in ,

Ямар тохиолдолд бие зассаныхаа усаа татах хэрэггүй байдаг вэ? Дараах 6 шалтгаан үүний учрыг тайлбарлаж өгнө

Байгалийн ёс жамаараа бид хэрэгцээгээ хангадаг. Ариун цэврийн өрөө ороод суултуур дээр сууж (залуу бол зогсоогоороо) биеэ суллан бие засна. Маш энгийн, тийм биз дээ?

Бүх ажил дууссаны дараа хийх нэг том алхам маш чухал. Усаа татах уу, үгүй юу? Гол асуудал үүнд л оршиж байна. Усаа татахгүй байж болох 6 шалтгааныг танилцуулж байна.

 

1. Үнэтэй

Ус төлбөртэй, ихэнх суултуур нэг таталтаар гурван галлон ус ашигладаг. Та хэд хэдэн удаа усаа татахгүй алгасаж үзэхэд хэр их мөнгөний зөрүү гарахыг анзаарна. Хэрвээ таны санхүү хязгаарлагдмал байгаа бол зардлаа хэмнэх боломжит арга.

2. Таны нойрыг эвдэнэ

Хэрвээ та нойрондоо сайнгүй нэгэн бол бас шөнө дөлөөр бие засах зуршилтай бол ус татах чимээ таныг бүр сэрээж орхих эрсдэлтэй.

3. Байгаль орчинд хор хөнөөлтэй

Цэвэр ус – өдөр ирэх тутам багасч байгаа үнэтэй эх үүсвэр. Хомсдож байгаа байгалийн эх үүсвэрийг хэмнэх цаг нэгэнт болсон тул бие засах тоолондоо усаа татахгүй байхыг зөвлөж байна.

4. Даралт болон усны хэмд нөлөөлнө

Та бүгдэд тохиолдсон л явдал. Халуун шүршүүрт орж байтал гэнэт хүйтэн ус нь алга болж бие шалзлах дөхнө. Таныг шүршүүрт орж байгааг мэдэлгүй усаа татжээ. Аз болж, сүүлийн үеийн усан хангамж энэ асуудлыг шийдэж чадсан байна. Гэхдээ л эрсдэлтэйгээс хойш бас ус, мөнгө хэмнэхээс хойш татах хэрэг байна уу?

5. Шээc үнэн хэрэгтээ цэвэрхэн

Мэдээж ариутгасан хэмжээнд цэвэрхэн байж чадахгүй ч гэлээ таны шүлснээс илүү цэвэрхэн байгаа. Тийм учраас усаа татахгүй байлаа гээд таны суултуурыг бохирдуулахгүй. Хэсэг байж байхад гэмгүй.

6. Нян

Усаар угаахгүй бол бохир заваан гэж үзэх хүмүүс бий. Бодит байдал: урсгал усаар угааснаар та ихэнх нянг цэвэрлэж чадна. Ус урсаж байхад ус үсэрнэ үүнтэй цуг нянгууд өөр бусад газраар цацагддаг байна. Та үүнийг олж харахгүй. Ус татахгүй байх тохиолдолд нян суултуурт хуримтлагдаж гүн рүү живдэг байна.

Нийтийн хэрэглээний ариун цэврийн хувьд бол өөр зарчмаар ажиллах нь хэнд ч ойлгомжтой. Ядаж л цуг ажиллаж байгаа хүнийг бие зассаныхаа дараа бага ус татахад уриалж болно (орчин үеийн суултуурууд ус татах тохируулгатай байдаг).

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *