Гипергидроз, мөөгөнцөр, стресс нь биеэс ялгарах хөлсний хэмжээг ихэсгэж нянг тэжээсний улмаас эвгүй үнэр үнэртэх шалтгаан болдог.
Хөлийн эвгүй үнэрээс үүрд салах аргыг танилцуулж байна.
Нянгийн таатай орчныг арилгах
Эвгүй үнэрийн шалтгаан болох нянгууд нь хумс, үхэжсэн арьсанд ихээр агуулагддаг. Хөлөө угааж байхдаа чулуугаар үрж үхэжсэн арьсыг унагаах, хумсныхаа ариун цэврийг чандлан сахиарай.
Хурууны завсрыг сайтар арчина
Шүршүүрт орсны дараа зүгээр ч нэг хөлөө арчихгүй хурууны завсрыг сайтар арчина. Энэ нь мөөгөнцөр үүсэхээс хамгаална.
Хөлөндөө зориулж цай чанаарай
Цайны навчинд нян устгах, хөлсийг багасгахад нөлөөлөх бодис агуулагддаг. Цайны ванныг өдөр болгон хийж болно:
- 1 л буцалсан усанд 3 ц.х цай
- 2 л хүйтэн ус нэмнэ
- Цайны хандад хөлөө 15-30 минут дүрнэ.
Алимны уксус
Алимны уксусаар хөлний эвгүй үнэрийг дарж болно:
- 0,5 л алимны уксусыг 200 мл бүлээн устай холино.
- Марланд уусмалаа шингээгээд хөлөндөө 20 минут бэгнэж тавина.
- Арьсыг өөрөөр нь хатаана.
Анхилуун үнэрт тос
Лавандагийн тос хамгийн сайн нөлөөтэй. Үнэр дарахаас гадна нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ.
- 4 дусал тос түрхээд хөлийн уландаа иллэг хийнэ.
Мөн хөлийн ванн ч хийсэн болно:
- 2 дусал тос + 3-4 л ус. Уусмалд 10-15 минут дүрнэ.
Оймсоо эргүүлж угаана
Ингэснээр оймсонд хуримтлагдсан үхэжсэн арьсыг цэвэрлэнэ. Оймсны материал мэдээж цэвэр даавуун байх ёстой.
Гэртээ хөл нүцгэн байх эсвэл гадаа өмсөж байсан оймсоо тайлна
Оймстойгоо явахад шалны гадаргуунаас нян цуглуулж нойтон гутланд наалдана. Ингээд л үржиж эхэлнэ.
Хөлийн антиперспирант/хөлс дарагч хэрэглэнэ
Хөлс ялгаруулалтыг багасгадаг химийн орцтой. Орой шүршүүрт орсныхоо дараа хуурай хөлөндөө түрхээрэй.
Эмчид үзүүлнэ
Эвгүй үнэрээс гадна загатнах, хагарах зэрэг шинж тэмдэг илэрч байвал эмчид заавал үзүүлнэ. Эдгээр шинж тэмдэг нь үрэвсэлт өвчин, микоз өвчнийг илэрхийлж болно.
Эвгүй үнэртэй гутлыг угааж ариутгана
- Гадна талыг нь сайтар угаана
- Үдээсийг нь тусад нь авч хлортой усаар угаана.
- Хлор шингээсэн хөвөнгөөр гутлын дотор талыг сайтар арчина.
Гутал хуурай байх ёстой
Улирлын 2 ээлжийн гуталтай байна. Хэрвээ солих гуталгүй, ганц гутал норсон бол шалгарсан ганц арга бий – сонингийн цаас. Гутландаа базсан сонингийн цаас хийгээд хонуулаарай. Бүх чийг арилсан байх болно. Бас цахилгаан хатаагч ашигласан ч болно.