in ,

Гэдэс дүүрэх таагүй мэдрэмжээс тань салгах 9 төрлийн хүнс. Зөв хооллож эхэлмэгц гэдэс дүүрэх мэдрэмж аяндаа арилах болно

Ер нь бол гэдэс хийгээр дүүрэх нь хэвийн үзэгдэл. Гэхдээ зохих хэмжээгээр шүү дээ. Харамсалтай нь, насанд хүрэгчдийн 1/3 нь “зохих хэмжээ”-нээс хальжээ. Эрүүл хүний гэдсэнд ойролцоогоор 1 литр хий байдаг гэж үздэг. Харин байнга гэдэс дүүрдэг гэж гомдоллох хүмүүсийн гэдсэнд 3 литр болон түүнээс ч ихээр тоологдох ажээ.

Өөрөөр хэлбэл, бидний ихэнх нь өөртөө “илүү” хэдэн литр агаар тээж явна.

Сүрхий айхтар хүч гаргалгүйгээр илүүдэл агаараасаа салах боломжтой, хамгийн гол нь зөв хоол хүнс сонгохыг анхаарна уу. Чухам ямар хоол хүнс гэж?

Цагаан гаа

Шинэхэн цагаан гааны цай – хоол боловсруулах эрхтний асуудалтай хүний хувьд чухал ундаа болно. Дотор муухайрах, гэдэс дүүрэх зэрэг хоол боловсруулах эрхтний ямар нэгэн асуудалтай хүмүүст эерэг үйлчилгээ үзүүлдэг. Нэг цайны халбага нунтаг эсвэл зүсэм цагаан гаа цайндаа хийгээд уухад үр дүн нь мэдэгдэнэ. Гэхдээ цагаан гаа нь харшил хөдөлгөх талтайг анхаарах хэрэгтэй. Тийм учраас, өдөрт нэг л удаа уухыг зөвлөж байна, эс бөгөөс арьс загатнах, арьсаар тууралт гарах зэрэг гаж нөлөө мэдрэгдэж болно.

Хэрээн нүд/Спаржа

Уг ногоонд агуулагдах аспарагин гэх антиоксидант нь шээс хөөх үйлчилгээтэй. Үүнээс гадна гэдсэнд хуримтлагдсан хийг гаргадаг ажээ. Хэрэглэх онцгой заавар байхгүй, харшил үүсгэгч биш тул та айх зүйлгүй хэрэглэж болно. Мөн ямар ч аргаар бэлдсэн үзүүлэх үйлчилгээ нь алдагдахгүй.

Гаа

Гэдэс дүүрэлттэй тэмцэх хуучны арга. Бидний өвөг дээдэс эртнээс гаа идэж гэдэсний хийг арилгадаг байв. Гаанд агуулагдах ментол нь хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмждэг. Ментол нь мөн хоол идэх дуршлыг бууруулдаг, мөн гаатай цай нь нэг сумаар хоёр туулай буудахтай л адил – гэдэсний дүүрэнг арилгана, амттан идэх дуршлыг бууруулна.

Кориандр, яншуй

Зуслан дээрээ бяцхан ч гэсэн талбайтай, эсвэл тагттай бол энэ орон зайг ашиглан уг хоёр ногоог тарихгүй бол алдас болно. Эдгээр ногоонуудад фитонутриент гэх ашигтай фермент агуулагддаг бөгөөд шээс хөөх үйлчилгээ үзүүлнэ, гэдэсний дүүрэнгийг арилгана. Хоолны юугаар ч орлуулашгүй амтлагч болох тул та давсны оронд ч ашиглаж болно.

Тараг

Таны гэдэс ходоодны үйл ажиллагааг дэмжих бас нэгэн гайхалтай бүтээгдэхүүн бол тараг – хийг хагалж, тайвшруулах үйлчилгээ үзүүлнэ. Исгэлэн сүүн бүтээгдэхүүн нь пробиотикийн агууламж өндөртэй тул хоол боловсруулах ажиллагааг дэмжинэ. Өглөө, оройдоо аяга тараг уугаад байвал гэдэс дүүрэх, өтгөн хатах зэрэг асуудлыг та мартах болно.

Өргөст хэмх

Маш хэрэгтэй ногоо. Гэдэсний дүүрэнгэ арилгах талаасаа шүү дээ. 95 хувийн уснаас бүрдэх уг ногоог илүүдэл жингээ хасах гэж байгаа хүмүүст санал болгодог эмч нар их байдаг. Биед хуримтлагдсан илүүдэл шингэнийг гадагшлуулахын зэрэгцээ хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Өдөрт хальсгүй нь шахсан тал аяга өргөст хэмхийн шүүсийг гарнир байдлаар эсвэл салатаа амтлан хэрэглэвэл – таны гэдэс танд талархах болно.

Тарвас

Тарвас – маш шүүслэг жимс, 92 хувь нь уснаас бүрдэнэ. Шээс хөөх үйлчилгээгээрээ алдартай, калийн агууламж өндөртэй тул гэдэсний дүүрэнгэний эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Амттай, шүүслэг тул зуны улиралд амны цангаа тайлна. Өдөрт нэг удаа ч болов уг жимсийг идэж байгаарай.

Гадил

Калийн агууламж өндөртэй бас нэгэн гайхамшигтай жимс бол гадил. Харвардын их сургуулийн эрдэмтдийн хийсэн саяханы нэгэн туршилтанд 34 эрүүл эмэгтэйчүүдэд өдөр болгон хоолны өмнө гадил идүүлжээ (эсвэл шүүсийг нь уулгасан). Үр дүн нь, гэдэс дүүрэх асуудал 2 дахин багассан байна.

Хан боргоцой

Уг жимсэнд агуулагдах бромелайн гэх бодисын тусламжтайгаар гэдэсний дүүрэнгийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Хүний биед хэт их уургийн хуримтлал бий болсноор гэдэс дүүрэх нь бий, хан боргоцой уургийг задлах үүргийг гүйцэтгэнэ. Хан боргоцойн шүүс уух эсвэл смузи хийж уувал гэдэс ходоодны асуудлыг мартах болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *