in ,

Цэцэгний ургалтанд сайнаар нөлөөлж, амьдрах хугацааг нь уртасгах цэцэг арчилгааны хялбархан аргууд

Буруу усалснаас болж цэцэг өнгөө алдаж гунддаг. Цэцэг усална гэдэг нь зүгээр нэг ус хийгээд байх зүйл биш бололтой.

Цэцэгнийхээ насыг уртасгах аргыг танд танилцуулж байна.

 

Усалгаандаа мөс ашиглах

Хөрсний чийгийг алдахгүйн тулд долоо хоногтоо нэг удаа 2 ширхэг дунд зэргийн мөс хийж болно. Аажим гэсэх мөс нь хөрсөнд удаан шингэх бөгөөд хөрсөнд илүүдэл чийг бий болгохгүй. Уг усалгаа нь өлгөөтэй вааранд болон усалгаанд эмзэг цахирмаа цэцэгт тохиромжтой.

 

Цэцгийн бордоо

Мөсөөр зөвхөн услах бус мөн бордож болно: бордоогоо усанд хийж сайтар хутгаад мөсний саванд хийж хөлдөөнө. Цэцгээ эрүүлээр ургуулахыг хүсвэл долоо хоногтоо нэг удаа бордоотой мөсөөр усална.

 

Ургалт, цэцэглэлтэнд бүлээн ус

Бас нэгэн арга бий: 25-30 хэм хүртэл бүлээсгэсэн ус цэцгийн ургалт, цэцэглэлтэнд нөлөөлдөг.

Leave a Reply

Your email address will not be published.