in ,

Утасны дэлгэц, нүдний шил зэрэг янз бүрийн гадаргуу дээр үүссэн зураасыг арилгаж, шинэ мэт гялалзуулах 14 арга

Нэг л болгоомжгүй хөдөлгөөн – дуртай зүйлийн тань нүүрийг зурж орхино. Санаагаар бүү уна, хаях гэж бүү яар. Жижгэвтэр зураасыг бол өөрсдөө арилгаж дөнгөнө.

Гэрийн нөхцөлд гадаргуу дээр тогтсон зураасыг арилгах зөвлөгөөг бэлдлээ. Шинэ юм шиг л гялалзах болно.

 

Шилэн гадаргуу

Шилэн гадаргуу дээр тогтсон жижгэвтэр зураасыг дараах аргаар арилгана:

  • Бага зэргийн шүдний оог (ширхэггүй, цайруулах үйлчилгээгүй) хөвөн эсвэл цаасан даавуунд шингээнэ. Тойрог байдлаар шилэн гадаргууг 10 секунд орчим зүлгэнэ. Шүдний ооны үлдэгдлийг усаар цэвэрлэнэ.
  • Салфетк эсвэл микрофибр даавуун дээр бага зэргийн ургамлын тос дусааж хэдэн секунд гадаргууг зөөлөн арчина. Ургамлын тосны оронд вазелин ашиглаж болно.
  • Бага зэргийн хүнсний содыг усаар зуурч шилэн гадаргуу дээр түрхэж зөөлөн арчина. Хөвөн даавуу эсвэл үсэрхэг даавуугаар арчаарай. Нойтон алчуураар үлдэгдэл содыг авна.
  • Автомашины шилэнд зориулсан полиролыг ашиглаж болно. Полиролын заавартай сайтар танилцаад өөрийнхөө түрхэх гэж байгаа шилэн гадаргууд тохирч байгаа эсэхийг шалгаарай.

 

Арьсан эдлэл

Арьсан эдлэлд багагүй зураас тогтдог. Зураас айхтар гүн биш бол дараах аргаар арилгаж болно.

  • Хөвөнд ургамлын эсвэл хүүхдийн тос түрхэнэ. Тойрог байдлаар хаттал нь арчина. Тос шингэхгүй бол илүүдэл тосыг даавуунд шингээж авна. Шаардлагатай бол давтана.
  • Хумсны будгаар арьсан эдлэл дээр тогтсон зураасыг арилгах боломжтой. Адил өнгийн хумсны будгийг багаар түрхэнэ.
  • Арьсны тусгай воскоор зураасыг арилгаж болно. Тусгай воск байхгүй бол лааны тосоор ч арилгах боломжтой. Лаагаа бага зэрэг халаагаад зураасыг арчина. Даавуун алчуураар зүлгэнэ. Арьсны өнгөтэй дүйхүйц өнгийн фломастер, маркер зэргээр мөн зурж болно.

 

Модон гадаргуу

Модон гадаргууны зураасыг дараах аргаар арилгана.

  • Хар бараан өнгийн модон гадаргуу дээр гарсан зураасыг йодын тусламжтайгаар арилгана. Устай холиод хөвөнд шингээж асуудалтай хэсгийг арчина. Шаардлагатай бол лакаар бүрж болно.
  • Хушганы идээгээр асуудалтай хэсгийг зүлгэж арчина. Зураас харлаад ирэнгүүт салфеткаар арчаад өнгөгүй лакаар будаарай.
  • Мод цуурсан бол майонезын тусламжтайгаар сэргээх гэж оролдоно. Хөвөнд шингээсэн майонезыг 2-3 өдөр асуудалтай хэсэг дээр тавьж хонуулна. Модон эдлэл бага зэрэг хөөж цуурсан газар нийлнэ.

 

Пластик гадаргуу

Пластик гадаргууны зураасыг бас хэд хэдэн аргаар арилгах боломжтой.

  • Пластик гадаргуу дээр гарсан зураасыг энгийн эсвэл барилгын сэнсний тусламжтайгаар арилгана. Хамгийн бага хэм дээр нь тавьж зураасны дагуу үлээлгэнэ. Шаардлагатай бол хэмийг аажим нэмэх бөгөөд зураас арилж байгаа эсэхийг нь ажиглана. 10-15 минутын дараа гадаргууг арчаарай.
  • Мөн машинд зориулсан харандаа эсвэл полиролоор зураасыг арилгана. Бохирыг нь сайтар цэвэрлээд харандаагаараа зураас дээр зурна. Зөөлөн ширхэгтэй даавуугаар арчина.

 

Метал гадаргуу

Метал гадаргуу нь олон төрөл тул зураасыг арилгах олон аргыг ашиглана. Үнэт эдлэлийн зураасыг аль болох үнэт эдлэл сэргээх үйлчилгээний газарт өгч сэргээлгэхийг зөвлөж байна. Үл зэврэх металын гадаргууны зураасыг арилгахдаа:

  • Зэвэрдэггүй метал дээр тогтсон зураасыг хумсны толь үрэгчээр арилгана.
  • Мөн цайруулах үйлчилгээтэй шүдний ооны тусламжтайгаар метал гадаргууны зураасыг арилгахыг зөвлөж байна. Зөөлөн даавуу эсвэл сойзонд оогоо түрхээд үрж арчина. Илүүдэл оог чийгтэй алчуураар цэвэрлэж авна.

Бидний санал болгосон дээрх зөвлөгөөнөөс өөрт тохирохыг нь авч хэрэглээрэй. Гэхдээ эдгээр зөвлөгөө нь гүн зураасыг арилгахгүй болохыг анхаарна уу. Гүн зураасыг арилгахыг хүсэж байгаа бол мэргэжлийн газарт хандаж үйлчилгээ авах эсвэл шинийг авахаас өөр аргагүй биз ээ.

Leave a Reply

Your email address will not be published.