in ,

Байгалийн гаралтай цэвэр хүнс хүртэл өөртөө аюул тээж явдаг, ялангуяа буруу хэрэглэсэн тохиолдолд ходоодонд чулуу үүсгэх аюултай!

Сүүлийн жилүүдэд хоол боловсруулах эрxтэнд безоар гэх зүйл ихээр бий болжээ. Безоар – ямар нэгэн тодорхой хоол хүнсний хэт их хэрэглээний улмаас ходоод гэдсэнд үүсэх хатуу биет.

Халуун дулаан цаг ирж шинэ ногоо, жимс амтархан идэцгээнэ. Эрүүл мэндэд хэрэгтэй бас амттай. Байгалийн гаралтай цэвэр хүнс хүртэл өөртөө аюул тээж явдаг, ялангуяа буруу хэрэглэсэн тохиолдолд.

 

Ямар ч ид шид байхгүй

“Безоар” араб хэлнээс хөрвүүлбэл “чулуу” гэж бууна. Уран зохиолын эх сурвалжаас харвал безоарыг ид шидийн чулуу гэж бичсэн байдаг. Харри Поттерийн түүхэнд ямааны гэдсэнд байх безоар чулуу нь маш хүчтэй илбийг үзүүлдэг гэж гардаг ажээ.

Бодит амьдрал дээр үлгэрийн чулуу тэс өөр нөлөөтэй. Маш их хэмжээний өвс бөөнөөр нь идсэн өвсөн тэжээлтнүүдийн гэдсэнд фитобезоар үүсдэг. Харин трихобезоар – үс, ноосны бөөгнөрөл бөгөөд муур болон бусад биеэ долоох дуртай амьтдын гэдсэнд үүссэн байдаг. Үүнийг эмчлэх эмчилгээ харамсалтайгаар одоохондоо байхгүй.

Хүний хувьд безоар нь нялх хүүхдийн толгойн хэмжээтэй адилхан болох нь бий. Хүчтэй өвдөх, цээжээр хорсох, дотор муухайрах, огих, бөөлжих зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Ийм шинж тэмдэгтэй өвчтөнүүд эмчид хандахаас өөр аргагүй.

 

Ходоодны чулуу хаанаас үүсдэг вэ?

Хурма их хэрэглэсний улмаас фитобезоар үүсэх шалтгаан болно: хурмагийн урт, бүдүүн үснүүд гэдсэнд наалдаж бөөгнөрөх ажээ. Нэгэнт үүссэн чулууг хөөх аргаар гадагшлуулж чадахгүй, учир нь яг л чулуу шиг хатуу биет байдаг байна. Мэс заслын аргаар авахын өмнө өвчтөнийг усан (рашааны) хоолны дэглэм бариулна. Иймээс боржом мэт рашаан ууж байхад буруудахгүй. Сүүлийн үед үр дүнтэй нь батлагдаад байгаа эмчилгээ бол кола уух. Чулууг хайлуулах шинэ төрлийн эмчилгээг “кола эмчилгээ” гэж нэрлэх болсон. Уг эмчилгээ нь зөвхөн зарим нэг тохиолдолд л үр дүнгээ өгснийг анхаарна уу.

Цаг тухайд нь арга хэмжээ авч зохих эмчилгээг хийлгэхгүй бол өвчтөний биеийн байдал муудаж болно. Жишээ нь, ходоодны хурц шарх, дотуур цус алдах.

 

Тэгээд юунаас болж үүсэх вэ?

Хурмагаас гадна илжгэн чихт, чавга, хасарваань, усан үзэм, самар, наран цэцгийн үр зэрэг, ялангуяа дутуу цэвэрлэсэн эсвэл ястайгаа байгаа тохиолдолд. Эдгээр хүнсийг идсэний дараа шингэн сайн уухгүй байх, сайтар зажилж идэхгүй бол эрсдэл улам нэмэгдэнэ.

Эдгээр хүнснээс гадна хоол боловсруулах эрхтний өөрийн эмгэг мөн нөлөөлнө – өтгөн гадагшлуулах функц алдагдсан, ходоодны шүүс ялгаруулалт муу байх.

Фитобезоараас цөөн тохиолдлоор өөр хатуу биет мөн үүснэ. Жишээ нь, себобезоар – зохих хэмд болгоогүй хонь, ямаа, үхрийн өөх тосний хуримтлал; антракобезоар – идэвхжүүлсэн нүүрс зэрэг эм дутуу уусаж бөөгнөрсөн хатуу биет; пиксобезоар – чанарын шаардлага хангаагүй согтууруулах төрлийн ундаа, бохь залгих.

Трихобезоар – үс залгиснаас болж үүснэ, энэ тохиолдол багагүй гардаг нь хачирхалтай. Хүмүүс стрессийн үедээ зөвхөн хумсаа идээд зогсохгүй, үсээ зажилдаг бөгөөд үсний хэлтэрхий нь ходоодонд хуримтлагдсаар хоол боловсруулах эрхтнийг өвчлүүлэхэд хүргэдэг байна.

 

Сайтар зажилж, араас нь шингэн сайн уу!

Аливаа безоар үүссэн бол зөвхөн мэс заслын аргаар л сална. Тиймээс бид урьдчилан сэргийлэх хэрэгтэй болж байна.

Бүхэл үрийн, ширхэглэх ургамлын гаралтай хоол хүнс түлхүү хэрэглэнэ. Гэхдээ хэтрүүлж болохгүй. Мөн хоол идсэний дараа заавал ус ууна. Хоолны төрөл олон байх ёстойг мартаж болохгүй. Дан ганц мах эсвэл ногоо идээд байж болохгүй.

Үүнээс гадна хоолоо сайтар зажилж идэж байхыг зөвлөж байна. Сайн зажлахгүй бол безоар үүсэхэд нөлөөлнө. Халууны улиралд шорлог зэрэг хоолны махыг бараг бүхлээр нь залгисантай холбоотой мэс заслын тоо нэмэгддэг ажээ.

 

Анхаараарай!

Хэрвээ та 40-өөс дээш насных бол жилдээ нэг удаа эмчийн үзлэгт заавал орж байна уу. Санаж явахад илүүдэхгүй: хорт хавдар анхны шатандаа өөрийгөө илчлээд байдаггүй. Эмчийн ээлжит үзлэгт орсноор та аливаа өвчнийг эрт илрүүлж эмчлэх боломжтой шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *