in

Гар доорх бэлэн зүйлсийг ашиглан өөрийн гараар хийж болох гайхалтай 11 бүтээл

Өөрийн гараар хийсэн зүйл шиг сайхан юм хаа байх вэ дээ. Ялангуяа, гар дор шууд зориулалтаар нь хэрэглэх эд зүйлс байхгүй бол өөрийн гараар хийсэн нь бүр ч догь санагдана.

Гар дор бэлэн байх зүйлсийг ашиглан хэрэгтэй зүйлээ өөрийн гараар урлацгаая.

1. Гар хийцийн цацлага


Хийх арга: Pringles-ийн хоосон хайрцгийг ашиглана. Үзүүртэй зүйлээр ёроолыг нь жижиг жижгээр цоолно. Энэ мэт байдлаар аялалд явахдаа хоолны амтлагчаа хийж болно.

 

2. Гулгаад байгаа махны мод

Хийх арга: Махны мод халтираад байвал буланд нь баллуур наагаарай. Ямар ч гадаргуутай барьцалдуулна.

 

3. Дуу чангалагч

Хийх арга: Pringles-ийн хоосон хайрцаг авч ёроолыг нь хайчилж аваад хоолой хийнэ. Дунд хэсэгт нь огтлон авч тэнд нь ухаалаг гар утсаа хийгээрэй. Илүү тогтвортой байлгахын тулд бичгийн зүү хатгаж ширээн дээр тогтооно.

 

4. Сав тогтоогч

Хийх арга: Хэд хэдэн том хэмжээтэй баллуур авч цавуугаар ширээний гадаргуун дээр наана. Наасан баллуур нь саванд барьцалдаж байх ёстой. Ундаатай савыг санаандгүй гараараа шүргэхэд савтай ундаа унаж асгарахгүй.

 

5. Стресс тайлагч бөмбөлөг

Хийх арга: Стресс тайлагч бөмбөлөг хийхэд маш хялбар. Бөмбөлөг авч шүдний оогоор дүүргээд л амыг нь бооно. Бөмбөлөг цоорохоос айж байвал давхар бөмбөлөг хийж болно. Ингээд л стресс тайлах бөмбөлөг бэлэн.

 

6. Түлхүүр тогтоогч

Хийх арга: Урт баллуур авч бичгийн зүү хатгаарай, харин баллуураа цавуугаар хана, ширээний буланд наана. Ийм өлгүүрт түлхүүр, чихэвч гээд өлгөх зүйл мундахгүй их.

 

7. Попкорны машин

Хийх арга: Хийжүүлсэн ундааны 2 лааз хэрэгтэй болно. Зураг дээр үзүүлсэн шиг хуваагаад нэг лаазыг нь нөгөөдөө хийнэ. Дээр байгаад нь попкорноо хийгээд доор нь лаа тавиарай. 10 минутын дараа лааз халж попкорн хөөж эхэлнэ.

 

8. Хуванцар саваар хийсэн аяга

Хийх арга: 2 литрийн хуванцар сав авч зураг дээр үзүүлсэн шиг хайчилна. Хайчилж авсан дээд хэсгийг ёроолд нь шургуулснаар бариултай аяга гарна. 5-хан минутанд л аягатай болчихлоо.

 

9. Хөөсөн тоглоом

Хийх арга: Дунд зэргийн сав авч дундуур нь хуваана. Дээд хэсэгт нь даавуу эсвэл оймс углаарай. Савангийн хөөстэй саванд оймстой хэсгийг хийж хэсэг байлгасны дараа авахад маш их хөөс гарч ирнэ. Бага насны хүүхдийг усанд оруулж байхдаа энэ байдлаар саатуулж болно.

 

10. Галт буу

Хийх арга: Товчлууртай 2-3 гал асаагуур авч лентээр холбоорой. Одоо силиконы буунд хийж буудаарай. Дарж байгаа хүчээр галын дөлийг тааруулж болно. Чийгтэй задгай агаарт гал асаахад маш тохиромжтой арга.

 

11. Шүүс шахагч

Хийх арга: 2 хуванцар сав – том, жижиг. Том савны дээд талыг тайрч аваад жижгээ доош харуулан хийгээрэй. Модон савх шургуулж хийнэ. Ингээд л гар хийцийн шүүс шахагч бэлэн.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0