in

Мөнгөө хуримтлуулж сурахын тулд хаанаас эхлэх хэрэгтэй вэ? Энэхүү ноу-хауг бүгдээрээ ашиглацгаая

“Мөнгөө дэмий юманд л үрэхээ больчих юмсан – ганц хэрэгтэй зүйл авчих юмсан” – ганц удаа ч болов ингэж бодож байсан бол энэ нийтлэл яг танд зориулагджээ. Нэгэн хэрэглэгч мөнгө хуримтлуулах энгийн гэхдээ маш үр дүнтэй аргыг хуваалцсан байна.

Энэхүү ноу-хауг бүгдээрээ ашиглая.

 

Дүрэм 1:

Орой болгон санхүүгээ “тэглэнэ”

Дүрмийн зорилго энгийн: үлдсэн мөнгөө орой болгон “тэглэнэ”. Жишээ нь, 3 тэг хүртэл “тэглэж” болно. Орой нь үлдэгдэл мөнгөө дараах байдлаар тэглэнэ:

  • Бэлэн мөнгөний үлдэгдэл – 225,105 төг
  • Картанд байгаа үлдэгдэл – 879,565 төг

Бидний хийх зүйл: үлдсэн мөнгөнөөс сүүлийн орон тоог хасна – сүүлийн орон тоо 3 тэгтэй үлдэхээр. Бэлэн мөнгөнөөс тэглэсэн үлдэгдлийг шууд хуримтлал үүсгэх боломжтой, харин картнаас тэглэсэн зөрүүг хуримтлал үүсгэх өөр дансанд шилжүүлж болно.

Жишээ нь:

225,105 – 105 = 225,000 төг

879,565 – 565 = 879,000 төг

 

Боломжийнхоо хэрээр “тэглэнэ”, жишээ нь 5 тэгээр.

225,105 – 22,105 = 200,000 төг

879,565 – 79,565 = 800,000 төг

 

Дүрэм 2:

Үлдэгдэл мөнгийг хуримтлалд

Цалингаас өмнө үлдсэн мөнгийг бид хуримтлалдаа хийж “тэглэж” болно. Жишээ нь, танд 43,000 төг бэлнээр, картанд 129,000 төг үлджээ гэж бодъё – энэ мөнгийг нийлүүлээд шууд хуримтлалдаа хийнэ.

Уг аргын сайн тал:

  • Өглөө болгон хэдэн төгрөгийн үлдэгдэлтэйгээ мэдэж байгаа бөгөөд энэ нь бүхэл тоо байна.
  • Ухамсартайгаар зардлаа хянаж эхлэх бөгөөд дэмий зүйлд мөнгөө үрэхээ болино.
  • Хамгийн гол нь: мөнгө хуримтлуулж сурна.

Leave a Reply

Your email address will not be published.