? Сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаарай. Уг мэдээллийг найз нартайгаа ч хуваалцахаа мартаж болохгүй шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *