in ,

Эдгээр 9 хүнсийг хэрэглэн бамбай булчирхайн ажиллагааг сайжруулан, эрүүл мэндээ дэмжээрэй

Бамбай булчирхайн үйл ажиллагааг сайжруулахын тулд бамбайгаа түүнд тустай хүнсний бүтээгдэхүүнүүдээр тэтгэж байгаарай. Жишээ нь дараах хүнсний бүтээгдэхүүнүүд бамбай булчирхайнд сайн.

 

1. Зөгийн бал, хушга, нимбэг

Эдгээр нь залхуу бамбай булчирхайг хөдөлгөөнд оруулахад тусална.

  • 3-4 ширхэг хушгыг нунтаглаад 1 хоолны халбага зөгийн балтай холин өглөө өлөн элгэн дээрээ ууна.

1-2 долоо хоногийн турш өглөө бүр ууна.

  • 2-3 ширхэг нимбэгийг сайтар угаагаад хальстай нь жижиг үрүүлээр үрнэ. Дээр нь ижил хэмжээний зөгийн бал хийгээд 1 хоолны халбагаар өдөрт 3 удаа, хоолны хооронд ууна.

 

2. Далайн байцай

Далайн байцаа йод болон 40 төрлийн амин дэм, эрдэс бодис агуулдаг ба эдгээр нь бамбай булчирхайн өвчнөөс хамгаалдаг. Бамбай булчирхайн өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд далайн байцааг заавал хоолны цэсэндээ оруулах хэрэгтэй.

 

3. Илжгэн чих

Илжгэн чихэнд йод хангалттай их агуулагддаг. Гэхдээ хэмжээний хувьд далайн байцаанд агуулагддаг йодын хэмжээг гүйцэхгүй. Гэсэн хэдий ч илжгэн чих далайн байцаанаас хамаагүй амттай. Илжгэн чихэнд йодноос гадна магни, натри, төмөр, түүнчлэн А, С болон РР амин дэмүүд агуулагддаг. Илжгэн чихэнд агуулагдах төмрийн хэмжээ алимнаас ч их.

 

4. Сонгино

Бамбай булчирхай, элэг болон зүрхэнд сайн. Сонгино дархлаа сайжруулдаг микро-элементүүд ихээр агуулдаг.

 

5. Алим

Алим бол ашиг тустай шинж чанаруудын нэгдэл юм. Алим нь хавдраас хамгаалдаг учир бамбайнд сайн. Алимны үрийг хаялгүйгээр идэж байвал сайн. Учир нь алимны үрэнд 15 хувь хүртэлх хэмжээний ашигтай тос, йод агуулагддаг.

Хамгийн ашигтай сортуудын нэг бол Гала сорт. Гала сортын алиманд В17 амин дэм агуулагддаг ба уг сортын алимыг хальстай нь идэх нь зүйтэй.

 

6. Хавчны мах болон далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнүүд

Эдгээр нь В12 амин дэм болон цайр агуулдаг. Цайр нь бидний бие организмийн дархлааг идэвхижүүлдэг. Нөөшилсөн хавчны мах ч мөн адил ашиг тустай шинж чанараа хадгалсан байдаг гэдгийг анхаараарай.

 

7. Нэрс

Нэрс бол үл исэлдүүлэгч бодисуудынхаа агууламжаар рекорд тогтоогч. Нэрс нь бамбай булчирхайн үйл ажиллагаан дахь гормоны системийн алдагдлыг арилгахад тустай жимс.

 

8. Бууцай

Бууцайнд ихээр агуулагдах лютеин болон каротеноидууд нь бамбай булчирхай хэвийн ажиллахад тусалдаг.

 

9. Улаан загас

Мэргэжилтнүүд бамбай булчирхайнд тустай хоол хүнсийг оройн хоолондоо идэхийг зөвлөдөг гэдгийг анхаараарай. Бамбай булчирхай бүтэн өдөржин ажилласан учраас орой түүний хүчийг сэргээхийн тулд түлш хэрэгтэй. Бамбайнд тустай улаан загасыг (яргай загас буюу salmon, хульт загас, хулд эсвэл тулбага загас буюу trout, ягаан хулд буюу pink salmon) оройн хоолондоо идэж байгаарай.

Улаан загас бол бамбай булчирхайн цэгцтэй үйл ажиллагаанд шаардлагатай тосны хүчлийн омега-3-ын баялаг эх үүсвэр юм.

Хэрвээ бамбай булчирхай өвдвөл (жишээ нь, залгихад хүндрэлтэй байх, хоолой боогдох мэдрэмж төрвөл) заавал эмчид хандаарай!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *