in ,

Ганц лааз энергийн ундаа уухад хүний бие эрxтэнд ямар өөрчлөлт гарч, хэрхэн нөлөөлдөг вэ?

Ажлын долоо хоногийн дундаас эхлээд бид ядарч эхэлдэг бөгөөд ажлын чадвараа нэмэгдүүлэх арга замыг эрэлхийлж эхэлнэ. Энэ бол орчин цагийн хүн төрөлхтний томоохон асуудлуудын нэг юм.

Энэ удаад ганц лааз энергийн ундаа ууснаас хойш таны бие эрxтэнд ямар өөрчлөлт гарч байгааг танилцуулахаар шийдлээ.

Эхний 10 минут

Цусанд кофеин орж цусны даралт ихсэж зүрхний цохилт түргэснэ.

15 минутын дараа

Анхаарал төвлөрөх чадвар нэмэгдэнэ.

30 минутын дараа

Биед кофеин шингэж дуусна, нойрмоглож хүүхэн хараа томорно. Энэхүү реакц нь цусны даралт ихсэх, элэг цусанд хэт их сахар нийлүүлж байгаагаар тайлбарлагдана.

1 цагийн дараа

Кофеиний сэргээх үйлчилгээ дуусна, сахарын хэмжээ багасна, та ядарсан хэвээрээ л байна. Ундаа биеэс шим тэжээлтэй бодисыг шахаж эхэлнэ.

6 цагийн дараа

Цусан дахь кофеиний хэмжээ 50%-иар буурна.

12 цагийн дараа

Энэ хугацаанд кофеин биеэс бүрэн гадагшилсан байна. Кофеин гадагшлах хурд тухайн хүний хөдөлгөөний идэвх, наснаас хамаарна.

24 цагийн дараа

Энэ ундааг байнга хэрэглэдэг бол толгойн өвчин, бие арзайх, гэдэс ходоодны өвчлөлүүд илэрнэ. Биеийн тамир тэнхээ бүхэлдээ алга болно.

14 хоногийн дараа

Хүн 2 долоо хоногийн турш энергийн ундаа уувал бие эрхтэн кофеинд дасал болох тул үйлчлэл нь багасна.

Энергийн ундаа байнга хэрэглэснээр нойргүйдэл, илүүдэл жин (сахарын агууламж ихтэй байдаг), бухимдах, сэтгэл санаа нь хэт эмзэг болох, зүрхний цохилт түргэсэх, цусны даралт ихсэх шинж тэмдгүүд давхар илэрнэ.

Дүгнэлт

Эрх хүчний эх үүсвэр бол амьдралын эрүүл хэв маяг гэдгийг санаж явах хэрэгтэй. Эрч хүчийг бид бүтэн нойр, спортоор хичээллэх, зөв хооллолтоор нөхөж чадна. Бие махбодио чагнаж ямар нэгэн эргэлзээ төрвөл эмчид цаг алдалгүй хандаж байна уу. Ядаргааны цаана өөр өвчин нуугдах тохиолдол ч байдаг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *