in ,

Хэрэв загасны яс хоолойд тээглэсэн бол ямар арга хэмжээг нэн даруй авах шаардлагатай вэ?

Голын загас – амттай, шим тэжээлтэй ч хурц, жижиг ястай тул санамсаргүйгээр залгих аюултай.

Загасны яс хоолойд тээглэсэн бол ямар арга хэмжээ авахыг танд танилцуулж байна.

 

Яагаад аюултай гэж?

Яс нь таагүй мэдрэмж төрүүлэхээс гадна хоолойг өвтгөхөд хүргэж, тэр орчим үрэвсэх магадлалтай. Цаг тухайд нь ясыг авч чадаагүй бол хоолой хавагнах бөгөөд хоолой боох (ялангуяа бага насны хүүхдүүдэд) хүртэл аюултай болно. Тийм учраас загасны ясыг хоолойноос гаргах ажлыг хойш тавихгүй байхыг зөвлөж байна.

 

Энэ тохиолдолд хориглох зүйл:

  • Нуруу, хоолойгоор цохихгүй, Геймлихийн аргыг ашиглахгүй – залгиурын замыг улам гэмтээх аюултай.
  • Талхны зах эсвэл өөр бусад хатуу хүнс идэж ясыг хөдөлгөнө гэж найдаж болохгүй. Магадгүй яс улам шигдэх эсвэл хугарах аюултай тул гаргахад улам л хүндрэлтэй болно.

 

Дараах нөхцөлд эмчид хандана:

  • Өвчин ихээр мэдрэгдэж тэвчихийн аргагүй болбол, хоолой боож байгаа мэт мэдрэмж төрөх, цус гарах.
  • Хүүхдийн хоолойд загасны яс тээглэсэн бол
  • Яс хэдэн цагаар хөдөлгөөнгүй байгаа бол
  • Тээглэсэн яс цаашаа явсан эсэхэд эргэлзэж байгаа бол

 

Ямар арга хэмжээ авах вэ?

  • Тайван байх хэрэгтэй: яс нь шууд амьсгал боох хэмжээнд хүрэхгүй жижигхэн зүйл.
  • Яс хоолойд гүн ороогүй бол болгоомжтой зөөлөн ханиалгаж болно. Ханиалгахад өвчин нэмэгдвэл ханиалгахаа зогсооно.
  • Танд 15-20 см урттай пинцет байвал ясыг хоолойноос авах гэж оролдож болно. Яс нь хоолойн харагдах хэсэгт байгаа бол шүү дээ. Толь, чийдэн бэлдээд хоолойгоо сайн хар, хэн нэгэн хажууд тань байгаа бол тэр хүнээр харуулна.
  • Ус уугаарай. Гэдсэнд яс орно гэж бүү ай – ясыг дор нь боловсруулах тул ямар ч гэмтэл учруулахгүй.
  • Тээглэсэн ясыг цааш явуулахын тулд зөөлөн зүйл идээрэй: гадил, зефир, самрын тостой талх, чанасан будаа, төмсний нухаш. Идэж байгаа зүйл тань шүлс, ус эсвэл тосоор сайн дэвтсэн байх ёстойг анхаарна уу.
  • Бүлээсгэсэн ургамлын тос ууж үзээрэй. Тээглэсэн яс гулсах боломжтой болно. Хоолойн гэмтсэн хэсгийг тослох тул өвчин нь бага мэдрэгдэх болно.

 

Ясыг авсны дараа:

  • Эмч дээр очиж авахуулсан ч гэсэн ямар нэгэн зүйл тээглээд байгаа юм шиг санагдана. Тайван байж болно, энэ бол цаг хугацааны л мэдрэмж.
  • Энэ мэдрэмжийг багасгахын тулд бүлээн шүршүүрт орж булчингуудаа тайвшруулаарай.
  • Зөөлөн хоол ид, жишээ нь каш.
  • Хоолойгоо тусгай уусмалаар зайлж болно.

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0