in

ХөөрхөнХөөрхөн ХахаХаха

Зөвхөн ээж болсон эмэгтэйчүүдийн л ойлгох 20 зүйл. Бүх ээж нар ийм гэж хэлэхгүй ч ихэнх нь өөрийгөө эндээс олж харах биз ээ

Шинэ хүн өлгийдөж авснаас хойш залуу ээжийн амьдрал орвонгоороо эргэдэг. Жишээ нь, тэд урьд нь үсээ угаахдаа 15 минут зарцуулдаг байсан, харин одоо ганц минутанд амжуулна.

Эх болсон хүмүүсийн хувьд танил дүр зургийг танилцуулах гэж байна. Бүх ээж нар ийм гэж хэлэхгүй ч гэлээ ихэнх нь өөрийгөө олж харах биз ээ.

1. Өөрийнхөө болон хүүхдийнхээ тухай ярихдаа та “бид” гэж ярьж эхэлсэн: “Бид хоёр хоолоо идсэн”, “Бид хоёр өвдсөн”, “Бид хоёрын шүд унасан” (үнэндээ таны шүд байрандаа байгаа)

2. 7 минутанд та бусдын нэг өдөр хийх ажлыг амжуулдаг болсон.

3. Хүүхэд унтсаны дараа та юу хүссэнээ хийж болно. Жишээ нь: угаах, индүүдэх, шалаа угаах …

4. Найз нартайгаа уулзахдаа та бяцхан үрийнхээ тухай л ярина, түүнийгээ санаад байна гэж байнга хэлнэ.

5. Урьд нь тарианы зүүнээс үxтлээ айдаг байсан ч одоо хүүхдэдээ тариа хийж сурсан.

6. Нэгэн зэрэг олон ажил хийж чадна: оройн хоолоо бэлдэх, хүүхдээ хөхөөр хооллох, утсаар ярих, зурагт үзэх.

7. Нөхөртэйгөө эрхэлж хэвтэхээс илүүтэй унтах сонирхол тань давамгайлна.

8. Шөнө дөлөөр унтаж байхад хүүхдийн өрөөний хаалга хаалттай байхад ч хүүхдийнхээ найтаалгахыг сонсоно. Харин нөхөр тань хажууд тань хурхираад юу ч болоогүй юм шиг л унтаж байна.

9. Загварын хувцаснаас илүүтэй хүүхдийн эд зүйлс таны сонирхлыг татдаг болсон.

10. Та хүүхэдтэйгээ байраа сольсон мэт үе бий, хүүхэлдэйн кино үзэх, хүүхэд тань халуурахад өөрөө халуурснаас ч дор санагдах

11. Зам дээр маш их аюул байгааг та гэнэт ухаарах болно: нүх, шавар, хөршийн муухай ааштай нохой. Энэ бүгд урьд нь байсан гэж үү?

12. Хүүхдүүд тань орондоо орсноос хойш л ганцаараа зурагт үзэх боломжтой гэдгийг ойлгосон.

13. Амралт – хүүхэдгүйгээр ганцаараа дэлгүүр явах.

14. Хүүхдээ бие даан ариун цэврийн өрөө ороод ирэхэд нь одон медаль авсан юм шиг л магтана.

15. Шинэ тоглоом авахдаа таны хүүхдийг хэдэн минут саатуулах бол гэдэг өнцгөөс харж эхэлнэ.

16. Та болзоонд явах гэж байгаа өсвөр насны охиноос ч илүү олон удаа хувцсаа солино. Таны хувцас яаж заваараад байгааг та өөрөө ч ойлгохгүй.

17. Хаалттай хаалганы цаана ганцаараа 15 минут шүршүүрт орох нь бүтэн өдрийн спад орсон мэт санагдана.

18. Хүүхэд тань унтсан ч гэсэн та хүүхдийн дуу амандаа аялан сууна.

19. Ээж нарын баярын өдрийг та нүүр бардам тэмдэглэх эрхтэй болсон хүн.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0