in ,

Эм ууж байгаа үедээ эдгээр 5 зүйлсээс татгалзаарай. Учир нь эмийн үйлчилгээг сулруулж, үр дүнг нь багасгадаг

Өвдөж зовоход эмэнд найдаж шаналалт өвчнөөс хоромхон зуур салгана гэж хүлээнэ. Зарим тохиолдолд эмийн үйлчилгээ бидний хүслийг төдий л хурдан биелүүлэхгүй нь бий.

Эмийн үйлчилгээ үзүүлэхэд юу саад болж байгааг бид судалж үзсэн юм. Эмчилгээний явцад өвчтөнүүд өөрсдөө алдаа гаргадаг болохыг илрүүллээ.

 

Буруу шингэнээр даруулж уудаг

Эм уухдаа араас нь гарт таарсан шингэнээр даруулж уудаг. Энэ үед зарим нэг шингэн эмийн үйлчилгээг сулруулдаг тухай бодох ч үгүй. Үүнд:

  • Кофе, кола (эм хурдан бутарч хайлдаг)
  • Цай (ашигтай бодис шингэх явцыг удаашруулдаг)
  • Сүү (антибиотикийн үйлчилгээг сулруулдаг)
  • Грейп фрутын шүүс (эмийн үйлчилгээг сулруулдаг)

Эмийн уух заавар өөрөөр заагаагүй бол эмийг тасалгааны хэмтэй цэвэр усаар даруулж ууна.

 

Буруу хоол иддэг

Хоолны үеэр эм уух заавартай бол хоолныхоо орцод анхаарал хандуулна. Ширхэглэг ихтэй хүнс эмийн ашигтай бодисыг сулруулахад нөлөөлдөг. Үүнд:

  • Геркулес, хивэг
  • Байцаа
  • Жимсгэнэ
  • Ногоон навчит ногоо
  • Хулуу
  • Шош
  • Мөөг
  • Бүхэл үрийн гурил

Зарим нэг эмийг уухдаа хоолны чанд дэглэм сахих хэрэгтэй учраас эмийн заавартай сайтар танилцана уу.

 

Эм уух цагийг баримтлахгүй

Эмийн уух цагийг нарийн баримтлах ёстой, ялангуяа антибиотик ууж байгаа тохиолдолд. Цагаар уусан тохиолдолд эмийн бодис биед зөв шингэж зохих үйлчилгээгээ үзүүлнэ.

Эмч танд олон төрлийн эм бичиж, та уух цагаа будлиад байвал эмээ уух хуваарийг цаасан дээр бичиж тэмдэглэл хөтлөхийг зөвлөж байна.

 

Эмийн коктейль хийх

Олон эм уухаар бичсэн ч та эмчээсээ ямар зайтай уухыг асууж чадаагүй бол хооронд нь заавал зайтай ууна.

Эмч нарын зөвлөснөөр эм уух хоорондын зай 10 минут ажээ.

 

Эмчилгээг орхих

Биеэ дээрдээд ирэнгүүт л эмчилгээг орхидог. Энэ бол маш том алдаа бөгөөд өвчин улам хүндээр сэдрэх эрсдэлтэй.

Эмчийн бичиж өгсөн хугацааг дуустал эмийн эмчилгээг хийнэ. Эмчилгээний гол зорилго өвчний шинж тэмдгийг дарах, цаашлаад эмчилгээний үр дүнг баталгаажуулахад оршдог байна.

Leave a Reply

Your email address will not be published.