in ,

Яг зөвЯг зөв

Ургамлын тосыг халаахад гарах уур нь хүний биед хортой байдаг уу?

Ургамлын тосны тухай сүүлийн үед сайн, муугаар их ярих болжээ. Бид ургамлын тосоор л хоолоо хийдэг тул сүүлийн үед хийсэн судалгааны үр дүнг танд танилцуулахаар зорилоо.

Ингээд ургамлын тос үнэхээр хортой эсэх, уг тосоор хоолоо хийх хэрэгтэй эсэхийг мэдэцгээе.

 

Юу нь хортой вэ?

Ургамлын тосонд ханаагүй тосны хэмжээ их байх тусам хиншүү үнэртэж хорт бодис ихээр ялгаруулдаг. Энэ нь зүрх судасны өвчлөл болон хавдрын эх үүсвэр болох магадлалтай ажээ.

Тосны хүчил нь аажимдаа задардаг бол халуун хэмд халаахад энэ процесс маш хурдан явагддаг байна. Тиймээс шарах зориулалтаар ургамлын тос авч байгаа бол ханаагүй тосны хэмжээ багатайг сонгож аваарай.

 

Ургамлын тос

  • 11%-ийн ханасан тосны хүчил
  • 20%-ийн моно ханасан тосны хүчил
  • 69%-ийн ханаагүй тосны хүчил

Үүнээс харахад наранцэцгийн тосонд хоол хайрах тийм ч зөв сонголт бишийг илтгэж байна. Өөр хувилбар нь амьтны гаралтай тосоор хоолоо хуурах боломжтой.

Ургамлын тос нь салат амтлахад ямар ч гаж нөлөөгүй. Савлагаатай тосыг сэрүүн, харанхуй, хуурай газар хадгална.

 

Гүнждийн тос

  • 14%-ийн ханасан тосны хүчил
  • 40%-ийн моно ханасан тосны хүчил
  • 41%-ийн ханаагүй тосны хүчил

Ханаагүй тосны хэмжээ өндөр тул гүнждийн тосоор хоол хуурахад тохиромжгүй.

 

Эрдэнэ шишийн тос

  • 12%-ийн ханасан тосны хүчил
  • 27%-ийн моно ханасан тосны хүчил
  • 54%-ийн ханаагүй тосны хүчил

Эрдэнэ шишийн тос бусдаас дээрдээд байх зүйл алга. Энэ тосны оронд малын гаралтай тос сонгохыг зөвлөж байна.

 

Рапсын тос

  • 7%-ийн ханасан тосны хүчил
  • 63%-ийн моно ханасан тосны хүчил
  • 28%-ийн ханаагүй тосны хүчил

Рапсын тосоор маш болгоомжтой хоолоо хуурч болно, хамгийн гол нь халаах хэмээ сайтар ажиглаарай.

 

Оливийн тос

  • 14%-ийн ханасан тосны хүчил
  • 73%-ийн моно ханасан тосны хүчил
  • 11%-ийн ханаагүй тосны хүчил

Оливийн тосоор хоол хуурахад аюулгүй тосны жагсаалтанд багтдаг. Энэ нь ханаагүй тосны агууламж бага байгаатай холбоотой юм. Гэхдээ хэрэглэхдээ болгоомжтой хандана, хэт их ууршуулахгүй байхыг хичээгээрэй.

 

Кокосын тос

  • 88,5%-ийн ханасан тосны хүчил
  • 6,5%-ийн моно ханасан тосны хүчил
  • 5%-ийн ханаагүй тосны хүчил

Кокосын тосоор хоол хуурах нь хамгийн аюулгүй гэж үзнэ. Гэрийн зуухны халах хэмээс дээш хэмд хорт бодис ууршиж эхлэхээс гадна ханаагүй тосны агууламж маш бага. Тиймээс хорт бодис бараг ялгаруулахгүй ажээ.

 

Тайлбар

Ургамлын тос нь өндөр хэмд халахад л хортой гэдгийг анхаарна уу. Хүйтэн байдлаар нь буюу салат амтлахад ямар нэгэн гаж нөлөө байхгүй.

Бидний нийтлэл аюулгүй хүнс сонгох нэг алхамд ойртуулсан гэж найдаж байна. Энэхүү нийтлэлийн найз нөхөдтэйгөө хуваалцахаа мартаж болохгүй шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *