in ,

Тамxи татсанаас ялгаагүй хүний биед xортой, бидний өдөр тутамдаа хийдэг муу зуршлууд

Тамxи хүний биед хортой гэдгийг бид бүгд мэднэ. Тамxины утаанаас багагүй хор хөнөөлтэй өдөр тутмын дадал зуршлаас танилцуулахаар бэлдлээ.

Мах, бяслаг ихээр хэрэглэх


65 хүртэлх насны хүмүүс амьтны гаралтай уургийг хэт их хэрэглэснээр хорт хавдар тусах эрсдэлийг 4 дахин, чихрийн шижин тусах эрсдэлийг 5 дахин нэмэгдүүлдэг. Үүнээс гадна нас баралтын нийт тоо нэмэгддэг ажээ.

  • Амьтны гаралтай уургийг ургамлын гаралтай уургаар солих буюу жишээ нь хоол хүнсэндээ ногоо, самар түлхүү хэрэглээрэй.

 

Дутуу нойр


Дутуу нойр нь бодисын солилцоонд муугаар нөлөөлж кортизол гормоны хэмжээг нэмэгдүүлдэг. Ингэснээр цусны даралт ихсэж цус харвах анхны суурь тавигдана.

  • Шөнийн нойр 6-8 цаг үргэлжилснээр эрт хөгшрөх, эрт нас баралт 12%-иар багасна.

 

Арьс борлуулах газраар тогтмол үйлчлүүлэх


Хиймлээр биеэ шарах нь арьсны хорт хавдар үүсэхэд нөлөөлнө. Жилийн хугацаанд АНУ-д 400 мянган ийм тохиолдол гарчээ.

  • Каротиноидаар баялаг хоол хүнс хэрэглэснээр арьсаа бохирдлоос хамгаалаад зогсохгүй эрүүл бор өнгөтэй болоход нөлөөлнө.

 

Амьдралын идэвхгүй хэв маяг


Биеийн идэвхтэй хөдөлгөөнийг дэмжихгүй бол зүрх судасны өвчлөлд өртөхөөс гадна гэдэс ходоод, хөхний хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг.

  • Байнгын хөдөлгөөн, жишээ нь өдөрт 30 минут алхахад эрт нас барахаас сэргийлж чадна.

 

Наранцэцгийн тосоор хоол хийх


Наранцэцгийн тосыг өндөр хэмд халаахад химийн хорт бодис ихээр ялгардаг. Юуны түрүүнд хорт хавдар үүсгэх, зүрх судсанд муугаар нөлөөлөх альдегид ихээр ялгарна.

  • Наранцэцгийн тосыг олив, кокос, авокадо эсвэл амьтны гаралтай тосоор орлуулж болно. Мөн цөцгийн тос нэг хувилбар мөн.

 

Тасалгаанд агаарын солилцоо явуулахгүй байх


Гааз дээр хоол хийх, агааржуулагч цацах, тосон халаагуур ажиллуулах зэрэг нь агаарт хорт бодис ихээр ялгаруулдаг. Ингэснээр амьсгалын замын өвчлөл тусах эрсдэл нэмэгдэнэ.

  • Гаазан зуух ажиллуулахдаа байнга цонхоо нээж агаарын солилцоог хангана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *