in ,

Бодисын солилцоог идэвхжүүлж жин нэмэхээс сэргийлэх 7 арга. Эдгээрийг та өөрийн зуршил болгосон цагт үр дүн дорхноо мэдрэгдэнэ

Яагаад зарим нэг нь ганц навч идээд таргалдаг бол зарим нэг нь бялуу идсэн ч туранхай хэвээрээ байж чадаад байна аа? Жин нэмэх нь олон шалтгаантай. Хэрвээ та эрүүл бөгөөд хоолондоо анхаарал тавьсан ч жин нэмэх гээд байвал бодисын солилцоонд учир байна. Бодисын солилцоо удааширсан бол таны хүчин чармайлт ямар ч нэмэргүй.

Бодисын солилцоог идэвхжүүлэхийн тулд зарим нэг дүрмийг баримтлах хэрэгтэй. Танд 7 дүрмийг бэлдлээ. Эдгээрийг та өөрийн дадал зуршил болгосон цагт үр дүн мэдрэгдэнэ.

Ус их уугаарай

Биед ус бага байх тусам калори бага шатна, элэг усны тэнцвэрт байдлыг хангах гэж ажиллаж эхэлдэг ажээ. Бодисын солилцоог сайжруулахын тулд ус болон ногоон цай ууна. Юуны түрүүнд өөрт шаардлагатай шингэний хэмжээг тодорхойлно. Эмэгтэйчүүд – (жин*0,03)+(биеийн идэвхтэй хөдөлгөөн цагаар*0,4)= литр.

Эрчүүд – (жин*0,04)+(биеийн идэвхтэй хөдөлгөөн цагаар*0,6)= литр

Өөрийнхөө хэмжээг мэдсэний дараа нэг дор бүгдийг уух хэрэггүй, аажим бага багаар ууна. Өглөө хагас стакан, дараа нь хоолны өмнө тал стакан, өдрийн турш хэд хэдэн балгаар. Өглөөний уух усандаа нимбэг нэмж болно.

Цэвэр, эрүүл хоол иднэ

Синтетик бордоогоор бөмбөгдсөн эсвэл антибиотик шахсан хүнс эрүүл мэндэд засрашгүй хор уршиг тарина. Үүнээс гадна бодисын солилцоог удаашруулдаг байна.

Эрт босоорой

Өдрийн гэрэл бодисын солилцоо болон эрч хүчинд нөлөөлдөг. Эрт боссоноор биологийн процессыг идэвхжүүлэх ажээ. Эрт босоорой.

Амин дэм, эрдэс бодис, антиоксидантаар бие махбодийг хангая

Сүүн бүтээгдэхүүн биеийг кальциар хангаж өөх хайлуулах, булчингийн масс нэмэхэд нөлөөлнө. Төмрөөр баялаг хоол хүнс нь булчинг хүчилтөрөгчөөр хангана. Жирийн давсыг йодтой давсаар сольж бамбай булчирхайн хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Халуун ногоотой хоол идэх нь бас сайн.

 

Их спорт

Ямар ч идэвхтэй хөдөлгөөн бодисын солилцоог дэмжинэ. Спорт заал явах цаг байхгүй бол гэртээ хичээллээрэй. Гэртээ боломжгүй бол – явган яв. Нэг газраа бүү суугаад байгаарай.

Зөв хооллоорой

3 цаг тутамд хооллоно. Үндсэн гурван хоол сонгоод: өглөө, өдөр болон оройн. Хоолны завсар хөнгөхөн шиг зууш: ногоо, жимс, самар, тараг. Зөв хооллоцгооё.

Стресс цаашаа

Байнгын дарамтанд байгаа хүний бодисын солилцоо алдагддаг. Стресст бүү баригд, тайвширч сайхан амарч сураарай. Хорт муу зуршлаасаа салаад амар.

Эдгээр аргын тусламжтайгаар та бодисын солилцоогоо идэвхжүүлж чадна. Харин цаана нь гуалиг төрх хүлээж буй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *