in

Хэвлий орчмын илүүдэл өөхийг хайлуулж, жин хасахад туслах энэхүү ундааг унтахаасаа өмнө уугаарай

Бие махбодийг цэвэрлэж байх ёстойг бид бүгд мэднэ. Хорт бодисыг гадагшлуулснаар бид хавдрын нэгдлийг саармагжуулж байгааг мартаж болохгүй. Бидний бие эрхтэн өдөр болгон өөрөө өөрийгөө хорт бодисоос цэвэрлэж байдаг. Үүнийг детоксаци гэнэ – бие махбодь бүдүүн гэдэс, элэг, бөөр, уушги, тунгалгийн булчирхайгаар дамжуулан хорт бодисоо гадагшлуулдаг. Харамсалтай нь бидний өнөөдрийн хэт их “химижүүлсэн” амьдралын хэв маяг бие махбодийн экосистемийг алдагдуулахад хүргэж байна. Амьтны уургийг хэтрүүлэн хэрэглэх, транс тос, кофеин, архины хэт их хэрэглээ нь биеийг ихээр хордуулахад нөлөөлнө. Иймд биеийг хорт бодисоос цэвэрлэхэд туслахын тулд тусгай хоолны дэглэм барих, ундаа уух зэрэг арга байж болох ажээ.

Энэхүү нийтлэлээр та бүхэндээ дархлааны системийг дэмжих, бодисын солилцоог идэвхжүүлэх, биеийг хорт бодисоос цэвэрлэх, илүүдэл жин хасахад туслах ундааны жорыг танилцуулах гэж байна.

Гэдэс орчмын өөхлөлт нь эрүүл мэндийн дараах байдалтай холбоотой байж болно: хоолны дэглэм, цусны өндөр даралт, зүрх, судасны өвчлөл. Гэдэсний өөхлөлт болон чихрийн шижингийн 2-р төрөл холбоотой болохыг хэд хэдэн судалгаагаар баталсан. Хэрвээ та хүсээгүй өөхний хуримтлалаас салахыг хүсэж байгаа бол юуны түрүүнд биеийн тамираар хичээллэж, хоолны зөв дэглэм баримтлах хэрэгтэй.

Өөх хайлуулахад хамгийн их үр дүнтэй, цэвэр байгалийн гаралтай ундааны жорыг танилцуулъя.

Орц:

  • ½ нимбэг
  • 1 өргөст хэмх
  • 1 ц.х нунтагласан цагаан гаа
  • Атга яншуй
  • 1/3 стакан ус

Бэлдэх арга:

Бүх орцуудыг блендерт хийж сайтар холино. Унтахаасаа өмнө ундаагаа уух бөгөөд тун удахгүй үр дүнг нь мэдрэх болно.

Leave a Reply

Your email address will not be published.