in

Эрүүл мэндэд ямар ч сөрөг нөлөөгүй хөнгөн мацаг барих энэ аргаар хүссэнээрээ турцгаая!

Хоолны дэглэм барихгүйгээр бас удаан хугацаанд өөрийгөө зовоохгүйгээр жингээ барьж болно. Долоо хоногтоо нэгээс хоёр өдөр нэг төрлийн хоол хүнсээр дагнан хөнгөн мацаг барих нь өлсгөлөнгийн мэдрэмж төрөхгүй, хоолныхоо амтыг бүрэн мэдэрдэг ажээ.

Ямар төрлийн хөнгөн мацаг барих аргыг сонгох вэ?

Хөнгөн мацаг барих олон төрөл бий. Гурвалжин будаа, ногоо, аарц, тахиа, загас, жимс, тараг … Эсвэл хоёр хүнсээр хослуулж болно. Энэ аргаар турахад маш амархан бөгөөд үр дүнтэй. Жишээ нь, гадил – аарцны, гурвалжин будаа – тарагны, шоколад – кофены.

Та өөрт тохирохыг л сонгоно. Яриангүй, өөрийн идэх дуртай хоолыг сонгох нь мэдээж. Хэрвээ та аарцанд дуртай бол энэ төрлийн хүнсийг сонгох, гурвалжин будаанд дургүй бол энэ төрлийн хоолыг сонгохгүй байсан нь дээр. Нэгдүгээрт, өдрийн тал өнгөрч байхад та тэвчилгүй дуртай хоолоо идэж орхино. Хоёрдугаарт, өдөржингөө та өөрийнхөө дургүй хоолыг идэх гэж өөрийгөө хүчлэнэ. Энэ нь ямар ч дүнд хүргэхгүй.

Ихэвчлэн хослуулж хөнгөн мацаг баривал бие махбодид илүү сайн. Жишээ нь, гурвалжин будааг  тарагтай хослуулж идвэл тус тусад нь идсэнээс илүү амттай байна.

Мөн уураг-ногооны, гурвалжин будаа, овьёос+ногооны гэж хослуулж болно. Зуны цагт жимс түлхүү хэрэглэж смузи зэргийг хийж ууна. Хүйтний улиралд ногооны хөнгөхөн халуун шөл илүү тохиромжтой.

Хэрхэн зөв баримтлах вэ?

Хөнгөн мацаг барихад бие махбодь илүүдэл хоолны хуримтлалаас ангижирч амардаг, хорт бодисоо гадагшлуулж элэг цэвэрлэгдэнэ. Ингээд ойролцоогоор 1 кг орчим турах юм. Гэхдээ долоо хоногтоо 1-2 өдөр л ийм төрлийн мацаг барина.

Хөнгөн мацаг барих хугацаанд хэд хэдэн дүрмийг баримтална:

  • Ус их хэмжээгээр ууна – өдөрт 2 л эсвэл 2,5 л
  • Зааврын дагуу хоолыг бэлдэнэ (салат идэж болохоор бол салат хийгээд идэж болно, болгож эсвэл түүхийгээр нь )
  • Зөвхөн тодорхой хэмжээгээр иднэ
  • Шээс хөөх үйлчилгээтэй хүнснээс зайлсхийнэ (жишээ нь, ургамлын гаралтай цай)
  • Эдгээр өдрүүдээр биеийн ачаалал ихтэй спортоор хичээллэхгүй

Хөнгөн мацаг барьж дуусаад аажим хуучин дэглэмдээ шилжинэ. Олон өдрийн турш бага багаар хэмжээг нэмэгдүүлнэ.

Хэрвээ та хөнгөн мацаг барихаар шийдсэн бол ажил төрөл, амралтаа зохицуулах хэрэгтэй. Жишээ нь, гэрээ цэвэрлэх – хоолны тухай бодлыг мартуулна. Эсвэл гэртээ байхгүй байгаа үедээ, өөрөөр хэлбэл, хөргөгчнөөс хол. Мөн сэлэх, саунд суух зэрэгт явж болно.

Хөнгөн мацаг барих жорууд

Хэд хэдэн боломжит хувилбаруудыг санал болгож байна. Өөрийн таалагдсаныг сонгоно: долоо хоногийн нэг өдөр ногооны, дараагийн долоо хоногт – уургийн.

Гурвалжин будаа болон тарагны

Өдөрт 1 аяга гурвалжин будаа иднэ. Хоёр аяга буцалсан ус хийж шөнөдөө хонуулна. Өглөө илүү усыг нь асгаад өдөрт 3-5 удаа иднэ гэж тооцоолж хуваана. Нэг идэхдээ дээрээс нь тослог багатай таргаар амтлана. Тусад нь идсэн ч болно. Давс, өөр бусад амтлагчаар амтлахгүй.

Алимны

Алим гэдэс ходоод сайн цэвэрлэдэг. 1,5 кг жимсийг 6 хэсэгт хувааж өдрийн турш иднэ. Шинэхэн шахсан алимны шүүс байж болно, сахар нэмэхгүй.

Хулууных

Өдөрт 1,5 кг хулуу иднэ. Жигнэсэн, шүүсийг нь шахаж, үрийг нь идэж болно. Өөрөөр хэлбэл, сонголт арвин. Жишээ нь, өглөө – жигнэсэн хулуу, хөнгөхөн зууш – үр, өдрийн хоол – хулууны шөл, орой – шүүс.

Уураг-ногооны

Ургамлын болон малын гаралтай уураг хэрэглэнэ. Өдрийн турш 250 г чанасан тахианы мах (цацагт хяруул), мөн байцаа, улаан лооль, амтат чинжүү, өргөст хэмх – бүгд 1 кг. Яншуйгаар амталж болно. Салат хийж эсвэл тусад нь идэж болно. Тахианы махаа хоёр хувааж өдрийн хоолондоо хэрэглээрэй.

Жимсний

Дурын жимс – цитрус, алим, лийр, чангаанз, тоор, манго. Харин усан үзэм болон гадилаас татгалзана. Өдөрт 1,5 кг жимс. Цэсийг олон хувилбараар хийгээрэй. Жишээ нь, өглөө- алим болон лийр, өдөр – тоор, киви, мандарин, мангогоор хийсэн жимсний салат, орой – тарвас, мандарин, лийрний смузи.

Аарцтай тараг

1 литр тарганд 400 г аарц хийж 5 хувааж иднэ. Төрөл бүрийн жимсгэнэ нэмж болно, мөн багахан зөгийн балаар амтлаарай. Үүнээс гадна, нохойн хошууны ханд, гаатай цай ууна.

Ногоон цайны мацаг гэж байдаг. Гэхдээ энэ төрөл нь маш хүнд бөгөөд их өлсгөдөг тул хүн болгонд тохирохгүй. Эрүүл мэнддээ хор учруулж болзошгүй. Хөнгөн мацаг барихын зорилго нь эрүүлээр жингээ хасахад оршиж байгаа шүү дээ.

Бас нэгэн анхаарах ёстой зүйл: хэрвээ хөнгөн мацаг барьж байгаа өдөр ямар нэгэн таагүй мэдрэмж төрвөл танд тохирохгүй байгаагийн дохио гэдгийг анхаарна уу.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0