“Чи яагаад ийм харамч юм бэ?”, “Тийм харамсмаар байгаа юм уу?”, “Чи ийм их юмаар яах гээв?” – энэ мэт асуултыг бид хүүхдүүддээ эцэс төгсгөлгүй тавьж болно. Харин хариултыг нь бид өөрсдөөсөө олсон нь дээр болов уу.
Томчуудын үлгэр дуурайлал хэрхэн хүүхдэд нөлөөлж байгааг бид та бүхэнд танилцуулахаар бэлдлээ. Хүүхдээ өглөгч болгож хүмүүжүүлцгээе.
Одоохон хуваалц!
Бусадтай тоглоомоо хуваалцаж тогло гэж хэлснээр хүүхдээ өглөгч болгон хүмүүжүүлж байна гэж боддог. Харин ч эсрэгээрээ, энэ мэт дарамтанд хүүхэд өөрийнхөө эд зүйлсийг нь авахаар завдаж буй дайснуудаас хамгаалж байна гэсэн сэтгэгдэл төрүүлдэг байна.
Засаршгүй үр дүнгээс зайлсхийхийн тулд:
- Хүүхдийг 4 нас хүртэл нь өглөгч байхыг бүү шаард (энэ ойлголтыг ойлгоход хүүхэд балчирдана)
- Хүүхдийн хувьд хамгийн үнэ цэнэтэй тоглоомыг нь бусадтай хуваалцахыг бүү шаард
- Хүүхдэд таагүй байхад нь өглөгч байхыг бүү шаард
Би юунд хийж өгнө, тэрнээс л уу
Хүүхэд ямар нэгэн эд зүйлсэд илүү дотно дассан байгааг бид анзаардаггүй. Сандал дээр нь хүүхдээ суулгаад өөр хүний аяганд компотыг нь аягалж өгөөд уу гэж шаардах нь хүүхдийн эд зүйлээ хайрлах сэтгэлийг нь алдагдуулахад хүргэдэг.
- Хүүхдийнхээ дуртай аягыг жишээ нь “гахайтай аяга”-ыг олохоосоо бүү залхуур
- Бусад нь тэр “гахайтай аяга”-ыг хэрэглэхгүй байхаар сурга
- Хүүхэд болгон л өөрийн дуртай аягатай байгаа, тэр нь ямар ч аяга байж болно.
Ганцаараа тогло
Хүүхэд үе тэнгийнхэнтэйгээ цуг тоглож хэнтэй юугаа хуваалцаж байхыгаа ойлгож байх ёстой.
- Хэрвээ хүүхэд цэцэрлэгт явдаг бол энэ талаар санаа зовох хэрэггүй
- Хэрвээ цэцэрлэгт явдаггүй бол гадаа үе тэнгийнхэнтэй нь тоглуулах, адил насны хүүхэдтэй айлаар зочилж тоглуулах зэрэг арга хэмжээ зохион байгуулна.
Тэрэнд хэрэггүйгээс хойш
Эцэг эхчүүд хүүхдэдээ юу хэрэгтэй, юу хэрэггүйг шууд шийддэг учраас том алдаа гаргадаг. Хүүхдээсээ зөвшөөрлийг нь авалгүй тоглоом, хувцсыг нь бусдад өгдөг. Энэ байдлаас болж эдгээр зүйлс нь өөрийнх нь биш байж гэсэн сэтгэгдэл хүүхдэд төрдөг байна. Үүнээс гадна эд зүйлстэй байх эрхгүй гэсэн ойлголтыг суулгана.
- Хүүхдээс нууцаар эд зүйлсийг нь бусдад бүү өгч бай. Байнга хүүхдээсээ асууж зөвшөөрлийг нь авч байгаарай.
- Зарим нэг хүмүүс эд зүйлсээр гачигдаж явдаг бөгөөд бидний туслалцаа шаардлагатай гэдгийг хэлж ойлгуулаарай.
Тавиурыг чинь суллаад аавынх нь номыг тавья
Хүүхдэд өөрийнхөө тоглоомыг айх аюулгүй хадгалах өөрийн гэсэн орон зайтай байх ёстой. Хэрвээ том байртай бол тусдаа өрөөтэй эсвэл тоглоомоо хийх өөрийн шкаф, шургуулгатай байж болно. Эс бөгөөс өөрийнхөө тоглоомыг алдчихна гэсэн айдас байнга тээж явна.
- Хэрвээ хүүхдэд тоглоомоо хадгалах булан гаргаж өгсөн бол тэр байрыг нь өөрчлөх хэрэггүй. Гэхдээ өөрөө хүсвэл бодолцсон нь дээр болов уу.
- Хувийн орон зай тань давчдаад байвал бусдынх руу бүү шунаарай. Тэвчээртэй байж хүүхдийнхээ төлөө бууж өгөхийг хичээгээрэй.