Бие махбодио цэвэрлэх нь амьдралын чухал хэсэг бөгөөд хүний эрүүл мэндтэй шууд холбоотой асуудал болон хувирдаг. Харамсалтай нь бид өөрсдийнхөө өмнө хариуцлага хүлээхгүйгээр барахгүй өөрсдийнхөө сэтгэл зүй болон бие махбодид сөргөөр нөлөөлж байгаагаа ч мэдэрдэггүй.
“Цэвэрлэх шилдэг арга бол өөрийгөө хорт бодисоор хордуулахгүй байж өөрийнхөө бие махбодид итгэж сурах юм” гэж Эндрю Вэйл үзэж байна.
Тосоор цэвэрлэх
Тос нь биеийг цэвэрлэхээс гадна эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг.
Нэгэн туршилтаас харахад, гүнждийн тос (хүнсний цэвэр тос) болон сезамойл (идэвхтэй антиоксидант) нь бөөр, элэгний хордлогыг тайлахын зэрэгцээ ашиг тус ихтэй ажээ. Гүнждийн тос нь үрэвслийг таслан зогсоох, биеэс хүнд металлын хордлогыг гаргах зэрэг үйлчилгээ үзүүлж байгааг судлаачид тогтоосон байна. Үүнээс гадна хавдрын эсийн хөгжилд саад учруулж, биеэс мөнгөн усны хордлогыг тайлна.
Эмх замбараагүй байдалтай тэмцэх
Хог новшны тухай буюу гэрт байгаа хэрэгтэй, хэрэггүй зүйлсээс ангижраарай. Хог новш хаана байна? Ширээн дээр, шкафанд, зочны өрөөнд, машинд – бүгдийг гаргаж хая.
Замбараагүй байдал нь өөрөө маш их таагүй байдлыг үүсгэдэг – ном, цаас, тоглоом, гутал, хувцас, хоол хүнс, хуучны үнэт эдлэл – ямар ч шалтгаангүйгээр орон зай эзэлсээр. Эдгээр зүйлс нь зөвхөн гэрийн орон зайг эзлээд зогсохгүй таны тархины орон зайг ч эзлэж байна.
Ногоон өнгөт ногоо идээрэй
Ногоо нь хавдрын эсрэг хүчтэй тэмцэгч. Брокколи, байцаа, брюссел байцаа нь индол-3-карбинолоор баялаг бөгөөд таны бие махбодийг эстрогеноос цэвэрлэнэ.
Гоо сайхны будаг, БФА-аар хийсэн хуванцар сав зэргийн химийн бодис хүний биед ихээр хуримтлагдаж эстрогенийн үйлчлэлд ордог. Энэ төрлийн нөлөөнд хүүхдүүд гормоны өөрчлөлтөнд орох, хөхний болон өөр бусад хорт хавдар тусах шалтгаан болдог байна.
Өвсний цайгаар цэвэрлэх
Буурцагны болон даливсны цай (элгэнд), багваахай болон артишок-ийг хэдэн зууны тэртээгээс хор гадагшлуулж бие цэвэрлэхэд хэрэглэж иржээ.
Хоол боловсруулах системийг цэвэрлэх
Климз, хоолны дэглэм, туулгах бэлдмэл – энэ бүгд хоол боловсруулах эрхтнийг цэвэрлэх үр дүнтэй арга. Сенна цай нь гаж нөлөөгүй бие цэвэрлэх чадвартай.
Оюун санааны хэрэгцээгээ анхаараарай
Өөрийгөө хэт их шашин, оюун санааны хэрэгцээнд барих хэрэггүй. Бясалгах, бурхны ном унших, залбирах, ганданд очиж мөргөх, байгалийн гоо сайхныг харан суух – энэ бүгд сэтгэл санааг сэргээнэ, хамгийн гол нь та тэнцвэрт байдлаа алдаж болохгүй.
Өөрийнхөө оюун санааны хэрэгцээг хангахын тулд өдөрт 20-30 минутын цаг гаргаж бай. Ямар нэгэн нөхцөл байдлаар цаг гаргах боломжгүй бол 10-15 минут бясалгал хий, бурхны ном унш. Эсвэл өөрөө өөртэйгөө ганцаараа үлдээрэй.
Иллэг
Иллэг нь эрч хүчийг сэлбэж, цусны эргэлтийг сайжруулдаг. Энэ нь бие махбодь өөрөө өөрийгөө цэвэрлэхэд маш идэвхтэй нөлөө үзүүлэх юм.
Иллэгийн ачаар цусны эргэлтийг сайжруулах – биеэс хорт бодисыг гадагшлуулж цэвэрлэх шилдэг аргуудын нэг.
Технологийн хэрэглээ
Бид технологийн хордлогод маш их хэмжээгээр орж байгаа нь үнэн. Бидэнд итгэхгүй байгаа бол жолооны ард өнөөдөр хэдэн хүн утсаар ярьж байгааг хар л даа. Хүүхэд тань хоол идэхдээ таблет барин сууна. Таныг үл тоон зөвхөн ухаалаг гар утастайгаа харьцах ажлын анд байна уу?
Технологи өөрийн чухал үүргийг гүйцэтгэх нь маргаангүй үнэн. Технологийн хөгжил дэвшил анагаах ухаан, боловсрол, шинжлэх ухаанд шинэ нээлт хийхэд томоохон үүрэг гүйцэтгэдэг. Гэхдээ сайны хажуугаар саар нөлөөтэйг бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэр бүл тарж бутарч байна, хүүхдүүд нь сошиал сүлжээнд умбаж ном нээж харахгүй байна, эцэг эх нь ч өөрсдөө ухаалаг гар утасныхаа боол нь болжээ. Технологи хүний амьд харилцааг орлож чадахгүй. Тиймээс энэ төрлийн хэрэглээнд болгоомжтой хандацгаая.
Биеийн хүчний дасгал
Хөдөлгөөн нь зүрх, судасны үйл ажиллагааг идэвхжүүлэх бөгөөд энэ нь хорт бодис гадагшлахад нөлөөлнө. Хорт бодис нь өөхний давхаргад хуримтлагддаг гэж үздэг, идэвхтэй хөдөлгөөний явцад өөх шатна, үүнтэй зэрэгцээд хорт бодис арилна гэсэн үг. Биеийн тамираар хичээллэж байхдаа цэвэр ус ууж байхаа мартаж болохгүй, саунд суу, давстай ваннд ор. Энэ нь тэнцвэрт байдлыг хадгалахад тусална.
Давстай ванн
Байгалийн гаралтай халуун рашаанд орвол бүр л сайн. Хэрвээ байгалийн рашаанд орох боломжгүй бол минерал давстай ваннд ороорой.Усандаа хэдэн дусал эфирийн тос нэмбэл сэтгэл санаа тайвширч бүр л үр дүнтэй болно.
Хөлс
Хөлс – хорт бодис гадагшлуулах хамгийн энгийн, үр дүнтэй арга. Хөлс гаргах ямар ч хөдөлгөөн байж болно, хөлсөөр дамжин биеэс хорт бодис гадагшилна. Ууранд суух –цусны эргэлтийг сайжруулж биеийг цэвэрлэнэ. Сайтар хөлөрсний дараа заавал шүршүүрт орж арьсаар дамжин гарсан хорт бодисоо цэвэрлэнэ.