Сошиал сайтууд дээр зураг нь байх загварлаг бүсгүйчүүдийг дуурайхад маш их мөнгө зарах байх гэж эмээдэг бүсгүйчүүд цөөнгүй.
Илүү зардалгүйгээр загварлаг харагдах зарим нэг аргуудаас танилцуулахаар бэлдлээ.
Хувцасны дотрыг анхаарах
Хувцас худалдан авахдаа дотрыг нь сайтар ажиглаарай – чанартай хувцасны дотрын оёдол, залгаас мэдэгдэхгүй байх ёстой.
Оёдлын залгаасыг анзаарах
Хээтэй даавууны залгаасыг сайтар ажиглаарай. Хэрвээ хээ, зураг эвдэгдсэн байвал авах хэрэггүй: материал хэмнэх гэсэн хямдхан хувцас мэт харагдана.
Материалыг зөв сонгоно
Орчин үеийн материалыг сайтар мэдэж байх хэрэгтэй. Жишээ нь, неопрен – хамгийн хямдхан хувцсыг ч хийнэ. Цэвэр даавуу – хямдхан авсан ч гэсэн үнэтэй харагдана.
Хиймэл илгэн хувцас сонгоно
Хиймэл илгэн материал хиймэл савхинаас илүү үнэтэй харагддаг.
Ил цахилгаанаас зайлсхийнэ
Чанартай хувцас жижиг сажиг зүйл болгоныг бодож хийсэн байдаг. Хэрвээ хямдхан хувцас ил цахилгаантай байвал өөрийгөө тодорхойлж өгнө. Хэрвээ цахилгаан ил байгаа бол хувцасны өнгө, материалтай зохицож байх ёстой. Өөр бусад тохиолдолд ил цахилгаан байх ёсгүй.
Нарийхан хошуутай туфли сонгоно
Тод өнгөтэй хээнцэр туфли зах зээлд хямдханаас эхлээд үнэтэй нь ч байна. Гэхдээ нарийхан хошуутай л бол өндөр ч бай, намхан ч бай ажил хэрэгч хувцсан дээр илүүтэй зохино.
Захиалгаар хийлгэсэн мэт хувцас
Зөвхөн үнэтэй, алдартай брэндийн хувцас л цэвэрхэн оёдол, наалттай байж эзнийхээ биед суудаг, яг л тэр хүнд зориулж оёсон мэт.
Тийм учраас та өмсөж байгаа хувцсаа зөв арчилж өмсөж сурах хэрэгтэй:
- Үрчийсэн хувцас хэзээ ч бүү өмс
- Замбараагүй товчилсон, хааш яайш хувцсаа бүү өмс
- Өөрийн биед яг таарсан байх
- Нугалаастай хувцаснаас аль болох зайлсхийгээрэй /масс-д зориулсан гэж үздэг хувцасны загвар/
Цүнхэнд анхаарна
Дундын өнгийг илүү сонгоорой: хар, цагаан, цайвар бор, эсвэл үнэт чулууны өнгө, жишээ нь тод улаан. Ийм төрлийн өнгөнүүд хиймэл арьсыг амилуулах шиг л болно.
Оруулга, чимэг ихтэй цүнх бүү сонгоорой, хямдхан цүнх энэ аргаар өөрийгөө чимдэг юм.
Үнэтэй цүнхнүүд ихэвчлэн цахилгаангүй байдгийг мөн анхаарна биз ээ.
Дизайнерын шийдэлтэй цүнхнээс илүүтэй хэлбэр дүрстэй цүнх сонгохыг зөвлөж байна.
Чимэглэлээс зайлсхийнэ
Дизайнерийн шийдэлтэй нэхээс зэрэг нь масс хэрэглээнд илүү зориулагдсан байдаг. Нэхээстэй хувцас сонирхож байгаа бол бага зэргийн нэхээсэн оруулгатайг л сонгоно, энэ тохиолдолд илүү эмэгтэйлэг, эмх цэгцтэй харагдах болно. Блёстик зэргийг ч мөн бодолцоорой – зөвхөн гоёлын хувцас зэрэгт л байна.
Газрын өнгөнөөс зайлсхийнэ
Бараан туяанаас аль болох зайгаа барина уу, өнгөө амархан алдана. Үнэт чулууны тод өнгө зэргийг сонгоно.
Хувцсаа эмх цэгцтэй өмсөх
Замбараагүй загвараас аль болох татгалзах – гранж, бохо эсвэл хиппи загвар тэр болгон зохихгүй. Аль болох сонгодог загварыг сонгож, цамцаа дотуур нь хийж байгаарай.
Алт нэмээрэй
Илүү зардалгүйгээр загварлаг харагдаж болно – энгийн загвар (жишээ нь цагаан футболк болон бойфрэнд загварын жинсэн өмд) дээр алтан эсвэл гялалзсан гоёл чимэглэл зүүнэ.
Нэг дор олон төрлийн материалтай хувцас өмсөх
Олон төрлийн материалтай хувцас өмсөнө – торго, зөөлөн тааран, илэг гэх мэт. Гэхдээ элдэв нэмэлт чимэглэл нэмэхгүй байхыг бодно.
Жижиг сажиг зүйлийг ч анзаарна
Чанартай хувцасны оёдол шулуун, цэвэрхэн байдаг, өнгөний хувьд зохицож байдаг бөгөөд оёдлын утсыг цэвэрлэсэн зэрэг нь ямар нэгэн өөгүй байна.
Оруулгуудыг анхаарна уу, жишээ нь хуванцар товч хэрэглээнээс амархан гардаг, харин төмөр товчтой бол даавуунд зэвний толбо тогтох магадлалтай. Тиймээс товчийг сайнаар сольсон нь дээр болов уу.
Цагааныг сонгоно
Заримдаа total white/дан цагааныг өмсөж байгаарай. Хувцсанд 100 юу, 10 уу хэдэн доллар үрсэн нь хамаагүй – үр дүн нь адил.
Хувцас сонголтын хуваарилалт
Ганц удаа үдэшлэгт өмсөх даашинзны оронд байнга өмсдөг хувцсандаа илүү их мөнгө зарна (жинсэн, футболк, цамц). Цагаан, сайн чанарын футболконд 50 доллар үрэхдээ харамсах хэрэггүй. Тэр мөнгөөрөө хямдхан 5 футболк авснаас нэг үнэтэй нь илүү хэрэглээтэй.
Онцгой үйл явдалд бол нэг удаад прокатлаж болно.