in ,

Өөрийнхөө хайртай гутал хувцас болон эд зүйлсийг удаан хэрэглэхийг хүсвэл эдгээр 22 аргыг мэдээд аваарай!

Биед таарсан даашинз эсвэл биед эвтэйхэн свитер, багтаамжтай цүнх, хөлд эвтэйхэн туфль гээд хүн болгонд л дуртай зүйл байдаг.

Хайртай зүйлийнхээ насыг уртасгах энгийн аргуудыг танилцуулахаар бэлдлээ.

  • Шкафанд хувцсаа шинэ хэвээр нь хадгалахыг хүсвэл хүнсний сод тавиарай. Эрвээхийнээс хар перецний үр, хатаасан лаванда хамгаална.
  • Нарийхан төмөр өлгүүрт хувцсаа өлгөх хэрэггүй, мөр гарна. Өлгүүрийг хувцсандаа тохируулж авах хэрэгтэй, өлгүүр томдсон бол хувцасны ханцуй сунаж мөр гарна. Нэхмэл хувцсыг эвхэж хадгална, өлгөвөл доош сунах магадлалтай.

  • Тод өнгийн хувцас угааж байхдаа чимх давс нэмээрэй. Хар өнгийг гандуулахгүйн тулд кофены уусмал хийж болно (литр усанд нэг аяга) эсвэл өтгөн хар цай нэмээрэй.
  • Үслэг эдлэлийн үс нь ширүүн болоод байвал хувцас зайлагчны оронд үснийхийг хэрэглээрэй. Угаахаасаа өмнө хувцсаа хөлдөөгчинд хийж хонуулбал (гялгар уутанд хийж) сунахгүй.
  • Угаалгын машины хажууд гоёмсог шилэн сав тавь. Угаах тоолондоо хувцасныхаа халаасыг шалгаж элдэв зүйл байгаа эсэхийг үз.

  • Өмдний доод зах сунах гээд байвал дотор нь хэдэн зоосон мөнгө барьж оёорой.
  • Шинэ шилэн оймс, триког норгож гялгар уутанд хийж хөлдөөгчинд 6-8 цаг хий. Оймсны дээд резин мөддөө сунахгүй.
  • Товчин дээрээ өнгөгүй лак түрхээрэй, тасарч унахгүй. Хувцасны цахилгаан гацаад явахгүй байвал шүдийг нь савандаарай.
  • Хувцсан дээр тосны толбо тогтонгуут нь хүүхдийн цацлага эсвэл гурил цацах, цагаан шохой түрхэж тосыг шингээж аваарай. Дараа нь угаадгаараа угаана.

  • Арьсан эдлэлийг саванд хийж хадгална. Гутал бол цаасан хайрцагт, хувцас, цүнхийг даавуун уутанд эсвэл хуучин футболконд хийж хадгалсан ч болно. Гялгар уутанд хадгалж болохгүй, агаар солилцохгүй учраас арьсны чанар мууддаг байна.
  • Илгэн хувцсыг наранд удаан байлгах хэрэггүй, амархан өнгөө алдаж гандана.

  • Цагаан арьсан хувцасны өнгийг удаан хадгалахыг хүсвэл үе үе сүүний коктель эсвэл хөөсрүүлсэн өндөгний цагаанаар арчиж байгаарай.
  • Хар арьсан эдлэл (бор, улаан хүрэн, хар)-ийг үе үе кофены шаарыг даавуунд ороож арчина.
  • Арьсан хувцасны бага зэрэг зурагдсан байвал биеийн тосыг хөвөнд түрхэж арчаарай. Бага зэргийн зурагдсан хэсгийг глицерин эсвэл жүржийн хальсны дотор талаар арчиж мэдэгдэхгүй болгож болно.
  • Илгэн хувцсан дээр тогтсон толбыг нашатырийн спирт шингээсэн хөвөнгөөр арчиж арилгана. Спирт хөвөнд шингэж ууршингуут цэвэрхэн сойзоор (шүдний сойз байж болно) сайтар үрж арчина.

  • Арьсан хүрмийн дотуур урт захтай цамц эсвэл ороолт орооно. Ингэснээр арьсан хүрмийн зах бохирдохоос хамгаалах юм. Цайвар өнгийн арьсан хувцсыг хар хувцсан дээр өмсөхгүй – цайвар өнгөнд бараан туяа сууна.
  • Арьс үнэрийг сайн шингээдэг. Хадгалахдаа халаасанд нь үрэн эсвэл капсултай кофе, цай, идэвхжүүлсэн нүүрс хийж болно. Эдгээр зүйлийг спортын болон өдөр тутмын гутландаа ч хийж болно.

  • Лакан бүсийг нугалах хэрэггүй, нугалсан хэсгээрээ хагарна. Аль болох унжуулж өлгөөрэй.
  • Цаасан хайрцагт лакан гутал, цүнх хадгалах гэж байгаа бол агааржуулалтыг хангахын тулд цаасан хайрцгаа хэд хэдэн газар цоолоорой. Бие биедээ шүргэлцэхгүй байхын тулд шилэн оймс, трико угалж болно (сонинд ороохгүй).

  • Лакан гадаргуунаас толбо, бохирыг арилгахын тулд шил цэвэрлэгч бодисоор арчиж болно. Мөн сонгины шүүс гялалзуулах чадалтай: хэрчсэн сонгиноор л арчина. Лакан цүнх эсвэл гутал бага зэрэг зурагдсан бол адил өнгийн хумсны будаг түрхэж болно.

  • Лакан гутлаа тайлангуутаа будаа эсвэл давстай даавуун уут хийгээрэй – илүүдэл чийг лакан гутлыг хурдан муутгадаг. Лакан гутлын агаар солилцоо муу байдаг учраас ихээр хөлөргөдөг. Тиймээс хөлс дарах тусгай бодис түрхэж байгаарай. Чийгтэй лакан гутал хэлбэрээ хурдан алдана.
  • Хүйтний улиралд лакан гутал өмсөж байгаа бол гарахаасаа 10 минутын өмнө өмсөнө. Лакан гутал зохих хэм хүртэл халсан байх ёстой бөгөөд агаарын хэм огцом өөрчлөгдөхийг эмзэг хүлээж авахгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *