in

ГоёГоё ХөөрхөнХөөрхөн ГайхмаарГайхмаар ГунигтайГунигтай Юу вэЮу вэ ХахаХаха Яг зөвЯг зөв

Та өөрт таалагдсан түлхүүрээ сонго, бид дотоод сэтгэлийг чинь нээж өгье

Хүний ертөнц өрөөнүүдийн адил. Алтан түлхүүрээр ганган хаалга нээхэд цаана нь өрөвдмөөр дүр зураг харагдах нь бий. Эсрэгээрээ ч юм уу: модон оньсыг татахад – тэнд гоо үзэсгэлэнт гүнж сууна …

Та өөртөө тохирох түлхүүрийг сонгоорой. Хаалганы цаана ямар ертөнц нуугдаж байгааг хамтдаа мэдэцгээе.

Таны түлхүүр бага зэрэг цэцгийн дэлбээг санагдуулж байна. Харин таны өрөө – солонго. Таазан дээр нь “Хийгээгүй бүхэн сайн сайхны төлөө” гэсэн бичээс наалттай. Тод өнгийн хаалга, ханын цаастай. Эзэн өөрөө хаалгыг амархан онгойлгож өөрийн мэдэлгүй хаалганы цаадах хар ангал руу унана.

Харахад маш энгийн бөгөөд ойлгомжтой түлхүүр хэдий ч хаалгыг тийм ч амар нээхгүй, ялангуяа гадны хүн. Хаалганы цаана хэн гарч чадах вэ? Дотор талд бүх зүйл эмх цэгцтэй, жижиг зүйлийг ч үлдээгээгүй байна. Тасалгааны гүнд өнгөрсөн үеийн үл ойлгогдох утга агуулгатай зүйлийг хайрцагт хийжээ. Энэ нь уг өрөөнд ороход саад болно.

Харагдаж байгаа шигээ ил түлхүүр буюу уран бүтээлч өрөө байна. Байхгүй зүйл гэж үгүй: төрөл бүрийн баримал, уран зураг мөн уран бүтээл туурвихад юу л хэрэгтэй бүгд бий. Энэ бүгдээс гадна аварга том хуучны буйдан байх ажээ. Тэнд ихэнх цагаа өнгөрөөнө – зүгээр хэвтээд л бүтээлээ харна.

Ийм найдвартай, бат бөх түлхүүртэй байхад та өөрийнхөөсөө гадна бусдын хаалгыг ч нээж чадна. Таны өмнө ямар ч саад бэрхшээл байхгүй, та өөрийнхөө зорилгод хүрдэг. Тасалгааны дунд чухал зүйл өлгөөтэй – таны нэр хүндэт самбар дээр байна.

Түлхүүр шигээ адил энгийн бус өрөө. Дотор нь маш их сонирхолтой зүйлс байна: хуучны ховор ном, шашны эд зүйлс, аялалын бэлгэ дурсгал, сахиус… Таны ойлгомжгүй, учир битүүлэг дүрмийг хэн эвдэж зүрхлэх вэ?

Та сонгодог түлхүүр сонголоо. Таны өрөө – хуучны сайхан сонгодог хувилбар. Та шинэ зүйлд төдийлөн дургүй учраас эсвэл анзаардаггүй учраас аливааг өөрчлөх хүсэлгүй. За ер нь өөрийн мэдлийн газар нутгийн хилийг давах дургүй хүн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *