in

Онгоцоор нисэх үед бидний бие махбодид ямар өөрчлөлтүүд гардаг вэ? Тэдгээрээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Ашгүй нэг юм амралтын улирал эхэлж далавчит онгоц хөлөглөн алсын замд гарах нь ээ. Нислэгийн олон таагүй мэдрэмжээс та эмээж байна уу?

Нислэг хүний биед хэрхэн нөлөөлдөг болон өөр бусад сонирхолтой баримтуудыг бэлдлээ.

 

Хөл хавагнах

Онгоцны бүхээг – үе мөчөө чөлөөтэй хөдөлгөх орон зайгаар хязгаарлагдмал орчин. Харамсалтай нь хөдөлгөөний дутагдлаас болж хөлөнд цус хурдаг тул хөл хавагнахад хүргэдэг байна.

Тиймээс, үе үе хөлөө хөдөлгөж байхыг зөвлөе.

 

Амтлах мэдрэхүй өөрчлөгдөнө

Нислэгийн үеэр амтлах мэдрэхүй хариуцсан тархины хэсэг өөрөөр ажиллаж эхэлдгийг эрдэмтэд тогтоожээ. Амттанд дурлагсад хүртэл нислэгийн үеэр пицца, улаан лоолийн шүүсэнд дурлах болно.

 

Амнаас эвгүй үнэр гарна

Шингэний дутагдалд орох тул шүлс ялгаруулалт багасна. Ингэснээр амны хөндийд нян идэвхтэй үржиж эвгүй үнэр бий болох нөхцөл болно.

Энэ таагүй байдлаас зайлсхийхийн тулд нислэгээс өмнө эрүүл хоол идэх, нисэж байхдаа гаатай бохь зажлахыг зөвлөж байна.

 

Арьсны асуудал үүснэ

Шингэний дутагдалд орсны бас нэгэн үр дүн – арьс хуурайшиж, батга гарна. Арьсны хамгаалах давхарга онгоцны бүхээгийн хуурай агаарт эмзэг болж арьсны асуудлууд үүснэ.

Тиймээс нисэхдээ чийгшүүлэгч тостой яваарай.

 

Толгой эргэнэ

Нислэгийн үеэр толгой эргэх, дотор муухайрах, бөөлжих зэрэг таагүй зүйлүүд болдог. Бидний харж байгаа зүйл хөдөлгөөнтэйгөө зохицохгүй байгаа учраас эдгээр мэдрэмжүүд бий болдог байна.

Эдгээр таагүй мэдрэмжээс зайлсхийхийг хүсвэл далавчны дэргэд цонхон талд суугаарай.

 

Өтгөн гаралт алдагдана

Хөдөлгөөнгүй сууж байгаа учраас өтгөн хатахад хүргэнэ. Удаан хугацаагаар хөдөлгөөнгүй сууснаар бодисын солилцоо удааширна, мөн агаарын даралтын өөрчлөлт нь хий үүсгэж гэдэс дүүргэхэд нөлөөлдөг байна.

Асуудлыг шийдэж болно: илчлэг багатай хоол идэх, нислэгийн үеэр хөдөлж байхыг зөвлөе.

 

Сонсгол муудах

Агаарын даралтын өөрчлөлтөөс болж сонсгол өөрчлөгддөг. Энэ үед арга хэмжээ авахгүй бол сонсгол улам муудаж бүр өвчний мэдрэмж ч үүсгэж болно.

Энэ үед бохь эсвэл хатуу чихэр хүлхэж иднэ. Шүлсний ялгаруулалтыг ихэсгэх бөгөөд шүлсийг залгих тоолонд чихэнд ирэх даралтыг багасгаж өгөхөд нөлөөлдөг байна.

 

Гэнэт шүд өвдөнө

Байнга нисдэг хүмүүс нэгийг анзаарсан биз ээ, нислэгийн үеэр шүд өвдөж эхэлдэг. Үүнд бас л агаарын даралтын өөрчлөлт нөлөөлж байгаа юм. Амны хөндийд орсон агаар шүдэнд даралт өгөх ажээ.

Нисэхээсээ өмнө шүдний эмчид үзүүлэхээс өөр арга байхгүй.

 

Бид аюултай нян хэрэглэдэг

Иргэний агаарын тээврийн компаниуд ундны усны чанарыг баримтлах гэж оролддог ч гэлээ гэдэсний савханцраар дүүрэн усаар үйлчилсээр л байна.

Халдвар авахгүйн тулд нислэгийн үеэр зөвхөн савлагаатай ус уух, савны амыг элдэв зүйлд хүргэлгүй шууд уухыг зөвлөж байна.

 

Бид илүү ууртай болдог

Нисэхээс айдаггүй хүн хүртэл нислэгийн үеэр хэт төв эсвэл ууртай болдог. Учир юунд оршиж байна вэ гэвэл, бидний аюулгүй байдал өөрсдөөс минь шалтгаалахаа больж байгаа нөхцөл байдал нөлөөлдөг байна.

Энэ таагүй мэдрэмжээс салахын тулд сонирхолтой ном уншиж, кино үзээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *