in ,

Дархлаа дэмжих С витаминыг өөрсдөө хийж сурцгаая! Гадны элдэв янзын үнэтэй витамины хажууд 100% цэвэр байгалийн амин дэм

С амин дэм болон L-аскорбины хүчлээрээ олноо танигдсан, усанд уусдаг амин дэм нь хоол хүнсэнд ч агуулагдахаас гадна хоолны нэмэлт тэжээл байдлаар хэрэглэж болно.

С амин дэм нь ханиад, томуутай тэмцэх гэрийн шилдэг эм. Биеийн эд эсийг сэргээхэд нэн чухал бөгөөд антиоксидант, чөлөөт радикалын бэртлээс хамгаалахад тусална.

С амин дэм нь биед орсноор шимэгдэх ёстой бөгөөд биед хуримтлагдах ёсгүй. Хоол хүнс, нэмэлт тэжээлээр өөрт шаардлагатай С амин дэмийг нөхөж авдаг. Таны мэдэж байгаагаар ихэнх нэмэлт тэжээл нь генетикийн өөрчлөлттэй байдаг.

Үүнээс зайлсхийхийн тулд та өөрөө гэртээ С амин дэм бэлдэж болно. Гэрийн С амин дэм нь амьд фермент ихтэй, биед 100 хувь шингэнэ. Цитрус жимсний хальс – танд хэрэгтэй ганц зүйл.

Цитрус жимсэнд олон төрлийн флавоноид агуулагддаг – хүний биед антиоксидант үйлчилгээ үзүүлнэ.

Нарингин, хүчтэй антиоксидант бөгөөд грейпфрут, мандарин, нимбэгийн хальсанд ихээр агуулагддаг. Нарингин нь эсийн хэмжээний гэмтлийг сэргээх хүртэл хүчтэй үйлчилгээ үзүүлдэг болохыг нь судалгаагаар тогтоожээ.

Гесперидин – бас нэгэн флавоноид. Жүрж, нимбэг, лайм болон грейпфрутын хальсны дотор цагаанд ихээр агуулагдана.

Судалгаанаас харахад, гесперидин хавдрын эсийг бууруулдаг ажээ. Гипогликемээр өвчлөгсдөд нэн нааштай үйлчилгээ үзүүлж байгааг нь тогтоосон байна.

 

Дараах байдлаар та өөрийн С амин дэмийг бэлдэнэ:

  1. Хальсаа цуглуулж хатаана.
  2. 24 цагийн дараа гэхэд хальс хатуурч шаржигнуур болно.
  3. Хальсыг блендерт хийж өөрийн хүссэнээр жижиглээрэй.

Цитрус жимс болон хальсны С амин дэмийн агууламж харилцан адилгүй байдаг. Нэг хоолны халбага нимбэгийн хальс нь нимбэгийн шүүсийг бодвол С амин дэмээр 2 дахин их, 3 дахин их ширхэглэгтэй.

Өдөрт нэг халбага С амин дэм хэрэглэнэ. Коктейль, шөл, салат, сок, дессертэндээ хийж болно. Ямар ч улиралд дархлаагаа дэмжих зорилгоор хэрэглээрэй. Энэ нийтлэлийг найз нөхөдтэйгөө хуваалцана гэж найдаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *