in ,

Цүнхээ хэрхэн үүрдгээр чинь таныг тодорхойлох сонирхолтой сонжоо

Өдөр тутмын дадал зуршил бидний тухай юу өгүүлж байна? Жишээ нь, жолооны хүрд барих, уруулаа будах эсвэл цүнхээ үүрч байгаа байдал. Бидний тухай ихийг өгүүлэх ажээ.

Танд сонирхолтой санагдах энгийн сонжоог танилцуулж байна. Зураг дээрээс та өөрийнхөө цүнхээ үүрдэг байдлыг сонгоод хариултыг нь үзнэ үү.

 

1. Нурууныхаа ард

Аль болох үүргэвч үүрэхийг хүсдэг хүн дээшээ амархан дэвшинэ. Аялалд хэрэгтэй бүх зүйл бий, тэрээр хэзээ ч адал явдалд гарахад бэлэн. Тэрээр бүгдийг урьдчилан бэлдсэн байдаг. Магадгүй түүний үүргэвчинд уйлж буй жаалд өгөх чихэр эсвэл орон гэргүй мууранд өгөх зүсэм хиам яваа.

 

2. Гартаа

Бүх зүйлийг хяналтандаа байлгах – энэ бол гартаа цүнхээ барьдаг хүний уриа. Энэ хүн дэлхий дээр болж байгаа үйл явдлаас хоцрохыг хүсэхгүй. Тэр ямар ч асуултанд хариулахад бэлэн. Тэрээр бусдад туслахад бэлэн байдаг тул түүнд найдаж болно – тэр барьж яваа цүнхээрээ таныг гомдоосон хүнийг цохиод авахад бэлэн.

 

3. Мөрөн дээрээ

Унших дуртай хүмүүс мөрөндөө цүнхээ үүрдэг. Нийтийн унаанд явахдаа хүртэл номоо цүнхнээсээ гаргаж ирээд уншина. Тэд цагийг нарийн баримталж сурсан, аливаа зүйлд тодорхой байр сууринаас хандана. Таны уйтгартай ярианы үеэр хараатайгаа унтаж, үе үе толгой дохих нь энүүхэнд.

 

4. Толгойгоо шургуулж

Ингэж үүрсэн цүнхийг хэн ч хулгайлж чадахгүй, чухал баримт бичиг байхаас гадна алтан гулдмай ч байгаа юм билүү? Ийм төрлийн хүмүүс аливаа зүйлийг багахан хэтрүүлэх гээд байдаг хэдий ч өгөөмөр сэтгэлтэй. Хажууд байгаа хүнтэйгээ сүүлчийн зүсэм талхаа ч хуваалцахад бэлэн.

 

5. Гэдсэн дээрээ

Урдуур сая юу шуураад өнгөрөв өө? Хуй салхи уу? Үгүй ээ, сая цүнхээ гэдэснийхээ өмнө унжуулсан хүн зөрөөд өнгөрлөө – салхинд туугдсан юм уу? Ийм төрлийн хүнтэй ярилцахад урьдчилан таашгүй – таны асуултанд хариулахдаа Эйфелийн цамхагаас хашхирч байгаа мэт чангаар хариулна даа.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0