in ,

Та идсэн тарвасныхаа үрийг битгий хаяарай! Үрийг нь усанд буцалгаж хэрэглэвэл хоол боловсруулах нэн тустай

Зун цаг нэгэнт ирснээс хойш амны цангаа тайлагч тарвас идэх цаг иржээ. Ихэнх хүмүүс тарвасын хамгийн шилдэг хэсгийг хаядгийг та мэдэх үү? Зөөлөн шүүслэг эдийг нь идээд үрийг нь гаргаж хаядаг. Энэ үр шим тэжээл ихтэйг танд танилцуулахаар бэлдлээ.

Үрэнд агуулагдах ширхэглэг нь хоол боловсруулах эрxтэнд нэн сайн бөгөөд гэдэсний ашигтай нян үржих орчныг дэмждэг байна.

Үр нь цитрулин гэх амино хүчлийн агууламжтай, энэ нь антиоксидант гэж үзнэ. Цитрулин судасны хана тэлэхэд нөлөөлж цусан хангамжийг сайжруулдаг ажээ. Зүрх, тархины цусан хангамж сайжирна гэж ойлгоно. Үүнээс гадна магни зэрэг эрдэс бодис, А,В, С амин дэм, төмрөөр баялаг.

Бага зэргийн бэлтгэл – энэ үрийн шим тэжээлийг хүртэхийн тулд хийх цорын ганц зүйл. Хамгийн энгийн арга бол – амтат цай.

4 цайны халбага хөлдөөсөн үрийг 2 литр усанд хийж 15 минут буцалгана. Бүх шим тэжээлтэй бодис хадгалагдаж үлдэхээс гадна маш амттай ундаа болно.

Үүнээс гадна та сүүн коктейль хийгээрэй:

Хэд хэдэн үр аваад шарах шүүгээний хавтан дээр тараан тавьж бүрэн хаттал шарна. Болохын үед сулавтар амтат үнэр үнэртэнэ.

Одоо жижиг саванд хийж бүлээн эсвэл хүйтэн сүүтэй хольж хутгаарай. Харьцаа 2:10 байна.

Бөөр эсвэл хоол боловсруулах эрхтний асуудалтай бол энэ коктейль таныг эрүүлжүүлнэ. Тарвас өөрөө шээс хөөх үйлчилгээ үзүүлдэг бөгөөд бөөрний хэвийн үйл ажиллагааг дэмждэг билээ.

Одоо би идсэн тарвасынхаа үрийг дахин хаяхгүй цуглуулна. Уг үр ийм шимтэй гэж та мэдэж байсан уу?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *