in

Гэртээ тарихад сайхан харагдах хэдий ч зарим цэцэг эзнийхээ энерги болон аз жаргалыг нь сорж байдаг! Тиймээс эдгээр 7 цэцгийг гэртээ битгий тарьж ургуулаарай

Гэртээ гоёмсог цэцэг тарих дуртай хүмүүс байдаг. Харамсалтай нь гоё болгоныг гэртээ ургуулж болохгүй ажээ. Зарим нэг нь энергийг сорогч буюу эздийнхээ амьдралын хүчийг юу ч үлдээлгүй сордог ургамал байдаг байна.

Өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ дараах цэцгээс хамгаалаарай

 

Бегонии

Алдартай цэцэг хэдий ч хүний энергийг сордог. Үнэндээ эерэг болон сөрөг энергийг ялгалгүй бүгдийг сордгийг бодвол бас тийм ч муу гэмээргүй. Уг цэцэг сөрөг энергийг өөртөө үлдээж аль болох эерэг энергийг буцаан ялгаруулдаг. Гэхдээ энергийн солилцоог алдагдуулах эрсдэлтэй тул гэртээ байлгах хэрэггүй.

 

Лили

Харахад гэмгүй зөөлөн мэт харагдах хэдий ч маргаан үүсгэх магадлалтай. Гэрт сайхан уур амьсгал бий болгож байснаа гэнэт энергиэ өөрчилдөг. Байнга амьдардаггүй газар тарьж болно, жишээ нь зуслан дээрээ.

 

Ойм/папоротник

Цэцэрлэгт хүрээлэнд илүү тохиромжтой. Цэцгийн саваа чимж болно. Мэргэжилтнүүд уг цэцгийг гэртээ ургуулахгүй байхыг зөвлөж байна: хүчилтөрөгчийг шавхана, нүүрсхүчлийн хий ялгаруулна, өөрөөр хэлбэл толгойн өвчний суурь болно.

 

Тубероз

Маш гоёмсог үнэртэй тул үнэртэй ус үйлдвэрлэхэд хэрэглэдэг. Гэр бүлдээ асуудал үүсгэхийг хүсэхгүй байгаа бол энэ цэцгийг тарих хэрэггүй. Гэр бүлийн үнэнч байдлыг алдагдуулдаг байна.

 

Гиппеаструм

Энэ цэцгийн хажууд хэрэлдэх, сөрөг энерги ялгаруулах хэрэггүй. Учир нь муу энергийг дусал ч үлдээлгүй сорж авсны дараа бүгдийг буцаан цацдаг. Хэрвээ та гэртээ нэг л удаа муудалцаж хэрэлдсэн бол энэ таагүй байдал тойрог байдлаар үргэлжилсээр байх ажээ.

 

Олеандр

Гоё анхилуун үнэртэй ч толгой мансууруулах үйлчилгээ үзүүлнэ. Хэрвээ танай гэрт бяцхан үрс бойжиж байгаа бол гэрээ чимэглэх байдлаар хэзээ ч бүү авч тавиарай.

 

Стеллар

Бага насны хүүхэд болон амьтанд маш хортой япон гаралтай цэцэг. Ургамлын шүүс нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ. Ялангуяа хүүхдэд маш хортойг анхаарна уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *