Цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлэгч – бөөрөлзөгөнө
Уг жимсгэнэд антоцион (ургамлын пигмент) агуулагдах бөгөөд инсулин ялгаруулалтанд нөлөөлж цусан дахь сахарын хэмжээг хянадаг. Ингэснээр чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой.
Ходоодны хавдар – ногоон эсвэл цагаан цай
Өдөрт хоёр аяга цай уувал ходоодны хавдар тусах эрсдэлийг багасгана. Цайнд агуулагдах катехинам гэх антиоксидант нь хавдрын эсийн хөгжлийг дардаг ажээ.
Арьсны хамгаалагч – лууван
АНУ-ын Хавдар судлалын үндэсний төвийн эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад, каротин (лууванд агуулагдах пигмент) ихээр хэрэглэдэг хүмүүсийн дунд арьсны хавдар тусах магадлал 6 дахин бага байжээ.
Зүрхний хамгаалагч – яргай загас
Яргай загасны тос, оливийн тос зэрэг нь ЛВП холестериний хэмжээг нэмэгдүүлдэг. Үүнээс гадна яргай загасанд тосны хүчил болох омега 3 ихээр агуулагддаг тул зүрх, судасны өвчлөлөөс хамгаална.
Ясны хамгаалагч – сам хорхой
Сам хорхой нь В12 амин дэмээр баялаг тул ясны хөгжилд сайнаар нөлөөлнө, мөн шинэ эс үүсэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Үүнээс гадна, Д амин дэмийн эх үүсвэр болох тул биеийн ерөнхий эрүүл мэндэд тун сайн.
Хөхний хавдраас хамгаалагч – бүхэл үр
Судалгаанаас харахад, өдөрт 30 г бүхэл үр идсэн эмэгтэйчүүд хөхний хавдар тусах магадлал 2 дахин бага байв. Нэрстэй каш – хөхний хорт хавдар тусахаас өөрийгөө хамгаалах шилдэг арга.
Цусны даралт хянагч – чанасан төмс
Калийн (400 г чанасан төмс, гэхдээ заавал хальстай нь) хэрэглээ цусны даралтыг мэдэгдэхүйц буулгана.
Шүдний хамгаалагч – хатуу бяслаг
10 г чеддер, гауд эсвэл моцарелла бяслаг өдөр болгон идвэл pH-ийн хэмжээг багасгаж шүдний өвчлөлийг бууруулдаг болохыг судалгаагаар тогтоожээ.
Харааны шилдэг хамгаалагч – бууцай эсвэл латук салат
Эрүүл мэндийн үндэсний төвийн мэдэгдсэнээр, лютеин (ногоон навчит ногоонд агуулагдах) ихээр хэрэглэдэг хүмүүсийн дунд нүдний шар тогтох магадлал 43% бага байна.
Залуу насны эликсир – улаан дарс
Стресс эрт хөгшрөхөд маш ихээр нөлөөлдөг, харин улаан дарсанд агуулагдах антиоксидантууд нь нас уртасгах, гэмтсэн чөлөөт радикалуудаас салахад тусалдаг байна Пино Нуар: нэг хундага дарсанд хавьгүй их резерватрол бий гэжээ.
Үс сэргээгч – үхрийн мах
Маханд агуулагдах төмөр нь үсийг сэргээнэ. Үүнээс гадна, үхрийн мах нь цинкээр баялаг тул үс уналтыг зогсоодог байна.
Түрүү булчирхайн хавдраас хамгаалагч – сармис
Сармисанд агуулагдах бодис нь түрүү булчирхайн хавдар тусах магадлалыг 50% бууруулна.
Уушгины хавдраас хамгаалагч – грейпфрут
Өдөрт нэг жимс идвэл уушгины хорт хавдар тусах магадлал 50%-иар буурна. Уг жимсэнд агуулагдах нарингин бодис нь хавдрын эсийн хөгжлийг саармагжуулдаг ажээ.
Холестериний хэмжээ хянагч – оливийн тос
Оливийн тосонд агуулагдах антиоксидант нь ЛВП (сайн) холестериний хэмжээг нэмэгдүүлж, ЛНП ( муу) холестеринийг бууруулдаг. Үүнээс гадна, зүрх, судасны өвчлөлийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ.
Тархины идэвхтэй үйл ажиллагааг хангагч – кофе
Аяга кофе өглөө уухад Альцгеймерийн өвчин тусах магадлалыг бараг 60%-иар бууруулна. Мөн 90 минутын турш эрч хүчийг бэлэглэнэ.