in ,

Кофены шавхруугаар мэргэлэх арга. Таны амьдралд ирээдүйд юу хүлээж байгаа бол?

Та кофены шавхруугаар урьд нь мэргэлж үзсэн үү? Өнөөдөр танд ийм боломж байна. Мэргэлэхийн  тулд ус, кофе буцалгах ямар ч шаардлагагүй, дараах кофетой аяганаас л нэгийг сонгоод ав.

Хэрвээ та дугаар 1-ийг сонгосон бол таны санаанд ч оромгүй адал явдал хүлээж байна. Танд эерэг сэтгэл санаа бэлэглэх тийм таатай гэнэтийн бэлэг байх болно. Энэ үеэр та шинэ хүмүүстэй танилцаж өөрийгөө эрч хүчээр сэлбэнэ.

Дугаар 2-ыг сонгож авсан бол та дотоод сэтгэлийн тэнцвэрт байдлаа олжээ. Та тайвширч, эргэн тойронд болж байгаа үйл явдлыг бодитоор, тайвнаар хүлээж авах болно. Энэ хугацаанд та ихийг ухамсарлах болно.

Дугаар 3-ыг сонгосон тохиолдолд, таны замд шинэ хүн гарч ирнэ. Тэр хүн хайр, баяр баяслыг бэлэглэх болно. Шинэ найз нөхөд байж болно эсвэл ойрд уулзаагүй хамаатан садан ч байж болно. Тэр хүн мөн гэж үзвэл түүнийг өөрөөсөө бүү түлхэж холдуулаарай.

4 дугаарыг сонгосон бол таныг ажлын амжилт хүлээж байна. Ажлын зүгээс ирсэн аливаа саналаас татгалзах хэрэггүй, ямартай ч бүх хүчээ дайчлан хичээж ажиллана. Хариу нь удаан хүлээлгэхгүй ээ.

Хэрвээ та дугаар 5-ыг сонгосон бол таныг романтик үдэш хүлээж байна. Хэрвээ та өөрийнхөө хайрттай учирсан бол түүнтэйгээ үдшийг өнгөрөөнө. Байхгүй бол тун удахгүй учрах болно.

6 дугаарыг сонгосон бол эхний ээлжинд “илүү зардал” юм шиг санагдах хөрөнгө оруулалт хийнэ, харин тун удахгүй ашиг шимийг нь хүртэх болно. Харамлах хэрэггүй, өгөх ёстойгоо өгөхөд хариу нь заавал ирнэ.

Кофены мэргэ танд таалагдсан гэж найдаж байна. Бидний санал болгосон мэргийг найз нөхөдтэйгөө хуваалцаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *