in ,

Шөнө орой шүд өвдөж тэвчихийн аргагүй болсон үед үүгээр амаа зайлаарай. Өвдөлт ганцхан минутад л арилах болно

Хамгийн аймшигтай, дургүй хүргэм, тэвчихийн аргагүй өвдөлт бол шүдний өвчин байдаг. Энэ өвдөлт дэндүү хүчтэй учраас ажил хийх мөн хоол идэхэд саад учруулж дургүйг маш ихээр хүргэдэг.

Шүдний өвчин арилгах хамгийн зөв арга бол шүдний эмч дээр очих юм. Гэвч шүдний өвчин гэнэтхэн орой үдшийн цагаар үүсвэл яах вэ? Эсвэл та хаа нэг тийш хол аялалд явсан эсвэл ямар нэг шалтгааны улмаас шүдний эмч дээрээ очиж чадахгүй байна гээд төсөөл дөө? Ийм үед та өөртөө эсвэл хүүхдүүддээ яаж туслах вэ? Ийм учраас л дараах гэрийн нөхцөлд хийж болох маш үр дүнтэй, хоромхон зуур өвчин намдаах аргыг зааж өгч байна.

Шөнө орой шүд өвдөх нь маш том асуудал юм. Харин уг нийтлэлд бичсэн арга үнэхээр сайн, үр дүнтэй учир өвдөлт ганцхан минутад арилах болно.

Шүдний өвчин арилгах байгалийн эм

Энэ энгийн эмийг хийхийн тулд танд дараах зүйлс хэрэгтэй:

  • Нунтаг хадаасан цэцэг
  • Кокосын тос

Харж байгаачлан эдгээр орцыг олох маш амархан, магадгүй гэрт тань аль хэдийн байгаа ч байж магадгүй.

Энэхүү байгалийн эмийг хийхийн тулд:

Тал цайны халбага нунтаг хадаасан цэцэг, тал цайны халбага кокосын тосноос авч аяганд хийгээд сайтар холино.

Энэ холимгоо өвчтэй шүд, буйлан дээрээ түрхэхэд өвдөлт намдаж байгааг мэдрэх болно (энэ аргыг өдөрт 3 удаа давтан хийж болно).

Яагаад энэ эм үр дүнтэй вэ?

Энэ бүгд эвгенолын ач тус юм – хадаасан цэцгэнд агуулагдах бодисууд нь өвдөлт намдаадаг. Харин кокосын тос нь нянгийн эсрэг үйлчилгээтэй байдаг.

2 Comments

Сэтгэгдэл бичих

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *