in

Та хоёр алгаа нийлүүлж байгаад энэ бяцхан зүйлд анхаарлаа хандуулаарай. Таныг хайр дурлалын тал дээр ямар хүн болохыг тодорхойлох болно

Хүний гар тухайн хүнийг хайр дурлалын тал дээр ямар хүн бэ гэдгийг хэлж чаддаг. Гар худал хэлдэггүй, харин ч эзнээсээ илүү үнэн зөв мэдээллийг өгдөг.

Бид алганы зураасыг судалж, аль шугам нь хайрыг илтгэдэг болохыг тодорхойлж, байж болох хувилбаруудыг гаргасан юм. Алгаа нийлүүлээд өөрт тохирох зургийг сонгоорой.

Нэг түвшинд байрлах шугам


Хэрэв таны хамтрагчийн алган дээрх хайрын шугам нэг түвшинд байгаа бол та их азтай хүн юм. Тэрээр тууштай, бат бөх харилцааг илүүд үздэг, өөрийн үзэл бодолдоо үнэнч нэгэн. Тэрээр ухаалаг бодолтой. Амьдралд гарах гэнэтийн өөрчлөлтөд дургүй.

Энэхүү саруул ухаантай, зөөлөн зан чанартай хүнд бусдын бодол маш чухал байдаг.

 

Зүүн гарын шугам доор бол


Ийм эрэгтэй/эмэгтэй хүмүүс өөрөөсөө хэдэн насаар эгчмэд/ахимаг хамтрагчид дуртай байдаг. Хэрсүү, ухаалаг. Ийм алганы шугамтай хүмүүс романтик, нийгмийн дэг журмаас хараат бус нэгэн байдаг. Ихэвчлэн өөрийн зөн совингоо дагадаг ба зөн совин нь алдах нь ховор.

 

Зүүн гарын шугам дээр бол


Энэ хүн нухацтай харилцаа үүсгэхээр яардаггүй. Хайр дурлал түүний хувьд аз жаргалын баталгаа биш. Гэхдээ шийдвэрт хүрвэл тэрээр өөрөөсөө залуу эсвэл бүр өөр үндэстэнг сонгодог. Тэрээр нүдээрээ дурладаг нэгэн. Өөртөө болон өөрийн хүч чадалдаа итгэдэг. Шударга шулуун, бие даасан тэрээр замдаа тааралдсан хүндрэлүүдийг хялбархан шийдвэрлэж чаддаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *