in

Шөнө хангалттай унтаж чадахгүй дутуу нойртой яваад байвал таны биед ямар сөрөг нөлөө гарах вэ?

Өдрийн ажлын ядаргаа, сэтгэл санааны тайван бус байдал бүтэн нойртой хоноход саад учруулдаг. Тийм учраас шөнө тайван унтаж эрч хүчтэй болохын тулд зөв дэглэм баримтлах ёстой. Эс бөгөөс бие махбодь болон оюун ухаанд сөргөөр нөлөөлөх ажээ.

 

Хамгийн таагүй зүйлээс дурдвал:

1. Та удааширна. Хэдхэн цаг унтвал таны хариу үйлдэл үзүүлэх хурд удааширна. Тийм учраас аюултай ажил хийхээ түр хойш тавьсан нь дээр.

2. Сэтгэн бодох чадвар муудна. Таны нойр 4-6 цаг үргэлжилсэн гэж үзвэл маргааш өдөр нь таны сэтгэн бодох чадвар суларна гэсэн үг юм. Мэдээлэл боловсруулах, шийдвэр гаргах чадвар маш сул байна гэсэн үг.

3. Ой санамж, шинийг суралцах чадвар суларна. Тархи сэргэх буюу мэдрэлийн уян хатан чанар алдагдаж байгааг илтгэж байгаа хэрэг юм: тархи суралцах, ой санамжийн чадвараа хянахад бэрх болно. Мөн дутуу нойр нь генийн хөгжилд муугаар нөлөөлдөг.

4. Сэтгэл хөдлөл хурц болно. Хариу үйлдэл үзүүлэх чадвар, ой санамж удаашрах хэдий ч сэтгэл хөдлөл хурц, ширүүн болно. Тархи бүтэн амарч чадаагүй учраас тархины холбоост өөрчлөлт орж, сэтгэл хөдлөлийг бүрэн хянах чадвараа алдана. Дутуу нойр нь мөн сэтгэлээр унах буюу сэтгэл зүйд муугаар нөлөөлнө.

5. Эрүүл мэнд, дархлаанд сөргөөр нөлөөлнө. Дутуу нойр нь дархлааны систем, бие махбодийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулна. Энэ нь архаг өвчний үндэс суурь болох нь бий.

6-гаас бага цаг унтах нь диабет, зүрх-судасны өвчлөл, өөхлөлт үүсэх шалтгаан болох магадлалтайг тогтоожээ. Үүнээс гадна наснаасаа эрт нас барах явдлыг 12%-иар нэмэгдүүлж байна.

Эрүүл мэндээ бодоод шөнийн нэвтрүүлгийг үзэлгүй, утсаа дэмий оролдолгүй унтаарай.

Leave a Reply

Your email address will not be published.