Сайн санаат шидтэн шиг л бүх хүслээ биелүүлмээр санагддаг уу? Машин авах, мөрөөдлийнхөө хүнтэй учрах… Тэгвэл энэ нийтлэлийг уншаарай. Өөрт чухал үйл явдал болон амьдралд хүсэж байдаг зүйлээ дуудахад тань тусална.
Хүсэл гэж юу вэ? Бодит болох бүрэн боломжтой таны бодол юм. Та өөрийнхөө дотоод хүчнийхээ ачаар хүслээ хэрэгжүүлж чадна. Эрдэмтэд хүний ухамсарт хүслийг судлаад нэгэн дүгнэлтэнд хүрчээ: дурын бодол соронз мэт гадагш ертөнц рүү биежин гарч ирдэг ажээ.
Энэ бол баярлууштай нээлт бөгөөд та биднийг мөрөөдлөө биелүүлэхэд маш их урам зориг хайрлаж байгаа юм.
Энэ хүчийг эзэмшихийн тулд та ухамсарт хүсэл, эрч хүчээ нэмэгдүүлж сурах хэрэгтэй. Хүний эерэг сэтгэл санаа нь хүслээ биелүүлэх явцыг хурдасгадаг байна.
Бидний энергийг юу эвддэг вэ?
Сөрөг бүх бодол – айдас, эргэлзээ, түгшүүр зэрэг нь таны эрч хүчийг сорох тул та өөрийгөө сөрөг сэтгэл, бодлоос чөлөөлөх хэрэгтэй. Эерэгээр бодоцгооё. Мөрөөдөл, хүсэлдээ бүх эерэг энергиэ зарцуулъя.
Гомдол ч мөн таны энергийг эвдэгч. Тийм учраас уучилж сурвал өөрийгөө цэвэрлэн хүсэл мөрөөдөлдөө хурдан хүрээрэй.
Пессимизс, мөнхийн сэтгэл дундуур байх явдал нь энергийг эвддэг. Амьдралд баярлаж, амьдралын хором мөч бүрийг мэдэрч чаддаг бол амжилтын үндэс болно.
Амьдралын идэвхгүй хэв маяг, хорт муу зуршил ч мөн адил таны дотоод хүчид сөргөөр нөлөөлнө. Биеийн тамираар хичээллэ, йог хий, агаарт гар – таны амьдралын эрч хүч хэд дахин нэмэгдэнэ. Зурагтаар гарах сөрөг мэдээ, кино, нэвтрүүлэг үзэж суухын оронд өөрийгөө хөгжүүлэх ном унш, сайхан хүмүүстэй уулзаж учраарай.
Сөрөг бодол, сэтгэл санаа, мэдрэмжээсээ салж чадсан хойно таны эрч хүч өөрийн эрхгүй сэлбэгдэж эхэлнэ. Ингээд хүслээ биелүүлэх цаг удахгүй ирнэ.
Хүслээ хэрхэн хэрэгжүүлэх вэ?
Хүсэл биелүүлэх олон арга техник байдаг. Энэ удаад бид хамгийн хүчтэй аргыг сонгож байна – визуализаци/хийсвэрлэн төсөөлөх.
Нэгдүгээрт, таны хийх ёстой зүйл бол өөрийнхөө хүслийг тодорхойлох. Таны баяр хөөрийг хүргэх, хайр татах, сэтгэлийн таашаал авчрах хүсэл байна. Танд өөрийн тань хүсэл таалагдах ёстой, таныг байнга татаж байх ёстой. Таны эерэг сэтгэл санаа хүслийг тань эрч хүчээр дүүргэж биелэх зайг ойртуулна.
Дараа нь тайвшрах үе шат эхэлнэ. Хэн ч танд саад болохгүй тэр цаг хугацаа, газар, байрлалыг сонгоод нүдээ аниад тайвшраарай. Таны бие хөнгөрч, жингүй мэт болог. Энэ байдалд хэдий хэр цаг зарцуулж чадаж байна төдий чинээгээр нь зарцуул. Өөрийгөө бүрэн тайвширтал байна гэсэн үг.
Сайхан амарч тайвширч эхлэхээр амьдралынхаа хамгийн сайхан мөчийг дурсан санана. Өөрийгөө баяр хөөрөөр дүүргэ. Энэ нь хүслээ татах эрч хүчийг өгөх болно.
Харин одоо хүсэл тань биелсэн мэт тийм үйл явдлыг дүрслэн бодно. Та хүссэнээ авч чаджээ. Баяр хөөр, бахархал гээд дүүрэн эерэг энерги. Ура!!! Таны хүсэл бодит боллоо.
Энэ сайхан мөчийг тайван дуусгаад нүдээ нээнэ.
Танд баяр хүргэе! Таны мөрөөдөл биелэх замдаа гарсан. Одоо тайван бөгөөд чөлөөтэй хэрэгжүүлэх ажилдаа орно. Таны хүсэл биелүүлэх захиалгыг хүлээн авсан тул одоо хийх л үлдлээ.
Бас зарим нэг чухал зүйлийг зөвлөмөөр байна:
- Таны хүсэл хүн төрөлхтөн, эргэн тойрныхонд ашиг тус авчрах ёстой. Сүйтгэх зорилготой хүсэл мөрөөдөл бол таныг сайн сайхан ирээдүй хүлээхгүй.
- Энэ техникийг ашиглаад та ямар ч идэвхгүйгээр зүгээр сууж хүлээхгүй. Бодолдоо туслах ёстой. Гадаад ертөнцөд идэвх зүтгэлээ харуулж эрч хүчтэй ажиллаж хөдөлмөрлөнө.
- Хэрвээ таны хүсэл маш чухал бөгөөд нухацтай бол энэ техникийг хэд хэдэн удаа хийнэ. Хүсэл мөрөөдлөө хэдий хэр эерэг энергиэр цэнэглэнэ төдий чинээ хурдан биелнэ.
Таны хүсэл мөрөөдөл биелэх болтугай!