in

ГоёГоё

Өндөр өсгийтэй туфль өмсчихөөд алхаж чадахгүй байгаа эмэгтэй хүн үнэхээр онцгүй харагддаг. Тэгвэл хэрхэн зөв алхах талаар танд өгөх хоёр мэдээ байна

Өндөр өсгийтэй туфль өмсчихөөд алхаж чадахгүй байгаа эмэгтэй хүн үнэхээр өрөвдөлтэй. Өндөр өсгийт эмэгтэй хүний галбирыг тодосгож, нарийхан хөлтэй харагдуулдаг. Зөв явж чадахгүй бол юун гуалиг харагдах. Гэтэл жинхэнэ загвар өмсөгч шиг алхмаар санагдах үе зөндөө бий.

Хэрхэн зөв алхах талаар өгөх хоёр мэдээ байна. Нэг нь муу: өндөр өсгийтэй туфль дээр явах чадвар эмэгтэй хүн болгонд байдаггүй. Сайн нь: гоё алхаанд хүн болгон суралцаж чадна. Одоо шууд эхэлье.

 

Өндөр өсгийтэй туфль дээр хэрхэн алхах вэ?

1. Хамгийн чухал дүрэм: жижгээр ойрхон алхана. Гейша шиг солбих хэрэггүй, гэхдээ цэрэг шиг хол алхахгүй – эдгээр алхалт тохирохгүй. Өвдгөө хэт нугалахгүй.

2. Эхлээд өлмийгөө тавиад аажим хөлийн өсгийгөө тавина. Өлмий дээрээ явж байгаа мэт, өсгийгөө тавиад дараагийн хөлөө тавина.

3. Нуруугаа тэгш байлгаж сурна. Мөрөө хойш болгоод бага зэрэг доош болго. Эрүү шалтай параллель. Энэ байрлалыг тогтоогоод аваарай. Зураг дээр зөв нурууг харуулсан байна. Энэ байрлалаас таны алхаа шалтгаална.

4. Шулуун шугамаар алхахыг хичээгээрэй. Эхлээд гэртээ дасгал хийнэ. Өөрийнхөө өмнө шулуун шугам байна гэж төсөөл. Нэг хөлөө нөгөө хөлнийхөө яг өмнө нь тавина. Багагүй чармайлт гаргана л даа, гэхдээ эрчүүд таны араас эргэж харна гэдгийг мартаж болохгүй.

5. Чухал, томоохон арга хэмжээнд оролцохоос өмнө шинэ туфлиэ хэлбэрт оруул. Шалгарсан арга: зузаан ноосон оймстой гутлаа өмсөөд 15 минут алхаарай. Туфль зохих хэлбэрт орж хөлд эвтэйхэн болно.

Шатаар дээш, доош бууж дасгал хийх хэрэгтэй. Буухдаа хөлөө бүтэн тавина. Харин дээш өгсөхдөө зөвхөн өлмий дээрээ явна.

6. Өндөр өсгийтэй туфль дээр зөв зогсох – бас л том шинжлэх ухаан. Баруун хөлийн өлмийг зүүн хөлийн улны дунд хавьд байрлуулна. Биеийн жинг баруун хөлөн дээр авна. Хөл ядарвал байрлалыг солино.

7. Хөлөө амраацгаая. Хөлөө амрааж байхдаа туфлиэ тайлахгүй – хөл хөөсөн байгаа тул эргэж багтахгүй байх магадлал өндөр.

8. Байнга өндөр өсгийтэй туфль өмсөх нь эрүүл мэндэд хортойг мартаж болохгүй. Өндөр өсгийтэйг намхан ултай гутлаар хослуулж өмсөнө.

9. Кетнээс салж өндөр өсгийт өмсөхөөр шийдсэн бол шууд бүү үсэр – аажмаар өндөрсгөнө. Танкетк төрлийн туфль нь тэнцвэрээ олж сурахад маш эвтэйхэн байдаг.

10. Шинээр авч байгаа өндөр өсгийтэй туфль багахан ч гэсэн хөлийг тань барьж байвал худалдаж авах хэрэггүй. Өндөр өсгийтэйг нэг эсвэл хоёр размераар томдуулж авна. Туфлийнхээ уланд силикон улавч дэвсэхийг бодоорой.

Зөөлөн, гоёмсог алхаа эмэгтэй хүнийг чимдэг. Огцом хөдөлгөөн хэрэггүй, хүнд цүнхтэй явахгүй, баярын өдрүүдээр өндөр өсгийтэй туфль өмсөхөөс зайлсхий. Эдгээр зөвлөгөөг дагахад таны алхаа хатан хааных шиг л харагдана.

Leave a Reply

Your email address will not be published.