in ,

Амттай, чанартай гүзээлзгэнийг генийн өөрчлөлттэй “хуурамч” гүзээлзгэнээс хэрхэн ялгах вэ?

Гүзээлзгэнэ – шим тэжээл ихтэй, амттай, анхилуун үнэртэй жимсгэнэ. Жишээ нь, антиоксидант, магни, калийн агууламжтай.

Гүзээлзгэнийн улирал эхлэхээс өмнө та бүхэнд жинхэнэ амтыг мэдрэхэд туслах зөвлөгөөг бэлдлээ.

 

1. Өнгө

Гүзээлзгэнэ худалдан авахад юуны түрүүнд хамгийн их анхаарах ёстой зүйл бол үнэр. Сайн гүзээлзгэнэ элдэв гаж үнэргүй анхилуун, хурц үнэртэй байна. Сул үнэртэж байвал элдэв химийн бордоогоор борджээ гэж ойлгож болно.

 

2. Өнгө

“Зөв” гүзээлзгэнэ гялалзсан тод улаан өнгөтэй байх ёстой. Хүрэн өнгөтэй жимсгэнэд анхааралтай хандана уу: бараагаа зарах гэсэн худалдагч нар өнгө оруулсан байж болно. Цонхигор эсвэл ногоон өнгөтэй бол худалдаж авах хэрэггүй: боловсроогүй байхад нь хураажээ.

 

3. Хэлбэр ба хэмжээ

Маш олон төрлийн гүзээлзгэнэ байдаг учраас тийм хэлбэр, хэмжээтэй байна гэсэн нийтлэг заавар байхгүй. Хэт том гүзээлзгэнэ бүү сонирх: томруулах гэж усаар дүүргэсэн байж болно. Мөн муудсан, бяцарсан эсэхийг нь сайтар ажиглаарай.

 

4. Навч

Навчаар нь мөн гүзээлзгэнийг шинжиж болно. Ямар ч тохиолдолд навч байх ёстой: навчгүйгээр гүзээлзгэнэ удаан хадгалагдахгүй. Хоёрдугаарт, навч нь хатсан байх ёсгүй. Хатсан бол дэлгүүрийн лангуун дээр багагүй хугацаа өнгөрөөснийг гэрчилнэ. Навч нь тод ногоон шинэ байх ёстой. Бас нэгэн зөвлөгөө: навч болон суурины хооронд зай байвал амттай гэж үзнэ. Зайгүй бол исгэлэн гашуун жимсгэнэ таарчээ.

 

5. Үр

Гүзээлзгэнийг гаднаас нь шинжих бас нэгэн арга бол үрийг нь сайтар ажиглах. Үрнүүд нь хоорондоо зайтай бөгөөд жимсгэнэдээ гүнзгий шигдсэн бол амттай гэж үзнэ. Энэ шинж тэмдгийг шинжлэх ухаанаар нотлоогүй ч гэлээ туршаад үзэхэд илүүдэхгүй.

Leave a Reply

Your email address will not be published.