in

Дэлхийн бүх хүмүүс нэгэн зэрэг үсэрвэл юу болох бол? Газар хөдлөлт болох болов уу? Үүнийг хамтдаа олж мэдэцгээе!

Тэн.эг асуулт хэдий ч Дэлхийн тухай нэгийг ч болов мэдэх боломж юм. Хүн төрөлхтөн сониуч зандаа хөтлөгдөн урагш хөгждөг учраас тэнэг асуулт ч бас биш болов уу?

Дэлхийн бүх хүмүүс нэгэн зэрэг үсэрвэл юу болохыг бид сонирхсон юм.

Туршилтыг төсөөлөлдөө багтаахын тулд дэлхийн хүн амыг нэгэн газар бөөгнөрүүлье – жишээ нь, 1000 кв.км талбайтай газар Дэлхий дээр хаана байна – Нью-Йорк. Төсөөлөөд үз дээ, бид бүгд тэнд багтана гээд?

 

  • Нэг хүний дундаж жин – 60 кг (хүүхэд, азийн орнуудын хүн ам европчуудаас илүү хөнгөн жинтэйг бодолцох хэрэгтэй)
  • Дэлхий дээр 7,5 тэрбум хүн амьдардаг. Нийт жин ойролцоогоор 450 сая тонн.
  • Дэлхийн жин – ойролцоогоор 6 секстиллион буюу 6 000 000 000 000 000 000 000 т.

 

Дэлхийн жинтэй нийт хүн амын жингийн эзлэх хувийг харьцуулахад ердөө 0,000000000000001%. Эзэлж байгаа газар нутаг шигээ бид тийм ч олуулаа биш байгааг та мэдлээ. Физикч Ретт Аллены тооцоогоор, бидний нийтийн үсрэлт дэлхийг глобал хэмжээнд өөрчлөх онцын зүйл гаргахгүй гэж үзжээ. Гэхдээ:

  • Хамгийн мэдэгдэхүйц зүйл бол хэдэн тэрбум хүмүүсийн үсрэлтийн чимээ байх болно. Энэ чимээ хэдэн секундийн турш үргэлжлэх ажээ.
  • Бид ямартай ч дэлхийг хөдөлгөж дөнгөнө. Гэхдээ дөнгөж 0,25 нанометрээр. Энэ бол устөрөгчийн атомын диаметрийн тал нь буюу дэлхийн хамгийн бяцхан атомын тал хувьтай тэнцэхүйц. Энэ хөдөлгөөн огт мэдэгдэхгүй, Дэлхий ч эргээд хуучин байрандаа орчихно.

 

Астрофикикч Пол Саттер болон физикч Марк Бослоу нарын бас нэгэн сонирхолтой таамаг бий. Тэдний зохиолоор бол бидний үсрэлт мэдэгдэхүйц өөрчлөлтөнд хүргэнэ:

  • Асфальт дээр үсэрч байгаа хүмүүсийн чимээ маш чанга (200 дБ) байх тул чихний хэнгэрэг цоолох, бүр зарим нэг хүмүүсийг үхэлд ч хүргэнэ гэж үзэж байна.
  • Давалгааны цохилт үүсэх бөгөөд 4-8 баллын газар хөдлөлт болно. Энэ нь цунами босгож, байшин барилга нурахад хүргэнэ.

 

Дээрх хоёр хувилбарын алийг сонгох нь таны хэрэг. Бидний хувьд анхны хувилбар арай үнэнд ойр мэт санагдсан. Магадгүй та бүхний дунд илүү бодитой тооцоог гаргах физикч байгаа ч юм билүү?

Магнитуд ихтэй газар хөдлөлт дэлхийд өөрчлөлт авчирсан тохиолдол бүртгэгдсэн. НАСА-гийн эрдэмтдийн мэдүүлснээр, 2011 оны Японы газар хөдлөлтөөр дэлхийн орбит хэдхэн сантиметр хөдөлж, хоног нь секундийг сая хуваасантай тэнцэх хугацаагаар богиносжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *