in ,

ГоёГоё

Бүсгүйчүүдийг уруулын будгаа хэрхэн хэрэглэдгээр нь шинжих сонирхолтой сонжоо

Бүсгүйчүүд уруулаа янз бүрээр л буддаг: зарим нэг нь явуут дундаа яруу сандруу, зарим нэг нь цаг гарган зураас болгоныг анхааран будна. Уруулын будаг нь өөр өөрөөр үзүүрлэгдэнэ, энэ нь эзнийхээ талаар нэгийг өгүүлэх ажээ.

Уруулын будгийн хэлбэр юу илэрхийлж байгааг сонирхоцгооё.

 

Үзүүр нь бараг өөрчлөгдөөгүй

Баялаг төсөөлөлтэй бүсгүй юм: түүнд маш их санаа оноо, төлөвлөгөө бий. Бага зэрэг ичимхий, гомдол, уур хилэнгээ хуримтлуулдаг талтай.

 

Хавтгай үзүүр

Жинхэнэ оптимист, нийтэч бүсгүй. Тэрээр уйтгар гуниг гэж мэдэхгүй, амьдралыг нүүр дүүрэн инээмсэглэлээр угтаж авна. Өөрийгөө болон эргэн тойрныхондоо эерэг энерги бэлэглэнэ.

Хурц үзүүр

Хурц үгтэй. Галт уул л гэсэн үг, өөрийнхөө зорилгын төлөө дайчин зүтгэнэ. “Бусдаас өөр байх” -түүний уриа.

 

Хоёр талаасаа үзүүрлэгдсэн

Өөртөө итгэлтэй, бага зэрэг биеэ тоосон байж болно. Түүний эргэн тойрон дэмжигчид дүүрэн. Ухаантай, гэхдээ хүн болгонд итгэдэггүй. Эдгээр бүсгүйчүүдээс багагүй чадварлаг удирдагчид төрнө.

 

Дундуураа хонхойж орсон үзүүр

Адал явдал эрэлхийлэгч, шинэ газраар аялах дуртай. Эрх чөлөөг эрхэмлэх бөгөөд дүрэм журмыг чандлан баримтална.

 

Дугуйрсан үзүүр

Том, сайхан зүрх сэтгэлтэй бүсгүй. Сайн гэрийн эзэгтэй, түүний зөвлөгөө бусдад тун хэрэг болно. Өөрийнхөө эргэн тойронд гоо сайхныг босгож чаддаг, босгосноо хайрлаж, халамжилж, үнэ цэнийг нь мэддэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *