in ,

Генийн өөрчлөлтийн улмаас хүний биед хортой нөлөө үзүүлэхүйц улаан лоолийг хэрхэн цэвэр улаан лоолиос ялгаж таних вэ?

Хэрэглэгчдийн дургүйцлийг үл тоон ихэнх үйлдвэрлэгчид зах зээлд генетикийн өөрчлөлттэй хүнс нийлүүлсээр байна. Зарим нэг улс орнууд иргэдээ генетикийн өөрчлөлттэй хүнснээс хамгаалахын тулд тусгай таних тэмдэг бүхий цэвэр бүтээгдэхүүнийг маш хямдаар зарах болжээ.

Ингээд нэгэн асуулт урган гарч байна: тэгвэл яах гэж ийм зүйл анхнаасаа гаргаж ирсэн юм бэ? Анхлан уг бүтээгдэхүүн өлсгөлөнд нэрвэгдсэн Африкийн улс орнуудад зориулагдсан байжээ. Харин Африкийн улс орнууд хэдэн жилийн тэртээгээс генетикйн өөрчлөлтэй хүнс оруулахыг хориглосон байна. Магадгүй өлсгөлөн байсан нь эрүүл мэндэд халгүй гэж үзсэн бололтой.

Улаан лоолийг хэрхэн сонгох вэ?

Харамсалтай нь зөвхөн тусгай лабораторид л GMO бүтээгдэхүүн мөн эсэхийг шинжилж чадна. Дэлгүүрийн лангуун дээр зарагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүний 40% нь ямар нэгэн байдлаар генетикийн өөрчлөлтөд орсон болохыг та санаад авахад илүүдэхгүй болов уу.

Гэхдээ генетикийн өөрчлөлттэй хүнсийг цэвэр бүтээгдэхүүнээс ялгах амархан: удаан хугацаанд шинэ байдлаа хадгална, ялаа шумуул суухгүй, мөн төгс хэлбэртэй байдаг ажээ.

Хэрвээ дув дугуй гялалзсан улаан өнгөтэй улаан лооль харвал орхих хэрэгтэй. Цэвэр бүтээгдэхүүний хувьд бага зэрэг хэлбэргүй, бяцарсан зэрэг шинж тэмдэг байна. Генетикийн өөрчлөлттэй хүнс хэлбэрээ алдаггүй, шүүс ихээр гардаггүй байна.

Генетикийн өөрчлөлтөд оруулж чадахгүй байгаа цорын ганц хүнс бол гурвалжин будаа. Тэгэхээр ямар ч айдасгүй худалдан авч болно.

Зөвхөн цэвэр бүтээгдэхүүн сонгож байхыг та бүхэнд ерөөж байна. Энэхүү нийтлэлийг найз нөхөдтэйгөө хуваалцахаа мартаж болохгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *