ЛПНП холестерины хэмжээ ихсэх нь өнөөгийн бидэнд эрүүл мэндийн хувьд тулгараад байгаа томоохон асуудлын нэг. Холестерины хэмжээ нь зүрх судасны өвчлөлд хүргэх гол шалтгаан бөгөөд тухайн хүний наснаас үл хамааран зүрхний шигдээсээр өвдөх эрсдэлд хүргэдэг.
Үүнийг хэрхэн таслах зогсоох вэ?
Тамхи татах, хоолны буруу дэглэм баримтлах, биеийн тамираар хичээллэхгүй байх, хэт таргалах, чихрийн шижин зэргээс шалтгаалж холестерины хэмжээ ихэсдэг бөгөөд багахан хүчин чармайлт, хүсэл зорилгын ачаар холестерины хэмжээг хянаж болно. Гэхдээ генетик гэдэг зүйлийг бид яаж ч чадахгүй. Хэрвээ таны эцэг эх зүрх судасны өвчлөлөөр өвддөг бол та энэ өвчнөөр өвдөх эрсдэл байна гэж үзнэ.
Та бүхэнд эрүүл энхийг хүсэхийн ялдамд гэрийн нөхцөлд муу холестерины хэмжээг багасгаж артерийн судас цэвэрлэх, цаашлаад цусны даралтыг тогтворжуулахад нөлөөлөх ундааг хэрхэн бэлтгэхийг заахаар бэлдлээ. Хийхэд хялбар бөгөөд энгийн, ундаанд орох орцууд нь амин дэмээр баялаг тул зарим нэг мэргэжилтнүүд өвчтөнүүддээ санал болгодог байна.
Орц:
- Нимбэг – 1 кг
- Хүнсний сод – 1 уут
- Яншуй – 5-6 боодол
- Ус – 12 аяга
Хийх арга:
Юуны түрүүнд нимбэгээ хүйтэн усаар сайтар угаана. Том саванд усаа хийгээд халаана. Ус халангуут угаасан нимбэг, хүнсний содоо хийж нэг цаг хандалж орхино. Нэг цагийн дараа яншуйгаа жижиглэн хэрчээд усандаа хийнэ. Зөөлөн галаар 2-3 цаг буцалгаад л боллоо. Бэлэн болсон ундаагаа цэвэрхэн шилэн саванд хийж таглаад хөргөгчинд хадгална.
Өглөө өлөн дээрээ 4 хоолны халбага ууна. Илүү их үр дүнд хүрэхийг хүсвэл 20 хоногийн турш өглөө болгон уугаарай. Уг бэлдмэлийг ууж эхлээд хэсэг хугацааны дараа холестерины хэмжээгээ шалгуулна уу. Шинжилгээний дүнг хараад та гайхах болно.
Нимбэгийн ач тус
Нимбэг нь калийн агууламж ихтэй тул цусны даралтыг хянадаг. Мөн нимбэг нь дотор муухайрах шинж тэмдгийг гайхамшигтай дарж чадна.
Нимбэгийн шүүс нь шээс хөөх үйлчилгээ үзүүлдэг, өөрөөр хэлбэл биеэс хорт бодисыг хурдан гадагшлуулах үйлчилгээтэй. Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд артритийг анагаах чадалтай. Нимбэгийн тухай бас нэгэн сонирхолтой баримт: чөлөөт радикалтай тэмцэнэ. Нянгийн эсрэг үйлчилгээ нь хоолойн өвчнийг анагаах чадалтай.
Яншуйн ач тус
Уг ногоо С, В12, К болон А аминдэмээр баялаг – биеийн дархлаа, яс, мэдрэлийн системд сайнаар нөлөөлнө. Бөөрний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Хэрвээ та бөөрний болон түрүү булчирхайн өвчтэй бол ундааг хэрэглэхийг хориглоно. Хавдар, зүрх судасны өвчлөл болон даралт ихэсдэг бол хоол хүнсэндээ яншуй хэрэглэж байхыг зөвлөж байна.
Яншуйд агуулагдах фолийн хүчил нь цусны даралтыг тогтворжуулахад тусална. Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тул үе мөчний өвчин, булчин зангирах, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжинэ. Хүн болгоны хоолны ширээн дээр байх ёстой ногоо гэдгийг та бүү мартаарай.