in ,

ГоёГоё

Хуванцар савнаас ус уух тоолондоо бид өөрсдийгөө аюулд учруулдаг. Тиймээс уг савыг дахин ашиглахгүй байх 3 шалтгаантай танилцана уу

Өнөө үед хуванцар сав маш өргөн хэрэглэгдэх болсон. Хуванцар саванд хэд хэдэн удаа ус хийж ууснаар эрүүл мэнддээ хор уршиг тарьж байдаг байна.

Энэ савнаас ус уух тоолонд бид өөрсдийгөө аюулд учруулдаг.

Ямар төрлийн хуванцар сав химийн хортой урвалд ордог вэ?


Хуванцар сав хортой химийн бодис ялгаруулдаг. Савны ёроолд байгаа тэмдэглэгээг анхааралтай харна уу. Гурвалжин дотор байгаа тоонууд хуванцар хийсэн төрлийг тодорхойлно.

  • “1” (PET эсвэл PETE) гэсэн тэмдэглэгээтэй бол зөвхөн нэг удаагийн хэрэглээнд л аюулгүй. Хүчилтөрөгч, халаалт эсвэл наранд ил байвал хортой бодис ялгаруулж усанд шингэдэг байна.
  • “3” эсвэл “7” (PVC болон PC) гэсэн тэмдэглэгээтэй савнаас татгалзана. Учир нь савласан хүнсэнд хорт бодис нь шингэж хүний эрүүл мэндэд шууд муугаар нөлөөлж архаг өвчний суурь болох эрсдэлтэй.


Полиэтилен (“2″ болон “4” тоотой) эсвэл полипропилен (“5″ гэсэн тоотой РР тэмдэглэгээтэй) төрлийн савыг олон удаа хэрэглэж болно. Байнга хүйтэн устай байвал эрүүл мэндэд хор хүргэх нь харьцангуй аюулгүй.

Хуванцар сав – нян үржих таатай орчин


Хуванцар савнаас олон удаа ус уух нь жорлонгийн суултуур эсвэл нохойн тоглоом долоосонтой адил байх болно. Зарим нэг эрдэмтэд үүнээс ч долоон дор гэж үзэх нь бий. Хуванцар савны нянгийн хэмжээ аюулгүйн нормыг хэд дахин давсан байна. Бид өөрсдөө бохир гараараа хуванцар савыг барьж нян үржих нөхцлийг дэмждэг байна. Мөн саваа муу угаана, тасалгааны хэмтэй ус хийж байлгана – энэ бүгд нянд таатай нөхцөл болно.

Яах ёстой вэ? Устай бүлээн ус эсвэл уксусаар, нянгийн эсрэг ам зайлах бодисоор саваа сайтар угаана.

Амыг анхаараарай


Хэдий савыг угаасан ч гэсэн бид гепатит А тусах магадлалтай. Хуванцар савны хамгийн их хэмжээний нян аман хэсэгтээ байрладаг. Эргүүлдэг, түгждэг таг зэрэгт нян ёстой жинхэнэ утгаараа буцалж байгаа. Энэ бүх нян хүний аманд орно. Өөрийнхөө эрүүл мэндийн төлөө соруулаар ууж байгаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *